Сурталчилгаа (15)
Хаах

Барууны орнуудад хэдийн нэвтрээд буй гайхалтай бүтээлүүд

2018-02-07, 19:57
5,827

Өдөр тутмын амьдралд тулгардаг саад бэрхшээлийг амархан болгох шинэ технологиуд ар араасаа гарсаар л. Гэтэл техник, технологийн энэ их хурдыг бид гүйцэж чадаж байгаа билүү? Дараах 6 бүтээл нь амьдралд хэдийн нэвтэрсэн ч бид мэдэхгүй өнгөрөөх нь хэтэрхий харамсалтай юм. Ингээд танд хэрэгтэй бөгөөд гайхмаар шинэ бүтээлүүдийг танилцуулъя

Барууны орнуудад хэдийн нэвтрээд буй гайхалтай бүтээлүүд

1 Биеэ хамгаалах зориулалттай цацлага (Defender Pepper Spray)

Дэлхий дээр гарч буй бүх хүчирхийллийн төрлийн гэмт хэргийн золиосын 80% нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Энэ нь тэд эрэгтэй хүнийг бодвол биеэ хамгаалах чадвар дутмаг байдагтай холбоотой биз. Эр хүн та эхнэр, охиндоо санаа зовж, өдөр хоногийг айдас түгшүүр дунд өнгөрүүлж байна уу. Аз болоход бидний асуудлыг шийдэх шинэ технологиуд ар араасаа хөвөрсөөр байна. Түүний нэг нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан биеэ хамгаалах зориулалтын цацлага юм. Уг цацлага нь урд талын цацах хэсэгтээ хурц гэрэл гаргадаг ба мөн халдагч руу цацах үед автоматаар зураг дарж цагдаагийн байгууллага руу илгээдэг байна. Хамгийн гол хэсэг нь чинжүүний цацлага бөгөөд халдагч этгээдийн нүдэнд орсон тохиолдолд таныг хөөх нь битгий хэл урдах замаа ч харж чадахгүй л болов уу! Мөн байршил тогтоогчтой тул таныг хаана байгааг цагдаагийн байгууллагат мэдэгдэх юм. Нэмэлтээр дуут дохиолол байдаг ба хэрэв хүсвэл ганц товчлуур дараад л хүний чих дөжрөм чанга дуу гаргах ажээ. Мөн таны утастай "bluetooth"-ээр холбогдох бөгөөд таны гэр бүлийн гишүүдэд автоматаар мессеж очих болно. Уг бүтээлийг 2 жилийн турш хөгжүүлсэн ба 179$-оор худалдан авах боломжтой юм. 

Биеэ хамгаалах зориулалттай цацлага (Defender Pepper Spray)

2 Орфин (orphe) ухаалаг пүүз

Технологи хөгжихийн хэрээр бидний өмсч буй хувцас ч дагаад хөгжиж байна. Залуу насны эрч хүчээр бялхсан, бүжиглэх дуртай, дэгжин залуусын сонголт болж чадах шинэ пүүз гарчээ. Энэхүү пүүз нь доод хэсэгтээ лед дэлгэцтэй бөгөөд таны утастай холбогдож 100 өнгийн сонголтоор гэрэлтэхээс гадна таны алхаа, бүжгийн хөдөлгөөний хэмнэлийг мэдэрч түүнд таарсан гэрлийн хэлбэр үзүүлнэ. Мөн пүүзнийхээ өлмий, өсгийг тогших зэргээр утсандаа комманд өгч болох аж. Түүнчлэн найзтайгаа хамт ийм пүүз өмсөөд хамтран хөгжмийн хэмнэл ч оруулж болдог байна. Ингээд доорх бичлэг дээрээс энэхүү пүүзийг юу хийж чадахыг сонирхоорой!

Орфин (orphe) ухаалаг пүүз

3 Петчат (Petchatz)

Амьтанд хайртай хүмүүсийн нэг зовлон нь гэрийн тэжээмэл амьтнаа санах юм. Ганцхан өдрөөр гарсан ч санаад хэцүү байдаг хүмүүст зориулж гаргасан уг технологи олон давуу талтай ажээ. 

