Улс орнуудын гэр оронгүй хүмүүс хэрхэн амьдардаг вэ?

Хачирхалтай сонсогдож магадгүй ч зарим орнуудад гудамжинд амьдарна гэдэг нэг төрлийн трэнд болоод байна. Өндөр хөгжилтэй, баян орнуудын гудамжны иргэд үнэгүй байр, шинэ хувцас, идэх хоолоор дутдаггүй гэнэ. Бидний бэлтгэсэн мэдээнээс чухам аль орны гэр оронгүй хүмүүс тийм тансаг амьдардаг гэдгийг мэдэж аваарай.

Улс орнуудын гэр оронгүй хүмүүс хэрхэн амьдардаг вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Япон

Японд гэр оронгүй байна гэдэг амьдралын нэгэн шинэ хэв маяг болжээ. Тус улсын гудамжинд амьдардаг хүмүүс хулгай дээрэм хийхгүй, цагдаа хүчний байгууллагынхантай маргалдаж, зөрчил гаргахгүй, бусдыг үргэлж хүндэтгэж байх ёстой гэсэн бичигдээгүй хуультай. Мөн та Японд гуйлга гуйгаад сууж байгаа хүн олж харахгүй. Учир нь тэд үүнийг ямар ч хүндэтгэлгүй явдал гэж үздэг байна. Ихэнх гудамжны хүмүүс өөрийн гэсэн ажилтай боловч шөнийг гудамжинд хайрцган дотор унтаж өнгөрүүлдэг. Үүнээс гадна "өнгөрсөнд үйлдсэн гэм нүглээ цайруулж" байгаа явдал гэж үздэг хэсэг бүлэг хүмүүс ч гудамжинд хоног төөрүүлэх нь элбэг байдаг аж. Тиймээс тэднийг гуйлгачин хэмээн дорд үзэж огт болохгүй бөгөөд бусдад төвөг удалгүй өөрсдийнхөөрөө л амьдарч байгаа гэж ойлгоорой.

Япон

2 Герман

Герман улсад гэр оронгүй хүмүүс бүгд иргэний үнэмлэхтэй бөгөөд үүгээрээ нийтийн тээвэрт үнэгүй зорчиж, олон нийтэд зориулсан хоол хүнснээс идэж, цэцэрлэг, метронд үнэгүй хонож болдог гэнэ. Иргэний үнэмлэхгүй байсан ч гудамжны иргэдэд зориулсан тусгай хоолны газар, орон байр зэргийг маш хямд үнээр үзүүлдэг тусламжийн байгууллагууд олон байдаг. Германы ядуус гуйлга гуйдаг ч байнга биш аж. Ард иргэдийнх нь цөөнх хэсэг нь орон гэргүй хүмүүсийг ад үзэх маягтай байдаг ч, дийлэнх нь өдрийн хоол өгөх, хувцас хэрэглэл бэлэглэх, бүр борооноос нөмөрлөж гэртээ орохыг хүртэл санал болгож тусалдаг байна. Тиймдээ ч Герман улсын орон гэргүй иргэдийг хамгийн азтай, хангамжаар тасардаггүй ядуус хэмээн нэрийддэг гэнэ.

Герман

3 Израиль

Израильд бол төр засгаас нь энэ давхаргын хүмүүсийг харж ханддаг. Тусламжийн байгууллагынхан гэр оронгүй иргэдэд хямд үнэтэй байшин, дэн буудал, өрөө олж өгдөг байна. Гэхдээ энэхүү үйл явц нь бага зэрэг удаашралтай явагддаг бөгөөд үүний гол асуудал нь нийт гудамжинд амьдардаг хүмүүсийн 3-ны 2 нь еврей хэлээр маш муу эсвэл бүр ярьж чаддаггүй цагаач иргэд байдаг ажээ. Уг улсын гуйлга гуйдаг хүмүүсийн гол мөнгөний эх үүсвэр нь энд аялал жуулчлалаар ирсэн гадаадын иргэд байдаг билээ. 

Израиль

4 Франц

Парисын гудамжинд амьдардаг хүмүүсийг "нийгмээс тусгаар иргэд" гэж дууддаг бөгөөд сүүлийн хэдэн жилийн хугацаанд их хэмжээгээр ядуу буурай орнуудаас цагаачлан орж ирсэн хүмүүсийн улмаас энэ давхаргын хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдээд байна. Тэд цэцэрлэгт хүрээлэн, метро, гудамж гээд хаа сайгүй амьдардаг. Орон гэргүй хүмүүсийн нийгэмд нэгэн давхарга үүсэн бөгөөд шинээр нэмэгдсэн хүмүүс хотын зах хэсгээр аж төрж, арай "эрх мэдэлтнүүд" нь хамгийн сайн тусламж хүртдэг газруудад аж төрдөг гэнэ. Ерөнхийдөө Францын засгийн газраас тэдэнд анхаарал тавьдаг ч ийм их тооны хүмүүсийг харж хандана гэдэг их хэцүү асуудал байж таарна. 

