Сурталчилгаа (15)
Хаах

Тайчих үзүүлбэртэй шөнийн клубийн нууцыг герман бүсгүй дэлгэжээ

Тайчигчдын амьдрал ямар байдгийг бид үнэндээ таашгүй. Нэг л сайхан хөгжил хөөртэй, наргиж цэнгэсэн нөхдүүд байдаг л гэж бид боддог. Ингээд хөшигний цаана юу болдог талаар бид Берлин хотын шөнийн клубт ажиллаж байсан бүсгүйтэй ярилцах боломж олдсон юм. Тэр бидэнд тайчих үзүүлбэрийн талаар болон түүний ажлын яг юу нь сонирхолтой байдаг тухай дэлгэрэнгүй яриа өрнүүлснийг уншигч та бүхэндээ нэгтгэн хүргэж байна.

Тайчих үзүүлбэртэй шөнийн клубийн нууцыг герман бүсгүй дэлгэжээ

1 Стриптиз үзүүлэх нь хөгжилтэй байдаг

Би багадаа их сахилгагүй хүүхэд байсан. Энэ зан маань тайчих үзүүлбэр лүү татаж оруулсан гэж боддог. Би 12 настай байхаасаа л хүн бүрийн харцыг татсан дур булаам, тачаангуй бүжигчин болохыг хүсдэг байсан. Тиймдээ ч 3 настайгаасаа балетаар хичээллэж эхэлж байлаа. Дараа нь жазз, хип хоп, латин америк, белли бүжиг зэргийг ч оролдож үзсэн. Миний хувьд бүх л амьдралынхаа турш бүжиглэж байна. Бүжиглэх үедээ үргэлж өөрийгөө толинд харж өөрийгөө хурцалдаг байлаа. Эцэст нь би өөртөө итгэлтэй, маш сайн бүжиглэдэг болсон. Бас хажуугаар нь хөгжмийн сургалт хийдэг байсан. Стриптиз бүжиглэж эхлээд удаагүй байхдаа найз залуутай болсон тул болихоор шийдсэн. Мэдээж түүнд таалагдаагүй учраас. Тайчих үзүүлбэр үзүүлэх үед би түүнийг хуурч байгаа мэт санагддаг байсныг нуух юун. Сүүлдээ тайчина гэдэг надад хөгжилтэй санагдахаа больж эхэлсэн. Чи хийж байгаа зүйлээсээ баяр баясал авахгүй бол яаж мөнгө олж чадах вэ дээ. Зарим тайчигч нар ажил амьдралынхаа асуудлыг маш сайн зааглаж чаддаг. Харин би чадаагүй ээ. Магадгүй би үүнд бэлэн биш, хэт залуу байсан байх. Харамсалтай нь одоо би найз залуугаасаа салж байгаа. 

Стриптиз үзүүлэх нь хөгжилтэй байдаг

2 Хэрэв чи тайчих үзүүлбэр үзүүлэх гэж байгаа бол зөв хүнээсээ энэ талаар асуу

Тэр үед би тайчих үзүүлбэр үзүүлдэг нэгэн охинтой танилцсан юм. Ихэнхдээ суралцаж байгаа хүмүүс, оюутнууд энэ ажлыг хийдэг байлаа. Тэр охин намайг өөрийн даргатайгаа танилцуулж одоогийн хийж байгаа цагийн ажлаа болихийг зөвлөсөн. Би даргад нь бүжиглэж үзүүлэхэд тэр шууд л намайг ажилд авсан. Бас хамгийн чухал зүйлүүдийн нэг нь том хөхтэй байх ёстой. Чи бүжгэндээ тааруу байсан ч энэ нь чамд тус болно. Үнэндээ энэ бүжгийг бүжиглэж чадах хүн ховор шүү!

Хэрэв чи тайчих үзүүлбэр үзүүлэх гэж байгаа бол зөв хүнээсээ энэ талаар асуу

3 Мөнгөний тухайд

Би долоо хоногт дөрвөн удаа гардаг байлаа. Ингэхдээ ойролцоогоор гар дээр 1000 евро авдаг байсан юм. Цалингийнхаа 600 еврог даатгалд төлөх журамтай. Тэнд цөөн хэдэн охид цагийн гэрээгээр ажилладаг байсан. Тэдний хэн нь ч өөрсдийн орлогийн мэдүүлэгтээ яг жинхэнэ авдаг цалингаа бичдэг байсан гэж би бодохгүй байна. 

