Эдгээр гэрэл зургуудыг дарсан залуу насан туршдаа Хойд Солонгост очих эрхгүй болжээ

Эрик Лафорг (Eric Laforg) бол дэлхийн олон орноор аялсан гэрэл зурагчин юм. 2008-2012 оны хооронд Зөвхөн Хойд Солонгост л гэхэд тэр 6-н удаа зочилжээ. Тэрээр аяллынхаа үеэр Хойд Солонгосын ард иргэдийн амьдралыг харуулсан зургийг нууцаар авдаг байсан. Сүүлийн удаа Хойд Солонгост ирсний дараа БНАСАУ-ын засгийн газраас түүнийг дахин улсдаа нэвтрэхийг бүх насаар нь хориглосон байна. Учир нь тэрээр БНАСАУ-ын гурван үеийн удирдагчдын муухай гарсан зургийг интернетэд байршуулсан мөн энэ зургаа устгахаас татгалзжээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Эдгээр гэрэл зургуудыг дарсан залуу насан туршдаа Хойд Солонгост очих эрхгүй болжээ
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Зарим нь тэднийг бүхэлдээ маш ядуу, хэцүү амьдралтай мэтээр ярьдаг бол эсрэгээрээ дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс гэж хэлэх хүмүүс ч байдаг. Гэхдээ яагаад дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс гэж? Магадгүй тэдний нэг болж байж л үнэнийг мэдэх боломжтой байх. Кимийн дэглэмээс зугтсан хүмүүс "үнэнийг мэдмээр байвал Солонгосын хойгт амьдрал ямар байгааг үзээд мэдрэх боломжтой" гэж хэлдэг. Тэднийг зан чанарын хувьд өглөөний хүмүүс гэж дүгнэж болно. Учир нь бүгд өглөө эртлэн босч аз жаргалтайгаар бүх нийтийн дасгал хөдөлгөөн хийдэг байна. Хойд Солонгосчуудын амьдрал эрх тэгш бөгөөд гадны улсаас бүрэн тусгаарлагдсан тул тэд дэлхий нийтийг яг өөрсөд шигээ л төсөөлдөг ажээ. Дараах зургуудыг авсан Эрик Лафорг үнэндээ маш азтай байсан бөгөөд хэрэв тэрээр БНАСАУ-ын хилээр буцаж гарахдаа эдгээр зургийг харуулсан бол шоронд орох байсан биз ээ.

 

1 Пхеньяны хосууд -2008 он

Энэ зураг нь Хойд Солонгостоо нэлээд шуугиан дэгдээх чадалтай зураг юм. Учир нь энэ улсад өөрсдийн сэтгэл хөдлөлөө иймэрхүү байдлаар ил гаргахыг ичгүүргүй гэж үздэг  бөгөөд гэрэл зурагчдыг ч цэргийн хувцастай хүний зургийг авахыг хориглодог байна. Танд энэ зураг жирийн хосуудын зураг мэт харагдаж болох ч Хойд Солонгосдоо бүхэл бүтэн 2 хууль зөрчсөн зураг хэмээн тооцогдох ажээ.

Пхеньяны хосууд -2008 он

2 Пхеньян дах Жүчэ Идэагийн (Juche Idea) хөшөөний дэргэд зогсож буй цэрэг эмэгтэй -2012 он

Бас нэгэн "хориотой" зураг (цэргийн хүмүүсийн зургийг авахыг хориглодог). 2015 оноос насанд хүрсэн эрэгтэй хүмүүс бага байгаагаас болж эмэгтэйчүүдийг мөн цэрэгт татаж эхэлжээ. 17 нас хүрсэн л бол бүх эмэгтэйчүүдийг цэрэгт татаж 7-н жилийн хугацаатай цэргийн алба хаалгадаг байна. Эмэгтэй албан хаагчид эрэгтэйчүүдтэй яг адил нөхцөл байдалд алба хаадаг ба хүйтэн хуаранд амьдардаг байна. Мөн хоол тэжээл болон эрүүл ахуйн нөхцлөөс болж багагүй зовдог аж. 

