Бүсгүйчүүдийн дунд шуугиан тариад байгаа “Дюкан дэглэм” гэж юу вэ?

2018-02-03, 14:07
44,510

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд шуугиан тариад байгаа тус дэглэмийг Францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрс уст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар ч гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Нүүрс усны хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс жингээ хаядаг хуультай ба бүр эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг гээд бод доо. Харин мэдээж цаашдаа турах хурд багасах нь ойлгомжтой. Дэглэмийнхээ хажуугаар өдөр бүр 20 минут алхахаа хэзээ ч мартаж болохгүй. Ингээд хамтдаа мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Бүсгүйчүүдийн дунд шуугиан тариад байгаа “Дюкан дэглэм” гэж юу вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Юу идэж болох вэ?

Энэ дэглэмийн үед та маш их хэмжээний уураг, овъёос, хивэгийг хэрэглэх шаардлага гарна. Тус дэглэм нь нийт 4 үе шаттай ба үүнд:

  1. Дайралт - Өдөрт чадах хэмжээгээрээ өөхгүй мах, 1.5 хоолны халбага хивэг идэж, 6 аяга ус ууна. Энэ үе нь таны биеийн жингээс хамаарч 1-10 өдөр үргэлжилдэг.
  2. Аялал - Цардуулгүй хүнсний ногоог өөрийн хүссэн хэмжээгээр хэрэглэх бөгөөд дээр нь нэмээд хагас хоолны халбага хивэг иднэ. Энэ үе нь хэдэн сар ч үргэлжилж болно.
  3. Бэхжүүлэлт - 500гр хасах бүртээ өдөрт ногоо, нэг ширхэг жимс, 2 зүсэм бүхэл үрийн талх, 1 зүсэм хатуу бяслаг идэх хэрэгтэй. Мөн 1 эсвэл 2 порц өөрийн хүссэн хоолоо идэж болно.
  4. Тогтворжуулалт - Энэ үед хүссэн бүхнээ идэж болох ч 7 хоногийн нэг өдөр дан уураг бүхий хоол идэх бөгөөд өдөрт 3 хоолны халбага хивэг идэж, 20 минут алхах шаардлагатай.

Дэглэмийн үеэр чихэргүй бохь, сахар орлуулагч, амтлагч, чихэргүй кофе, цайг хэрэглэж болно. Согтууруулах ундааны хувьд өдөр бүр нэг стакан дарсыг 3,4 дэх үед хэрэглэхийг зөвшөөрнө.

 

Юу идэж болох вэ?

2 Хүндрэлийн байдал

Идэх хоолоо бэлдэнэ гэдэг нь тийм ч их асуудал болохгүй, танд нарийн ховор төрлийн бүтээгдэхүүн ч хэрэггүй. Харин дэглэмийн эхэн үед юу идэх вэ гэдэгтээ л маш сайн хяналт тавих хэрэгтэй. Уураг, хивэг голчлон хэрэглэх нь бага зэргийн асуудалтай байж магадгүй ч хоолны материал авах, хоолоо бэлдэхэд маш хялбар. Дэглэмийн үеэр 20 минут алхах нь зайлшгүй хийх дасгал юм.

Хүндрэлийн байдал

3 Хэн барьж болох вэ?

Цагаан хоолтон - Энэхүү дэглэм нь маш их хэмжээний өөхгүй мах, загас, тослоггүй сүүн бүтээгдэхүүн, өндөг идэх бөгөөд дүпү зэргийг хэрэглэх боломжтой. Харин шош, самар зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хатуу хориглодог байна. Зөвхөн уураг идэх өдрүүдэд мах идэхгүй бол бага зэрэг хүндрэлтэй санагдаж магадгүй шүү.

Өөх тос бага хэрэглэдэг хүмүүс - Хэрвээ та аль хэдийнэ өөх тос багатай бүтээгдэхүүн хэрэглээд сурчихсан бол энэ дэглэм танд амархан санагдаж магадгүй. Учир нь дэглэмийн үеэр та зөвхөн өөх тос багатай бүтээгдэхүүнүүд болох цул мах, ногоо, жимс л хэрэглэх болно.

