Найзаасаа харилцаагаа таслах болсныг илтгэх 11 шинж

Ядрахад түшиж, сэтгэлээр унахад тайтгаруулах найзтай байна гэдэг хэчнээн сайхан билээ? Зовлон жаргалаа хуваалцаж өтөл буурал болтлоо биенээ дэмнэж түшиж явах нь жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнэ гэлтэй. Гэхдээ сайн найзуудын хажуугаар уулзаад өнгөрөхийн төдийд л хамаг эрч хүчийг тань сорчихдог тийм найз танд байдаг юм биш биз? Тэгвэл яг одоо бидний хүргэх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Найзаасаа харилцаагаа таслах болсныг илтгэх 11 шинж
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1 Танд атаархдаг найз

"Би эсвэл тэр" гэсэн хачин хандлага цэцэрлэгийн хүүхдүүдэд л байдаг. Тиймээс та нөхөрсөг, хэвийн харилцааг өөрийнхөө найзтай үүсгэх ёстой юм. Аль ч талаас нь бодоод үзсэн танд атаархдаг хүнтэй үерхэж нөхөрлөх нь утгагүй шүү дээ.  

Танд атаархдаг найз

2 Та хоёрын уулзалт шарталтаар дуусдаг

Хамтдаа бар, пабд сууж сэтгэлээ уудлаж ярих сайхан ч та хоёрын уулзалт болгон шарталтаар дуусдаг бол нөхөрлөлийнхөө үнэ цэнийг ахин нэг удаа эргэцүүлэн бодохыг зөвлөе. Найзуудын сонирхол ерөнхийдөө нэгдмэл, ижилхэн байх ёстой. Харин та хоёрын нөхөрлөл зөвхөн согтууруулах ундаан дээр л нэгдэж байвал энэ нь нөхөрлөлөө дуусгах болсныг илтгэж буй томоохон үндэслэл юм шүү. Нөхөрлөл танд баяр хөөр, эрч хүчийг бэлэглэх ёстойгоос биш уулзсаныхаа маргааш бүтэн өдөржингөө орондоо хэвтэж, шартаж зовох шалтгаан болох ёсгүй билээ. 

Та хоёрын уулзалт шарталтаар дуусдаг

3 Та чимээгүй байх ёстой болдог

Та хоёрын нөхөрлөл сайхан уур амьсгалтай, нэг нэгнээ хүндэлсэн, бие биедээ эрч хүчийг өгсөн байх учиртай. Хэрэв таны найз үргэлж л өөрийнхөө дуртай зүйлийн тухай ярьж харин та үг дуугүй толгой дохиж суудаг бол энэ ч мөн харилцаагаа дуусгах болсны шинж юм. 

Та чимээгүй байх ёстой болдог

4 Үргэлж танд муу мэдээ дуулгадаг

Анд найзын нөхөрлөлийн утга учир нь эхнэр нөхрийн хамтын амьдралын нэгэн адилаар баяр жаргалтай, уйтгар зовлонтой аль ч үед нэгнээ орхилгүй хамт байхад оршдог. Хэрэв та өөрт тохиолдсон бүхий л муу зүйлээ найздаа, харин сайн сайхан, гэгээлэг зүйлсээ өөр хүнд ярьдаг бол энэ нь сайны дохио биш ээ. Магадгүй та найздаа сайн сайхан зүйлээ яривал шүүмжлүүлж, үнэлэгдэхгүй байх гэж айдаг ч байж мэдэх юм. Ингэж үерхэж нөхөрлөх хэрэг ер нь байна уу даа? Бодох л хэрэгтэй. 

Үргэлж танд муу мэдээ дуулгадаг

5 Үргэлж хов хутгаж явдаг найз

Таны найз бусдын таагүй нууцыг танд задалдаг, бусдад байдаггүй муу чанарыг байдаг мэтээр ярьдаг бол түүнд итгэх эсэхээ ахин нэг удаа эргэцүүлэн бодоорой. 