Пхеньян дах Жүчэ Идэагийн (Juche Idea) хөшөөний дэргэд зогсож буй цэрэг эмэгтэй -2012 он

3 Пхеньян дах хүүхдүүд их удирдагчдаа хүндэтгэл үзүүлэхээр бэлтгэж буй нь -2012 он

Энэ зургийг мөн "хориотой зураг" гэсэн ангилалд оруулж болох хэд хэдэн шалтгаан байх ажээ. Нэгдүгээрт: Зураг дээрх пионерийн улаан бүч нь дэрвийж хазайсан байна. Хоёрдугаарт: Эдгээр хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж ядарсан мэт харагдаж байна. Ер нь Хойд Солонгосын хүн амын дийлэнх нь хоол тэжээлийн дутагдалтай байдаг бөгөөд нэг хүн өдөрт 200гр эрдэнэ шиш, уламжлалт кимчи, байцаа, ус идэж уух нормтой ажээ. Гэхдээ 20 жилийн өмнөх үеэ бодвол өлсгөлөнгөөр хүн үхэх явдал бараг гарахаа больсон байна. Мөн 2013 оноос үр тарианы ургац жилээс жилд улам сайжирсаар байгаа юм.

Пхеньян дах хүүхдүүд их удирдагчдаа хүндэтгэл үзүүлэхээр бэлтгэж буй нь -2012 он

4 Пхеньян дах метроны буудлын хонгил -2012 он

Пхеньян дах метроны буудал нь улсын чухал обьектод тооцогддог байна. Мөн зураг авахыг зөвшөөрсөн 3-хан газар байдаг бөгөөд энэ 3 газарт метроны хонгил багтаагүй байна. 

Пхеньян дах метроны буудлын хонгил -2012 он

5 Өмнөд Солонгостой хил залгаа Каесон (Kaesong) дахь орон сууцны байшин 2012 он

Энэ зураг нь мөн л хориотой ангилалд багтана. Учир нь сайн харвал уг түрээсийн сууцын бүх цонх нь хөшиггүй байна. Энэ нь тэднийг хөшиг худалдан авах чадваргүйг илтгэж байгаа аж. 

Өмнөд Солонгостой хил залгаа Каесон (Kaesong) дахь орон сууцны байшин 2012 он

6 Гудманд хоол зарж буй эмэгтэй "Hamhyn" 2012 он

Гудамжинд хоол зарах нь Азид нэлээд түгээмэл байдаг. Үүний жишгээр Хойд Солонгост ч мөн адил гудамжинд хоол зардаг аж. Гэхдээ олон нэр төрлийн хоол байдаггүй ба зөвхөн Солонгосын үндэсний уламжлалт кимчи, байцаагаа л санал болгодог байна. Тэд үүнийгээ маш амттайн дээр хурц гэдгийг нь жуулчдад сануулж зардаг гэнэ. Учир нь ийм төрлийн хоол идэж дасаагүй Европын жуулчид гэдэс нь эвгүйрхэх тохиолдол цөөнгүй гардаг аж. 

Гудманд хоол зарж буй эмэгтэй "Hamhyn" 2012 он

7 Пхеньян дах удирдагчдын хөшөө 2012 он

БНАСАУ-ын 2 удирдагчийн хөшөөний зургийг авахдаа нурууны хэсгийг оруулсан байна. Хуулиар нь бол тэдний нурууг нь зурагт оруулахыг хориглодог байна. Мөн тэдний хөшөөн дээр сүүдэр оруулахыг мөн хөшөөг бүтэн биш хэсэгчилж зургийг нь авахыг хориглодог аж. 

Пхеньян дах удирдагчдын хөшөө 2012 он

8 Улаан трамвай, Пхеньян -2012 он

Хуучны хэв маягийн, үзэмж муутай, шил нь хагархай зэрэг шалтгаанаас үүдэж энэ төрлийн зураг авахыг хориглодог аж.

Улаан трамвай, Пхеньян -2012 он

9 Каесон "Kaesong" дахь хуучин байшингууд 2011 он

Гаднаа сайхан харагдаж байвч эдгээр байшинд амьдрахад туйлын тухгүй байдаг аж. Мөн байшингаа дулаацуулахын тулд фоси (fosi) гэх жижиг зуух ашигладаг байна.

Каесон "Kaesong" дахь хуучин байшингууд 2011 он

10 Нийтийн тээврийн хэрэгсэлд суух дараалал, Пхеньян -2011 он

Иймэрхүү дараалал нь Хойд Солонгост өдөр бүр тааралдах хэвийн үзэгдэл юм. Яагаад ийм зурганд удирдагчид дургүй байдгийг гайхмаар...

Нийтийн тээврийн хэрэгсэлд суух дараалал, Пхеньян  -2011 он

11 Зургаа даруулахыг хүсэхгүй байгаа эмэгтэй , Hamhyn -2011 он

Нутгийн оршин суугч настай эмэгтэй зургаа даруулахыг хүсэхгүй байгаа бөгөөд гадны хүнээс нэлээд айдаг аж. Эрх баригчид ч иймэрхүү төрлийн зургийг таашаадаггүй байна. 