Мөнгөний тухайд

4 Ойролцоогоор 22.00 цагт ажил эхэлдэг

Клуб оройн 22.00 цагт онгойдог тул бид хагас цагийн өмнө бэлэн болсон байх ёстой байдаг байлаа. Шоу эхлэхийн өмнө тайзны ард битүү бужигнаан болдог. Учир нь бид нүүр будалтаа өөрсдөө хийдгээс гадна хөхний даруулгаас эхлээд бидний хувцас солигдчихсон байдаг тул хагас нүцгэн байдалтай үймцгээсэн хүмүүс л гүйлддэг байсан юм даг. Зочид дүүрэх үед бид тэдэнд үйлчилж, тэдэнтэй юм ярьж, бүжиг болон архи зарахыг хичээдэг байсан. Ингэж ажилласаар долоо хоногийн турш би үүрийн 05.00 цагт л гэрийн бараа харна. Харин манай зарим найзууд зочид явтал тэдэнд үйлчилсээр өглөөний 08.00 цагт ажлаа дуусгадаг байсан. 

Ойролцоогоор 22.00 цагт ажил эхэлдэг

5 Стриптиз бүжиглэх нь бүжигчин байхаас илүү ихийг шаарддаг

Найз залуутай байсан учраас би зочидтойгоо дотно байхаа больсон. Үүнээс өмнө би дор хаяж 2-3 хүний анхаарлыг татдаг байлаа. Хэрэв би өөрөө хүсвэл тусгай өрөөнд орж үзүүлбэрээ үзүүлдэг байсан.  Тайчих клубт ажиллаж байгаа охидын 60% нь өөрөө хүсээгүй ч тусгай өрөө рүү ордог байсан нь харамсалтай.

Стриптиз бүжиглэх нь бүжигчин байхаас илүү ихийг шаарддаг

6 Бүдүүлэг хандсан зочдыг хөөж гаргадаг

Клубийн өрөөнүүдэд "тусламж" товч байдаг бөгөөд хэн нэг нь энэ товчийг дарахад хамгаалалтын албаныхан тэр дороо ирж бүдүүлэг хандсан үйлчлүүлэгчдийг хөөж гаргадаг. Энэ товч бол маш хэрэгтэй зүйл. Учир нь зочид эхлээд чамд найрсаг хандаж хамт идэж ууна. Дараа нь тэд чамд бүдүүлэг хандаж эхэлдэг. 

Бүдүүлэг хандсан зочдыг хөөж гаргадаг

7 Цагдаа дуудах ч хэрэг гардаг

Ганц тохиолдлыг эс тооцвол би хүнийг цохиж үзээгүй. Нэг л удаа тусгай өрөөнд цохиж байсан. Энэ үед мэдээж цагдаа нар ирнэ. Зарим зочид үнэхээр галзуу хүмүүс шиг л байдаг шүү. Аз болоход ийм зүйл байнга гардаггүй нь яамай. 

Цагдаа дуудах ч хэрэг гардаг

8 Чиний асуудлыг хэн ч ойлгож, хүлээж авахгүй

Онолын хувьд би хэзээ ч дарга руугаа ороод өөрт тохиолдож буй асуудлаа хэлээд гарах арга замыг олох боломжтой. Гэхдээ бид байнга асуудал үүсгэдэг хэн нэгнийг клуб руу орохыг нь болиулж өгөөч гэж хэчнээн гуйсан ч энэ нь үр дүнд хүрэхгүй. Энд ажилдаг охид яваандаа архи, мансууруулах бодисонд донтож, хаягдаж үлддэг. Тэдэнд туслах хүсэлтэй хүмүүс байдаг ч яг юу хийх ёстойг нь би үнэндээ хэлж мэдэхгүй юм. 

Чиний асуудлыг хэн ч ойлгож, хүлээж авахгүй

9 Мансууруулах бодис байнга бэлэн байдаг

Шоуны хамгийн том хэсэг нь архидалт юм. Зочдыг дайлж өөрсдөө ч өдөр бүр уудаг. Зочдод чадах хэмжээгээрээ согтууруулах ундаа авахыг санал болгоно. Энэ нь миний орлогын чухал хэсгийг бүрдүүлдэг. Мөн архинаас гадна төрөл бүрийн мансууруулах бодис санал болгодог байлаа. Мөнгөтэй, баян хүмүүс болон мансууруулах бодисонд донтсон хүмүүс доод давхарт их мөнгө төлж ордог ба энэ нь яг л мансууруулах бодисын диваажин гэлтэй л бүх төрлийн мансууруулах бодисыг зардаг байсан. 

