Хүүхэд тань эдгээр үйлдлийг хийдэг бол, түүнд яаралтай анхаарал хандуулаарай!

Хүүхэд гэдэг бол энэ дэлхийн хамгийн ариухан, нандин оршихуй юм. Гэвч бүгд өндөг шиг өөгүй өсч торнидоггүй нь харамсалтай. Бүх л хүүхдүүд өсч том болж өөрсдийн амьдралаар амьдарна. Гэвч цөөнх тохиолдолд тэдний бага насны амьдрал, өсч торнисон орчин зэргээс хамаарч сэтгэцэд нь өөрчлөлт орж бидний нэрлэдгээр алуурчид, гаж донтонгууд болцгоодог. Гэхдээ хүүхэд байх үеэс нь тэдний ирээдүйд хэн болохыг тодорхойлж болдог аж. Дараах 7-н шинж тэмдэг таны ойр дотны хүүхдэд илэрч байвал эртхэн сэтгэл зүйчтэй уулзахыг зөвлөе

Хүүхэд тань эдгээр үйлдлийг хийдэг бол, түүнд яаралтай анхаарал хандуулаарай!
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Гал гаргах дуртай

Дараагийн шинж тэмдэг нь гал гаргах хүсэлдээ автах юм. Энэ нь өөрийн дотор байх уур хилэнгээ гаргах нэгэн арга юм. 

Гал гаргах дуртай

2 Амьтанд харгис хандах

Амьтдад харгис хэрцгий хандах нь хүүхэд сэтгэлзүйн өвчтэйг илтгэх хамгийн тод шинж тэмдэг юм. Хэрэв таны хүүхэд муурны сүүлнээс татах, нохойн хүзүүвчнээс чангаах зэрэг үйлдэл гаргаад таныг сануулж хэлсний дараа дахин энэ үйлдэлээ давтаж гаргахгүй байвал танд санаа зовох хэрэг байхгүй. Харин амьтдыг зовоосоор байвал ямар нэгэн юм хийх цаг нь болжээ. Энэ үйлдэл нь ирээдүйн цуврал алуурчид өөрсдийн уур бухимдлаа өөрийгөө хамгаалах чадваргүй амьтдад гаргаж байгаа нэг хэлбэр юм. АНУ-ын холбооны мөрдөх товчооны газраас хийсэн судалгаагаар цуврал алуурчид багадаа амьтдыг хорих, тамлах нийтлэг зуршилтай байсныг нотолж байгаа юм. Доорх зураг байгаа хүн бол 15-н хүний аминд хүрсэн АНУ-ын цуврал алуурчин Жефри Даемер (Jeffrey Dahmer) юм. 

Амьтанд харгис хандах

3 Шээсээ барьж чадахгүй байх

Мэдээж энэ нь 100% найдвартай биш ч гэсэн 6 болон түүнээс дээш насны хүүхэд орондоо шээдэг бол ирээдүйд сэтгэцийн эмгэгтэй болох магадлалтай. Гэсэн хэдий ч хамгийн гол шинж болох амьтан тамлах хүсэл төрсөөр л байдаг. Хэрвээ амьтан тарчлаахад нь эцэг эх нь тоохгүй байх эсвэл найз нөхдөдөө гадуурхагдах юм бол эргэлт буцалтгүй буруу замаар ордог байна. Жишээлбэл, Андрей Чижилог энэ төрлийн өвчнөөр зовж байсан бөгөөд тэр үеийн Зөвлөлт Холбоот улсын хамгийн аймшигтай гаж донтон байсан . Ээж нь тавгүй үедээ түүнийг зоддог байсан ба хожим нь тэрээр бусад хүүхдүүдийг тамлаж, түүнээсээ таашаал авдаг нэгэн болсон юм..

Шээсээ барьж чадахгүй байх

4 Дүрэм зөрчих

Хэрвээ хүүхэд гэр бүлийн гишүүний дуртай аягыг хагалчихлаа гэж бодъё. Тэгвэл жирийн хүүхэд буруу зүйл хийснээ ухаарч үнэнээ хэлэх юм уу? эсвэл хийсэн хэргээсээ зугтахын тулд худал хэлдэг. Харин сэтгэцийн өөрчлөлттэй буюу ирээдүйд хүн тамлах зуршилтай болох хүүхдүүд энэ мэтийн буруу зүйл хийсэндээ баярлаж, таашаал авдаг байна. Мөн хүн хулгайлахад таашаал өгөх адреналин ялгардаг байна. Энэ талаар Харри Поттер киноны зохиол дээр Волдемортыг дүрслэн маш сайн дүрслэн харуулсан байдаг.  

Дүрэм зөрчих

5 Худлаа ярьсандаа огтхон ч гэмшдэггүй

Хэрвээ хүүхэд өөрийгөө буруутайг мэдэж шийтгэлээс айж худлаа хэлж байгаа бол нэг хэрэг харин худлаа ярьж байгаа нь илэрхий байгаа ч огтхон гэмшихгүй байвал өөр нэг хэрэг. Магадгүй ирээдүйд буруу замаар явах магадлалтай хүүхдүүд худлаа ярихыг өөрөө хүсдэг ч байж болох юм. Сэтгэцийн өвчтэй хүүхдүүд худал хэлсэн, хуурсан тохиолдол нь баригдвал маш ихээр уурладаг байна. Гэхдээ хүүхдийн тухайн үеийн сэтгэл санааны байдлаас болж ийм үйлдэл гаргах тохиолдол байж болдог ч таны хүүхэд ийм авир удаа дараа гаргавал сэтгэл зүйчтэй уулзахыг зөвлөе

Худлаа ярьсандаа огтхон ч гэмшдэггүй

6 Дээрэлхэх

Мэдээж бүх дээрэлхүү хүүхдүүд ирээдүйд донтон болно гэсэн үг биш юм. Хүүхдүүд бие биенээ олон шалтгааны улмаас дээрэлхэдэг. Тэр хүүхдээс илүү хүчтэй гэдгээ харуулах гэж, эсвэл таалагдсан охиндоо өөрийгөө хүчтэй гэж харуулах гэж, эсвэл зүгээр л дээрэлхэдэг хүүхдэдээ дургүй ямар нэг байдлаар атаархадаг байж болно. Ганц удаагийн ийм үйлдлээр дүгнэх нь өрөөсгөл юм. Харин өөрөөс нь ах байсан ч хамаагүй дээрэлхэх зан байдал үзүүлж байвал асуудал байгаагийн шинж.  

Дээрэлхэх

7 Сэтгэл хөдлөлгүй

Энэ төрлийн өвчтэй хүүхдүүдэд айдас гэхээр юм байдаггүй бөгөөд тэд ямар ч сэтгэл хөдлөл гаргадаггүй байна. Энэрэх нигүүлсэх сэтгэл гэхээр юм юу ч байдаггүй аж. 

Сэтгэл хөдлөлгүй

40
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()