Цавуулагны харшилтай хүмүүс - Дэглэмийн эхний шатууд ийм харшилтай хүмүүст зохимжтой ч дүрмийн дагуу яг ч бас таарамжтай биш. Хэрвээ та цавуулаг бодисыг огтхон ч хэрэглэдэггүй бол хоолны бүтээгдэхүүний тайлбарыг маш сайн уншаарай.

Хэн барьж болох вэ?

4 Бусад

Та онлайнаар энэ дэглэмийн талаарх маш их мэдээллийг унших боломжтой бөгөөд хоолны заавар, зааварчилгаа ч арвин бий. Мөн дэглэмээр турсан алдартан болоод жирийн хүмүүсийн гайхалтай өөрчлөлтийг ч харах боломжтой. 

Шинжлэх ухаанч Мариан Жэйкобсоны (Maryann Jacobsen) хэлснээр уг дэглэмийн эхний шатанд нүүрс усаа хассанаар их хэмжээний жин хаях бөгөөд хүссэн жиндээ хүрээд хэвийн хоолны дэглэмдээ эргээд ороход хассан жингээсээ нэмэх боломжтой гэжээ. Судалгаагаар уураг идэж турах нь илүүдэл жингээ хасахад үр дүнтэй ч удаан хугацааны турш үүнийгээ хадгалан авч үлдэхэд чухам юу хэрэглэх тал дээр эрдэмтэд хариулт олж чадаагүй л байна. Мөн дан уураг идээд, дасгал хийх нь жингээ хасахад хангалттай эсэх тал дээр ямар нэг нотолгоо байхгүй.

Бусад

5 Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Хэдийгээр жин хассанаар зарим нэг эрүүл мэндийн асуудлаасаа ангижрах боломжтой ч эрсдэл нь давуу талаасаа их байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ та чихрийн шижинтэй бол хэрэглэх бүтээгдэхүүний хэмжээгээ багасгах хэрэгтэй. Учир нь эхний хоёр шат маш бага хэмжээний нүүрс усыг л зөвшөөрдөг. Мөн таны бөөр асуудалтай бол тохирох хэмжээний л уураг авах хэрэгтэй. Харин зүрхний өвчтэй бол зүрхэнд тустай бодисуудыг алдаж болзошгүй. 

Энэхүү дэглэмийн нэг сул тал нь хэрхэн удаан хугацаанд эрүүл хоол хүнс хэрэглэх вэ? гэдгийг зааж өгөөгүй явдал юм. Үүнээс гадна хүссэн жиндээ хүртэл 3-р шат буюу бэхжүүлэлтийн шатны дэглэмийг барихыг шаарддаг. Хэрвээ та их хэмжээний жин хаях гэж байгаа бол хэдэн сар энэ дэглэмийг барих хэрэгтэй гэсэн үг юм. Гэвч удаан хугацаанд ингэж явах нь шим тэжээлийн дутагдалд оруулж болзошгүй.

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

6 Дэглэмийн үеэр хэрэглэж болох 100 бүтээгдэхүүн

  • Цул мах - Үхрийн цул мах, гахайн гол мах, өөх тосгүй хиам, өөх тосгүй гахайн утсан мах, шарсан махны өөхгүй хэсэг
  • Махан бүтээгдэхүүн - Тахиа, тахианы элэг, цацагт хяруул болон тахианы махан зайдас, зэрлэг нугасны мах, цацагт хяруулын мах
  • Загас - Бүх төрлийн загасны мах
  • Далайн бүтээгдэхүүн - Хавч, наймаалж, хясаа, дун, сам хорхой
  • Ногоо - Дүпү, сэйтан, тэмпэ
  • Тослоггүй сүүн бүтээгдэхүүн - Тослоггүй бяслаг болон сүү, өтгөн тослоггүй тараг, тослоггүй зөөхий
  • Өндөг - Тахиа, нугас, бөдөнгийн өндөг

Дэглэмийн үеэр хэрэглэж болох 100 бүтээгдэхүүн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()