Таны толгой эргэж, гар салганадаг уу? Тэгвэл ийм учиртай...

Монголчууд бидэнд байдаг хамгийн муу зуршлуудын нэг нь эмчид үзүүлнэ гэдгийг үргэлж хойш тавьдаг зан юм. Ямар нэг өвчин бий болж эхлэхэд, бие хариу үйлдэл үзүүлж ямар нэгэн байдлаар биеийн хэсгүүдэд өвдөлт өгдөг. Харин бид ажилдаа хэт улайран өвчин намдаах эм ууж явсаар амь насанд ч хүрч мэдэхээр өвчнүүдийг эцсийн шатанд нь оруулсан байдаг. Дараах 8-н шинж тэмдэг нь тархины хавдар үүсч эхлэхэд илэрдэг бөгөөд та 2-хон минут зарцуулаад өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй!

Таны толгой эргэж, гар салганадаг уу? Тэгвэл ийм учиртай...
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Татах

Татах нь бие эрүүл бус байгааг харуулдаг. Доктор Шварцын (Dr. Schwartz) хэлснээр: Неоплазмаас үүссэн цочрол нь мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж бие бүтэн болон хэсэгчилсэн байдлаар татдаг. Тархины хавдрын шинж тэмдэг татах байдлаар илэрч болдог байна. 

Татах

2 Эв дүй муудаж, болхи болох

Хэрвээ таны аливаа юманд үзүүлэх хариу үйлдэл багассан, мөн танд энэ нь мэдрэгдэж байвал үүнийг зүгээр өнгөрөөж огтхон ч болохгүй. Мөн тархины эмгэг үүсч байгаа бол таны тэнцвэр муудаж, ярианы чадвар алдагдаж, залгих чадвараа алдаж эхэлдэг. 

Эв дүй муудаж, болхи болох

3 Мэдээ алдах

Биеийн аль нэг хэсэг мэдээ алдах шинж тэмдэг илэрвэл энэ нь нугасны ойролцоо хавдар үүссэн байж болзошгүйг анхааруулж байгаа дохио юм. 

Мэдээ алдах

4 Ой санамж муудах

Тархины хавдар нь хүний ой санамжинд нөлөөлдөг. Саяхан л хийх гэж байсан үйлдлээ мартах, хүмүүсийг танихаа болих, юу хийснээ санахгүй байх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. 

Ой санамж муудах

5 Дотор муухайрах

Дотор муухайрах, ходоод гэдсэнд эвгүй мэдрэмж төрөх зэрэг нь хавдрын бас нэгэн шинж тэмдэг болдог. Тиймээс танд ийм мэдрэмж төрөөд удаж байвал яаралтай эмнэлэг явахыг зөвлөе.

Дотор муухайрах

6 Хараа муудах, гэмтэх

Юмс үзэгдэхээ больж бүрзийх, давхардаж харагдах, хараа муудах зэрэг нь мөн л тоохгүй өнгөрч болохгүй  шинж тэмдэг юм. Мөн нүдэнд жижиг цэгүүд харагдах, элдэв дүрсүүд харагдах зэргээр илэрдэг байна. 

Хараа муудах, гэмтэх

7 Толгой өвдөх

Толгой өвдөх нь тархины хавдар үүсч болзошгүйг анхааруулах хамгийн түгээмэл шинж тэмдэг юм. Толгой өвдөх нь удаан үргэлжилбэл өвдөлт нь улам хүндэрдэг тул яаралтай эмнэлэг зориорой!

Толгой өвдөх

8 Чих дүнгэнэх

Тархины хавдар үүсч эхэлж буйг илтгэх бас нэг шинж тэмдэг нь чих дүнгэнэх юм. Чих нь байнга дүнгэнээд байна гэсэн хүмүүс олон байдаг. Энэ нь тоохгүй өнгөрөөж болохгүй зүйл бөгөөд эртхэн эмчид үзүүлж онош тавиулснаар та өөрийнхөө амь насыг ч аврах боломжтой юм. 

Чих дүнгэнэх

11
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()