40 насандаа 30-тай мэт харагдахын тулд дараах 4 зүйлийг хийж заншаарай!

Бүх л эмэгтэйчүүд өөрийн гоо сайхнаа хадгалж мөнхийн үзэсгэлэнтэй, залуухан харагдахыг хүсдэг билээ. Тиймдээ ч ямар ч бүсгүй 40 нас гараад ирэхээрээ хүссэн хүсээгүй гоо сайхандаа анхаарал тавихаас өөр аргагүйд хүрдэг. Заримдаа бүр хэт оройтсон үедээ дадал хэвшлээ зөв болгоогүйн улмаас наснаасаа овортой харагдах нь бий. Цаг хугацаа хэнийг ч өршөөдөггүйн нэгэн адилаар аль болох эрт өөртөө анхаарал тавихгүй бол таны гоо үзэсгэлэн гундаж мэднэ шүү. Ингээд бидний өгөх дараах 4 хялбархан зөвлөгөөг амьдралынхаа хэвшил болгоод гэрэлтсэн царай гоо үзэсгэлэнт төрхөө бүтээгээрэй!

40 насандаа 30-тай мэт харагдахын тулд дараах 4 зүйлийг хийж заншаарай!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хүзүүний арчилгааг мартаж болохгүй!

Энэ бол бүсгүйчүүдийн дундах маш нийтлэг алдаа юм. Харамсалтай нь олон эмэгтэйчүүд арьс арчилгаагаа хийчхээд хүзүүгээ мартчихдаг. Хүзүүний арьс нимгэн, зөөлөн учраас эрт үрчлээтдэг ба эмэгтэйчүүдийн насыг хүзүүгээр нь шинждэгийг бүсгүйчүүд тэр бүр мэддэггүй. Хүзүү эрт үрчлээтэхэд хэн ч анзаардаггүй байна. Хүзүүнд үрчлээс үүсэхэд өдөр тутмын зуршлууд болох толгойгоо хүчтэй эргүүлэх, ажлын цагаар байнга бөхийж ажиллах, эсвэл доош харж явах, ном унших, юм нэхэх гэх мэт үйлдлүүд нөлөөлдөг ба өндөр дэртэй унтах, хэвтээгээрээ ном унших нь хүзүүнд үрчлээ үүсэх бас нэгэн шалтгаан болдог. Хүзүүгээ үрчлээгүй залуу сайхан харагдуулахын тулд нуруугаа байнга эгц, мөрөө тэгш байлгаж, булчингаа чангалж байх хэрэгтэй. Мөн хүзүүний арьсаа, нүүр гарын арьсаа арчилдаг шигээ байнга арчилж, иллэг хийж, маск болон гоо сайхны крем хэрэглэж заншаарай.

Хүзүүний арчилгааг мартаж болохгүй!

2 Унтахаасаа өмнө заавал нүүрний будгаа арилгаж байгаарай!

Энэ бол эмэгтэй таны насан туршдаа хийж дадах амин чухал үүрэг билээ. Хэдий байгалийн гаралтай гэдэг ч ямар ч бүтээгдэхүүнд химийн элемент агуулагддаг байна. Тиймээс нүүр будгаа арилгахгүй унтах нь батга гарах, үрчлээс үүсэх зэргийн гол үндсэн суурь болдог хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Орой унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлэхдээ эхлээд нүүрнийхээ будгийг сүүн шингэнээр цэвэрлээд, өөрийнхөө арьсанд зориулагдсан шингэн савангаар заавал угаах хэрэгтэй. Нүүрээ сайн цэвэрлэснийхээ дараа тохирсон тосоо түрхэнэ.  Долоо хоногт хоёр удаа тэжээлийн маск, нэг удаа үрчлээний маск тавьж өгөхөд хангалттай. Нүүрээ цэвэрлэчихээд заавал шөнийн тос түрхэх хэрэгтэй. Яагаад гэвэл өдөр алдсан витаминаа шөнө нөхдөг учраас, шөнийн тосоо үргэлж түрхэж арьсаа амрааж байх ёстой.

Унтахаасаа өмнө заавал нүүрний будгаа арилгаж байгаарай!

3 Чийгшүүлэгч тос хэрэглээрэй!

40-ээс дээш насныханд өнгөцхөн үрчлээс үүсч эхэлдэг. Тиймээс нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага зайлшгүй гарч ирдэг байна. Ингэхдээ идэвхтэй эмийн найрлага, антиоксидант, чийгшүүлэгч бодис агуулсанг чухалчилж үзэх нь зүйтэй юм шүү. Тосоо өдөрт 2 удаа түрхэж хэвшээрэй.

Чийгшүүлэгч тос хэрэглээрэй!

4 Нүүр будгийн багс, сойз зэргийг байнга цэвэрлэх

Таны нүүрэнд өдөр бүр шахуу хүрдэг багсаа цэвэр байлгах нь маш чухал юм. Багсаа угаахгүй хэрэглэж байна гэдэг нь та нүүрний будагны үлдэгдэл, тоос мөн таны арьснаас ялгарч буй тосыг бүх бактерийн хамт нүүрэндээ нааж байна гэсэн үг. Тийм тохиолдолд таны арьс цэвэр, эрүүл байна гэдэг боломжгүй. Долоо хоног бүр гоо сайхны багс, хэрэгслээ савантай бүлээн усаар угааж заншаарай.

Нүүр будгийн багс, сойз зэргийг байнга цэвэрлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()