  • Өндөр чанарын HD камертай 
  • Хөдөлгөөн илрүүлэгчтэй
  • Дуу мэдрэгч - Хэрвээ та гадуур явж байгаа бол гэрт хэвийн бус чимээ гарвал таны утсанд мессеж ирнэ. 
  • Дагалдаж гэрийн тэжээмэл амьтаны хүзүүвч ирдэг ба энэ нь өөрийн микрофонтой аж
  • Уг технологи нь өөртөө бага хэмжээний хоолны нөөц агуулдаг бөгөөд таны утсанд уг нөөц хэр хэмжээтэй байгааг харуулах төдийгүй та зайнаас нохойны дуртай хоолыг өгөх боломжтой юм байна. 
  • Мөн дан ганц та нохойруугаа залгахгүй. Таны нохой ч мөн таныг санавал тань руу залгаж болох аж.

Та гадуур явж байгаа үедээ гэрийн тэжээмэл амьтан руугаа залгаж болох бөгөөд дуун дээр нь таны хоолойгоор гэрийн тэжээмэл амьтнаа дуудах, шүгэлдэх зэрэг ая дуугардаг байна.

Петчат (Petchatz)

4 Тентсайл (Tentsile) майхан

Аялах дуртай хүмүүсийн мөрөөдөл болж байгаа майхан гэхэд буруудахгүй л болов уу. Аялах дуртай хүмүүст майхнаа хаана барих вэ гэсэн асуудалтай байнга тулгардаг болов уу? Учир нь тэгш, зөөлөн газрын олдоц, борооны ус орж ирэх, намаг шалбааг, мөлхөгч элдэв амьтад майханд орж ирэх гээд мундахгүй их асуудал үүсдэг. Эдгээр асуудлыг шийдэхээс гадна танд цоо шинэ мэдрэмж өгөх энэхүү майхан танд лав таалагдана. Моддын хооронд уяагаар холбож босгодог уг майханг зөвхөн модод гэлтгүй машинуудын хооронд том хад асгын хооронд ч босгож болдог. Хамгийн олон талт майхан гэж нэрлээд байгаа уг майхны ид шидийг дараах видеоноос үзээрэй!

Тентсайл (Tentsile) майхан

5 Хувийн зураглаач (Flimbo Phone Dock)

Хүн бүр л сайхан харагдахыг, сайхан зураг даруулахыг хүсдэг. Гэхдээ таны зургийг дарах хэн нэгэн байхгүй үед та яах вэ?  Мөн гоё бүжиглэж байгаа, тоглож байгаа бичлэгээ хиймээр байсан ч ганцаараа үед яах вэ? Ганцаараа гэлтгүй олуулаа байсан ч нэг нь бичлэг хийх хэрэг гардаг. Уг нь тэр хүн ч бас бичлэгэнд ормоор байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Харин уг асуудлуудыг шийдвэрлэх авсаархан, зөөврийн утасны тавиур гарчээ. Өөрөөр хэлбэл таны хувийн зураглаач юм. Таны хөдөлгөөнийг мэдэрч дагадаг тул хийгдсэн бичлэг нь ч чанартай болдог байна. 1 удаа цэнэглээд 8-н цагийн бичлэг дагах чадалтай. Энэхүү технологи нь 130-550$-ын үнэтэй зарагддаг аж. 

Хувийн зураглаач (Flimbo Phone Dock)

6 Сирклет бугуйвч (The Cicret Bracelet)

Автобусанд эсвэл хаа нэгтээ газар гар утсаа алдчихлаа гэсэн хүмүүс харсанаас бугуйвчаа алдчихлаа гэсэн хүн хараагүй л биз! Хэрэв та гар утсыг халаасандаа хадгалдаг биш бугуйндаа зүүдэг бол ямар вэ?  Гар утас гэхээрээ л заавал дөрвөлжин эсвэл өөр ямар нэгэн хэлбэртэй баригддаг зүйл байх ёстой гэж үү? Энэ хэвшмэл хайрцаглагдсан ойлголтыг Apple компаний ажилтан Жое О'сулливан (JOE O’SULLIVAN) , Патрика Грейс (PATRICIA GRACE) нар үгүйсгэж чаджээ. Тэд прожекторын ажиллах зарчмыг утсан дээр ч хэрэглэж болох юм гэсэн санааг хөгжүүлсээр утсыг жирийн нэг бугуйвчин дотор оруулж чаджээ. Хэрэв та 300$-той бол утсаа бугуйвч шиг зүүгээд явахнээ. 

Сирклет бугуйвч (The Cicret Bracelet)

28
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()