Үргэлж хов хутгаж явдаг найз

6 Өрсөлдөөн болж хувирсан нөхөрлөл

Бие биенийхээ гаргасан амжилтанд баярлаж, хамтдаа тэмдэглэх нь жинхэнэ нөхөрлөлийн шинж. Харин баасан гарагт найзтайгаа уулзах болгондоо өөрийнхөө гаргасан амжилтуудыг жагсаан бичээд түүнийгээ найздаа үзүүлэхээр тэсэн ядан хүлээдэг бол та найзаасаа харилцаагаа таслах цаг нь хэдийнэ болсон байна шүү. Энэ байдлаараа үргэлжлээд л байвал таны өөрийгөө үнэлэх үнэлэмж болон хандлагад сөргөөр нөлөөлөх болно. 

Өрсөлдөөн болж хувирсан нөхөрлөл

7 Найзтайгаа уулзана гэхээс айдаг

Хэрэв та найзтайгаа уулзана гэхээр баярладаггүй, харин ч айдаг бол энэ нь таныг түүнээс харилцаагаа таслах болсоныг харуулж буй хэрэг юм. Танд хийх сүртэй зүйл байхгүй учраас та тухайн найзтайгаа гардаг, гарах гарахдаа гуравдагч, дөрөвдөгч хүнийг дуудаж ирүүлээд найзтайгаа аль болох харилцахгүйг хичээдэг бол энэ нь таныг яалт ч үгүй нөхөрлөлөө дуусгах болсныг илтгэж байна хэмээн ойлгох хэрэгтэй. 

Найзтайгаа уулзана гэхээс айдаг

8 Хорвоо дээр ганцаараа амьдарч байгаа юм шиг аашилдаг найз

Жинхэнэ нөхөрлөлийн тухай олон зуун зүйр үг, дуу, шүлэг бий. Мэдээж хэрэг найзыгаа зовж зүдэрч байхад туслалгүй л яахав. Гэхдээ таныг огтхон ч боддоггүй, үргэлж л өөрийгөө энэ тэргүүнд тавьж байдаг хүнээс холхон байсан дээр ээ. Таныг чухал ажилтай байхад машинаа засч өгсөнгүй хэмээн уурлаж байгаа хүнтэй харилцаатай байх хэрэггүй юм. 

Хорвоо дээр ганцаараа амьдарч байгаа юм шиг аашилдаг найз

9 Үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг хүн

Таны найз Мексик хоолонд дуртай, харин та Япон хоолонд дуртай гэж төсөөлье. Гэтэл таны найз тантай гарах тоолондоо үргэлж л Мексик хоолондоо орж хэзээ ч танд дуртай Япон хоолны газраа орж сүши идэх боломж олгодоггүй юу. Нөхөрлөл эн тэнцүү байдал, харилцан ойлголцол дээр үндэслэж цаашид үргэлжлэх боломжтой болдог билээ. 

Үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг хүн

10 Найзтайгаа уулзсаны дараа урам зориг орох биш харин ч сэтгэл санаагаар унадаг

Дэлхий ертөнцөд олон төрлийн харилцаа байдаг ч ямар ч харилцаа нэг нэгнээ дэмжиж, хэн хэндээ урам өгөх ёстой билээ. Тэгвэл та өнгөрсөнд хамтдаа байсан цаг мөчүүдээ бодож л найзтайгаа өнөөг хүртэл хамт байгаа бол таныг түүнээс харилцаагаа таслахыг бид зөвлөх байна. 

Найзтайгаа уулзсаны дараа урам зориг орох биш харин ч сэтгэл санаагаар унадаг

11 Найзтайгаа чөлөөтэй байж чаддаггүй

Та хоёр хөгжилтэй, хөгтэй бүхий л зүйлийг хамтдаа хийж явсан, найзлаж нөхөрлөөд олон жил болж байгаа ч та түүнтэй одоо чөлөөтэй байж чадахгүй болсон бол энэ нь нөхөрлөлөө дуусгах болсныг илтгэж байгаа хэрэг гэнэ. Мөн та найзтайгаа нарийн нандин, нууц зүйлсээ хуваалцахаа больсон бол түүнээс харилцаагаа тасалсан нь дээр юм. 

Найзтайгаа чөлөөтэй байж чаддаггүй

18
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()