Франц

5 Хятад

Хятадад ч гэсэн Япончуудын адилаар хүн бүр ажиллах хэрэгтэй гэж үздэг. Улсаас гэр оронгүй хүмүүст ажил олж өгөх, хоол байраар хангах гээд бүх талаар тусладаг төдийгүй хямд үнэтэй олон нийтийн угаалгын газар, кафенууд олон байдаг.

Хятад

6 Америк

Америкт орон гэргүй хүмүүсийг хүндэтгэж харьцан, тэдэнд анхаарал тавих хүмүүс олон байдаг. Жишээ нь, Калифорниад гэхэд гудамжаар явж байгаа хүмүүс гэр оронгүй хүмүүстэй бусадтай л харьцаж байгаа мэт ярилцаж суух үзэгдэл цөөнгүй таарна. АНУ-д тусгай майхан барьсан зуслангууд их байдаг бөгөөд майханг зурагт, компьютер болон бусад үнэтэй цахилгаан бараануудаар тохижуулсан байдаг. Ихэнх гудамжинд амьдардаг хүмүүс ажил хийж, байр түрээслэн амьдрах боломжтой ч үнэгүй хоол хүнс өгдөг тусламжийн байрнуудад амьдрахыг илүүд үздэг. Үүнээс гадна ажилгүйчүүдэд засгийн газраас сар бүр 1200-1500 ам.долларын тэтгэмж өгдөг гэнэ шүү.

Америк

7 Их Британи

Америкаас ялгаатай нь Их Британий гудамжны хүмүүсийг олон нийтийн хандиваар босгосон тусламжийн байгууллагууд асарч халамжилдаг байна. Гэхдээ засгийн газраас бүр тусалдаггүй гэсэн үг биш бөгөөд хэрвээ гэр бүлийн бүх гишүүд гудамжинд гарах юм бол хуулиараа үнэгүй байр олгодог гэнэ. Энэхүү өгөөмөр хуулийн уршгаар гэр оронгүй хүмүүс сурч боловсрохоос татгалзаж, ихэнх нь ямар нэг мэргэжил эзэмшдэггүй байна. Иймд энэ давхаргын дийлэнх хүмүүс хэзээ ч ажил хийж үзээгүй байдаг.

Их Британи

8 Австрали

Австралид гэр оронгүй гэсэн үг үгийн санд нь байдаггүй. Тэднийг "гудамжинд унтагсад" гэсэн утга бүхий нэршлээр дууддаг бөгөөд бусад орноос ялгаатай нь эл давхаргын хүн амын тоо 1%-иас хэтэрдэггүй байна. Гэхдээ тэдний ихэнх нь 19-өөс доош насны хүүхдүүд байдаг аж. Гудамжинд унтагсдад зориулсан үсчин, угаалгын газар, кафе, түрээсийн байшингууд олон байдаг гэнэ. 

Австрали

9 Морокко

Харин Мороккод амьдардаг гудамжны хүмүүсийн хувьд Европын орнууд шиг амар амгалан бишээ. Гэр оронгүй хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд байдаг бөгөөд заримдаа тэднийг тэжээх мөнгө, хоол хүнсгүй болохоороо гэр бүлийнхэн нь хөөгөөд гудманд гаргадаг гэнэ. Засгийн газраас ямар нэг дорвитой тусламж үзүүлдэггүй ч хандивын байгууллагууд бүхий л талаар тусалж, дэмжин нөхцөл байдлыг сайжруулах гэж хичээдэг аж. Жишээ нь гэхэд гудамжны хүүхдүүдэд зориулсан хоол өгч, нийгмийн амьдралд оруулах зорилго бүхий өдөр өнжүүлэхүүд байдаг.

Морокко

10 Орос

Орос улсын гэр оронгүйчүүдийн 75% нь 20-50 насны эрүүл саруул хүмүүс байдаг. Улсаас ямар нэг тусламж үзүүлдэггүй. Харин хандивын байгууллагууд, шашны сангуудаас тэдэнд ажил олж өгөх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Харамсалтай нь, энэ төрлийн байгууллагууд маш том хотуудад цөөн тоогоор оршдог байна. Жишээ нь, Москвад ийм үйл ажиллагаа бүхий 5-хан газар бий.

Орос

12
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()