Мансууруулах бодис байнга бэлэн байдаг

10 Тайчна гэдэг ярьж байгаа шиг тийм ч амархан зүйл биш

Миний эцэг эх үүнд тайван хандсан. Би урьд нь аавтайгаа хамт ийм клубт орж үзэж байсан юм. Тэр үед би ааваас "Би энд ажиллавал танд ямар байх вэ? гэж асууж байсан" Ихэнх найзуудын маань эцэг эх тайчих үзүүлбэрийн талаар ямар ч мэдлэггүй байдаг. Харин аав, ээж хоёр маань энэ талаар нэг их тоогоогүй. Найзууд маань ч надад янз бүрийн зөвлөгөө өгдөг. Зарим нь бүр буруу замаар орох нь гэж санаа зовдог байсан.

Тайчна гэдэг ярьж байгаа шиг тийм ч амархан зүйл биш

11 Хүмүүс үүнийг хүчээр хийдэг мэтээр ойлгодог

Хүмүүс надаас энэ ажлыг өөрийн хүслээр хийж байгаа юу? хүчээр хийж байгаа юу? гэж байнга асуудаг. Мөн эцэг эх чинь чамайг ийм зүйл хийдгийг мэдэх үү?, Сургуульд сурдаг уу?, Чи энэнээс илүү сайн зүйл хийж болно шүү дээ гэж ярьдаг. Хэн ч намайг үүнийг өөрийн хүслээрээ хийж байгаа гэдэгт итгэдэггүй. Мөн наад ажил чинь үнэхээр ичгүүртэй юм гэхэд л би бага зэрэг ичдэг шүү!

Хүмүүс үүнийг хүчээр хийдэг мэтээр ойлгодог

12 Тусгай өрөөнд юу болох нь танаас хамаарна

Тусгай өрөөнд ороод хийж болох, болохгүй зүйлсийн дүрмийг бид бүгд тогтоодог байлаа. Ерөнхийдөө дийлэнх үйлчлүүлэгчид янз бүрийн байдлаар бэлгийн хавьталд орохыг хүсдэг нь мэдээж. Гэхдээ ховор тохиолдолд бэлгийн хавьталд орно. Тийм учраас миний авах мөнгөний хэмжээ үүнээс ихээхэн хамаардаг. Би тусгай өрөөнд орохдоо үнсэж ч болохгүй гэсэн заавартай ордог. Гэхдээ дийлэнх үйлчлүүлэгчид маань эндээс хайр энэрлийг мэдрэхийг хүсдэг учраас байнгын үйлчлүүлэгчиддээ хоёр, гурван удаа л үнсэхийг зөвшөөрдөг. Үнсэхийг ч хориглож болдог л доо. Гэхдээ ингэснээр авах мөнгөний хэмжээ багасдаг. 

Тусгай өрөөнд юу болох нь танаас хамаарна

13 Шалгалт

Шалгалт 5 жил тутамд хийгддэг шиг санагдаж байна. Хэрэв цагдаа хүрээд ирвэл бид зөвхөн бүжиглэдэг мэт жүжиглэдэг. Шалгалтын үеэр албан ёсны гэрээтэй бүжигчид л байх ба над шиг цагийн бүжигчид аль болох нүдэнд нь өртөхгүй байсан нь дээр.

 

Шалгалт

14 Олон жил тайчих үзүүлбэр хийх нь маш ховор

Бидэнтэй хамт байдаг хамгийн хөгшин бүжигчид нь 38-40 насныхан гээд бод доо. Тэд бараг л бүх насаараа энд ажилласан хүмүүс байдаг. Бидэнд байнга л 15-20 жилийн өмнө хэр их мөнгө олдог байсан талаараа ярина. Хамгийн сайн бүжигчид 35 насныхан байдаг. Учир нь ихэнх нь 28-29-тэй орж ирээд 4-5-н жил орчим туршлага хуримтлуулахынхаа хажуугаар давхар өөр ажил хийдэг.

Олон жил тайчих үзүүлбэр хийх  нь маш ховор

21
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()