Зургаа даруулахыг хүсэхгүй байгаа эмэгтэй , Hamhyn  -2011 он

12 Оёдлын нийлэг даавуу ба химийн үйлдвэр , Hamhyn -2011 он

Энэхүү байгууламж нь улсын онцгой обьект болохоор үзэхийг зөвшөөрдөг ч зураг авахыг хориглодог байна. Мөн дотор нь орох хориотой байдаг аж. 

Оёдлын нийлэг даавуу ба химийн үйлдвэр  , Hamhyn  -2011 он

13 Пхеньян хотын эмнэлэгт хараагаа шалгуулж буй нь -2011 он.

Энэ зургийг сайн ажиглавал нүдний хараагаа шалгуулж буй эмэгтэй нэг нүдээ халбагаар дарж нөгөө нүдээ аньсан байна. Энэ нь уг зургийг хиймлээр авахуулсан мэт харагдуулж байгаа бөгөөд ингэж авахуулсан зургийг гадныханд үзүүлэхийг хориглодог байна. 

Пхеньян хотын эмнэлэгт хараагаа шалгуулж буй нь -2011 он.

14 Тариалангийн газар ажиллахаар цуглаж буй хүүхдүүд , Пхеньян -2010 он.

Хойд Солонгосын иргэн бүр хүүхэд , хөгшидгүй улс орныхоо ашиг тусын тулд ажилллах хэрэгтэй байдаг. Сургуулийн хүүхдүүдийн заавал биелүүлдэг нэг үүрэг нь талбай дээр ажиллах. Сонирхолтой нь ядуу буурай орнуудтай харьцуулахад Хойд Солонгосын иргэд нь маш сайн боловсрол эзэмшсэн байдаг ба оршин суугчдын 99% нь уншиж, бичиж чаддаг.

Тариалангийн газар ажиллахаар цуглаж буй хүүхдүүд , Пхеньян -2010 он.

15 Өвс зулгааж буй цэргүүд , Пхеньян -2009 он

Пхеньянд иймэрхүү үзэгдэл хааяа харагддаг бөгөөд Солонгосоор аялж буй аялагчидад зургийг нь авахыг хориглодог байна. "Өрнөдөд" хүмүүсийг энд өлсөж байгаа гэж үздэг. Хойд солонгосын ихэнх хоол хүнс нь маш ядруухан бөгөөд өвс ногоог хоолонд ашигладаг нь үнэн ч энэ зурган дээр байгаа үйлдэл бол зүлгийг төгс харагдуулахын тулд цэргүүд шар өвсийг нь зулгааж буй явдал юм. 

Өвс зулгааж буй цэргүүд , Пхеньян -2009 он

16 Хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг цэрэг эмэгтэйчvvд -2008 он.

Хойд Солонгосын армийнхан ажилчид, тариачдад байнга тусалдаг байна. Учир нь тариачдын ажил гар аргаар хийгддэг аж. 

Хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг цэрэг эмэгтэйчvvд -2008 он.

17 Ус нь халаад унтарсан машин

Түлшний хомсдолоос болж Пхеньянд олон тооны автомашин зам дээр таг зогсдог байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Европт хэрэглэж байсан ийм түлш нь аль хэдийн олдоц багатай болсон төдийгүй энэ нь тээврийн хэрэгслийг эвдрэлд хүргэдэг аж.

Ус нь халаад унтарсан машин

18 Чиллсон уулсын ойролцоо тосгон -2010 он.

Эрик Лафорг энэ зургийг авсны дараа түүний хөтөч зургийн аппратыг нь хураан авсан байна. Учир нь энэ зурган дээр ядуурлыг хэтэрхий тод томруунаар харуулсан ажээ. 

Чиллсон уулсын ойролцоо тосгон -2010 он.

19 Компьютерийн ард сууж буй охин -2011 он

Энэ зургийг авсан гол зорилго нь Хойд Солонгосчууд орчин үетэй хөл нийлүүлж алхаж байгаа гэдгийг харуулах аж. Даанч компьютер нь ажиллахгүй байна. Учир нь Хойд Солонгост эрчим хүчний тасалдал байнга гардаг төдийгүй дотоодоо эрчим хүчээр хангаж чаддаггүй байна. 

Компьютерийн ард сууж буй охин -2011 он

20 Япон тэнгисийн эргийн дагуух өргөст тор -2008.

Иймэрхүү тор хийсэн гол зорилго нь гадны дайсны халдлагаас хамгаалах зорилготой гэдэг ч жинхэнэ учир нь ард иргэдээ гадагшаа зугтахаас сэргийлсэн байдаг ажээ.

Япон тэнгисийн эргийн дагуух өргөст тор -2008.

14
таалагдаж байна

47
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()