Тэд хэдэн настай вэ?

2018-02-02, 19:30
10,074

Сайн ген, эрүүл амьдралын хэв маяг, үнэтэй, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн зэргийн аль нь мөнхийн залуу харагдахад илүү сайнаар нөлөөлдөг юм бол? Бид үрчлээний эсрэг тэмцэж, буурал үсээ будаж байх зуур эдгээр хүмүүс мөнхийн ус уусан мэт залуу насаа хадгалан үлджээ. Харин та эдгээр хүмүүсийг хэдэн настай гэж бодож байна?

Тэд хэдэн настай вэ?

1 Ясмина Росси (Yasmina Rossi)

62 настай Ясмина Росси бүсгүйгээс нүд салгахын аргагүй байгаа биз. Францын модель тэрээр 30 нас хүртлээ энгийн гэрийн эзэгтэй байсан бөгөөд 30 наснаасаа моделийн гарааг эхэлсэн байна. Нас бол зүгээр л тоо гэдгийг тэрээр өөрийн амьдралаар баталж чадсан төдийгүй олон гэрийн эзэгтэйд урам зориг, эрч хүчийг өгдөг билээ. Та ч бас өөрийгөө нас минь явсан, гэртээ үр хүүхдээ харж суусан минь дээр хэмээн бодож байгаа бол, одооноос өөртөө илүү анхаарч, хөгжүүлээрэй. 

Түүний инстаграм хаяг: yazemeenahrossi

Ясмина Росси (Yasmina Rossi)

2 Жаклин (Jacqueline)

Жаклин төгс бие галбираараа олны анхаарлыг татдаг. Түүнийг 49 настай гэвэл та итгэх үү? Тэрээр сайн ээж төдийгүй, халамжтай сайн эмээ гэнэ шүү. Түүний хувьд гэр бүл нь хамгийн чухал, нандин зүйл гэх бөгөөд өөрийн амьдралаараа үр хүүхдүүд болон хойч үедээ урам зориг өгч, хүсэл сонирхолоо л дагаж яваарай гэж үргэлж захидаг байна. Та түүн шиг ийм халуухан, дэгжин эмээг харж байсан уу?

Түүний инстаграм хаяг: realfashionist

Жаклин (Jacqueline)

3 Чуандо Тан (Chuando Tan)

Сингапурын гэрэл зурагчин Чуандо Тан саяхан 50 насныхаа ойг тэмдэглэсэн байна. Тэрээр эрт унтаж, ногоон хоол идэж, биеийн тамираар хичээллэдэг. Магадгүй Чуандо өөрийн залуу харагдаж байгаа жинхэнэ нууцаа бусдад хэлээгүй ч байж болно. Учир нь түүнтэй ижил амьдралын хэв маягтай хүмүүс 20 насаар залуу харагдах нь тун ч ховор байдаг шүү дээ.

Түүний инстаграм хаяг: chuando_chuandoandfrey

Чуандо Тан (Chuando Tan)

4 Памела Жейкобс (Pamela Jacobs)

Зурган дээр харагдаж буй сайхан инээмсэглэлтэй бүсгүй бол 55 настай Памела юм. Өөрийнхөө төгс галбирыг хадгалахын тулд тэрээр кокосын тосыг нүүр, үс арчилгаа болоод хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бөгөөд өдөр бүр атга бүйлс иддэг байна. Үүнээс гадна тэрээр арьсаа гуужуулж, ойр ойрхон саунд ордог аж.

Түүний инстаграм хаяг: pamelajacobs13

Памела Жейкобс (Pamela Jacobs)

5 Масако Мизутани (Masako Mizutani)

Японы үзэсгэлэнт бүсгүй Масако нь хоёр хүүхдийн ээж бөгөөд өдгөө 50 настай гэнэ. Тэрээр өөрийн гоо сайхны нууцын талаар блог хөтөлдөг аж. 

Залуу насаа хадгалахын тулд Е амин дэмтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, нарны хамгаалалттай тосыг бага түрхэж, нүүр болон биедээ массаж хийлгэх хэрэгтэй гэж мөнхийн залуу Масако зөвлөсөн байна шүү. 

Гоо сайхандаа анхаарал хандуулахаас гадна хоолондоо анхаарал хандуулах хэрэгтэй аж. Хоолондоо авокадо, оливын тос, өөхтэй загас болон самар хэрэглэх нь зүйтэй. Мэдээж, хорт зуршлыг ардаа орхих хэрэгтэй.

Түүний инстаграм хаяг: masako_mizutani

Масако Мизутани (Masako Mizutani)

6 Кэнди Ло (Candy Lo)

Кэнди Ло хөгшрөлттэй хэрхэн тэмцэхийг мэддэг бололтой. Тэрээр 20 гаруй настай мэт харагдаж байгаа ч үнэндээ 50 нас хол давсан байна.

Түүний инстаграм хаяг: candylolam

Кэнди Ло (Candy Lo)

7 Эллен Эктор (Ellen Hector)

АНУ-ын иргэн Эллен 57 нас хүртлээ нийгмийн чиглэлээр ажиллаж байсан бөгөөд дараа нь амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөр шийджээ. Одоо тэрээр 65 настай бөгөөд хувийн фитнесс клубтэй аж.

Түүний инстаграм хаяг: ellenectorfit

Эллен Эктор (Ellen Hector)

8 Эрнестина Шепард (Ernestine Shepard)

Нас бол зүгээр л тоо гэдгийг Эрнестина батлаж байна. Тэрээр 57 настайгаасаа эхлэж спортоор хичээллэсэн бөгөөд өдөрт 3 удаа бясалгал хийж, 16 км гүйж, дараа нь фитнессээр хичээллэдэг гэнэ. Мартсанаас тэрээр одоо 80 настай гэнэ шүү.

Эрнестина Шепард (Ernestine Shepard)

9 Мелисса (Melissa)

Мелисса одоо 62 настай бөгөөд "melissa55" инстаграм хаягийн дор видео блог хөтөлж, өөрийн гоо сайхны нууцаас хуваалцдаг байна. Тэрээр чийгшүүлэх тос болон А амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Түүний инстаграм хаяг: msmelissa55

Мелисса (Melissa)

10 Ажда Пеккан (Aja Pekkan)

Туркийн дуучин, жүжигчин Ажда Пеккан нь 71 настай гэнэ. Тэрээр гоо сайхны хагалгаанд орсон хэдий ч биеийн тамираар үргэлж хичээллэдэг байжээ. Ажда одоо хүртэл тайзан дээр гарч дуулдаг бөгөөд түүний дуунууд Туркийн хит парадуудад тэргүүн байр эзэлсээр байгаа нь итгэхэд бэрх санагдана.

Түүний инстаграм хаяг: ajdapekkan

Ажда Пеккан (Aja Pekkan)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()