Эдгээр хүмүүс байгаагүй бол бидний амьдрал өнгөрсөндөө гацах байсан!

Ихэнх хүмүүсийн хувьд бизнес эрхлэх нь эрсдэлтэй алхам байдаг. Өөрийнхөө бодож олсон зүйлийг хэрэгжүүлж, түүнийгээ мөнгө болгох нь нэг бодлын сайхан ч, нөгөө бодлын тун эрсдэлтэй зүйл байдаг ажээ. Өнөөдрийнхөө нийтлэлээрээ манай дэлхийн бөмбөрцөг дээр хамгийн амжилттай яваа шилдэг бизнесменүүд болоод зохион бүтээгчдийг танилцуулж байгаадаа таатай байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцья. 

Эдгээр хүмүүс байгаагүй бол бидний амьдрал өнгөрсөндөө гацах байсан!
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Элон Маск (Elon Musk)

Үүсгэн байгуулсан: Tesla, SpaceX, X.com, Paypal, SolarCity, Hyperloop

Инженерчлэл, инновацийн салбарт толгой цохидог Элон Маск нь 21-р зууны технологийн салбарын нүүр царай болж байгаа хамгийн алдартай бизнесмэн юм. Калифорни мужийн Стенфордын их сургуульд элсэн орж физикийн шинжлэх ухаанаар PhD цол хамгаалсан тэрбээр 20-иодхон насандаа хувийн бизнесээ өөрийнхөө ах Кимбалтай цуг эхлүүлж байжээ. Түүний амжилтын гараа үе түүнийг машин үйлдвэрлэдэг Tesla компаниа нээснээр эхэлсэн гэдэг. Түүнийг пуужингийн технологийг сайжруулах SpaceX компанитай гэдгийг та бүхэн сайн мэдэх байх аа. 

Элон Маск (Elon Musk)

2 Эндрю Карнеги (Andrew Carnegie)

Алдартай сайн үйлстэн, Хөрөнгө оруулагч, Гангийн магнат 

Карнегийн танхим гэдэг чинь энэ хүний нэрээр нэрлэгдсэн алдартай газар гэдгийг та мэдэх үү?. Эндрю Карнеги 19-р зуунд Хойд Америкт гарсан Аж үйлдвэрлэлийн хувьсгалын үеэр санхүүгийн томоохон тоглогчдын нэг байсан бөгөөд төмөр зам, газрын тос болон гангийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг байжээ. Тэрбээр мөн бонд арилждаг билээ. 

Эндрю Карнеги (Andrew Carnegie)

3 Ливай Страусс (Levi Strauss)

Үүсгэн байгуулсан: Levi Strauss & Co

Өнөөдөр ч түүний үйлдвэрлэдэг хөх жинсэн өмдийг дэлхий даяар сая сая хүн өдөр тутамдаа өмсч байгаа билээ. Ливай 1800-гаад оны дундуур Сан-Франциско муж руу нүүснийхээ дараагаар Якоб Дэвистэй (Jacob Davis) хамтарч ажлын өмдний шинэ загварыг гаргахаар сэтгэл шулуудсан байдаг. Алтны хийрхэл болон Аж үйлдвэрлэлийн хувьсгал гарч байсан тухайн үед түүний компани хангалттай хэмжээний үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд 1902 онд түүнийг нас барахад компанийн нийт ашиг 164 сая доллар байжээ. 

Ливай Страусс (Levi Strauss)

4 Жон Дэвисон Рокфеллер (John D. Rockefeller)

Газрын тосны магнат 

Тэрээр газрын тосны зах зээлийг ганцаараа ноёрхож асар их хөрөнгийг цуглуулсан нэгэн бөгөөд Америкийн түүхэн дэх хамгийн баян хүнд тооцогддог юм. 1870 онд тэрээр "Standard Oil" компаниа байгуулсан бол нийт амьдралынхаа туршид Рокфеллерийн Их сургууль, Чикагогийн Их сургууль болон Филиппин дэх Төв Филиппиний Их сургуулийг үүсгэн байгуулсан гавьяатай нэгэн билээ. 

Жон Дэвисон Рокфеллер (John D. Rockefeller)

5 Ж.П.Морган (J.P. Morgan)

Санхүүгийн хүрээлэнгүүдийг ивээн тэтгэгч 

Энэ нэр бол өнөөгийн банкны салбарт сонсогддог хамгийн үнэ цэнэтэй, хүндтэй нэрүүдийн нэг билээ. 19-р зууны сүүлчээр Морган "Edison General Electric" болон "Thomson-Houston Electric Company" компанийг нийлүүлж "General Electric" компанийг бий болгосон байдаг. Тэрээр 1907 онд үүссэн санхүүгийн хямралыг зогсооход томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. 

Ж.П.Морган (J.P. Morgan)

6 Аса Григгс Кендлер (Asa Griggs Candler)

Coca-Cola компанийг үндэслэн байгуулагч, Атланта мужийн хотын дарга 

Кока-кола ундааны химийн найрлагыг зохиосон Жон Ститс Пембертонгоос томъёог нь ердөө 550 доллараар худалдан авч 1888 оноос эхлэн дэлхийн ундааны түүхэнд шинэ хуудас нээсэн Кока-кола ундааг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлжээ. Хэдхэн жилийн дотор тус компаний ашиг хэдэн сая доллараар хэмжигддэг болсон түүхтэй. 

Аса Григгс Кендлер (Asa Griggs Candler)

7 Томас Эдисон (Thomas Edison)

Цахилгаан гэрэл, харилцуур утас, шүлтлэг зай, бетонон байшин зэргийг нээсэн 

Мянга нэг зуун нээлт хийж зохиогчийн эрх авсан түүнийг яагаад Америкийн хамгийн агуу зохион бүтээгч гэж нэрлэдгийн учрыг та ядах юмгүй ойлгох биз ээ. Түүний зохион бүтээсэн гэрлийн булцуу нь дэлхийн хүн бүрийн амьдралыг "гэрэлтүүлсэн" юм. Хэрэв тэр байгаагүй бол бидний амьдрал ямар бүрхэг, бүүдгэр байх байсан бол... 

Томас Эдисон (Thomas Edison)

8 Хенри Форд (Henry Ford)

Ford Motor Company-ийг үндэслэн байгуулагч, угсрах шугамыг анх үйлдвэрлэлд нэвтрүүлэгч 

Түүний байгуулсан компани нь тухайн үед байсан тээврийн хэрэгсэлд хувьсал хийгээд зогсоогүй жирийн иргэдийг ч машинтай болох боломжоор хангаж өгсөнөөрөө сайшаалтай юм. Фордын санаачилсан угсрах шугам нь машин үйлдвэрлэх үйл явцыг илүү ухаалаг болгож өгсөн тул түүнгүйгээр бид хэрхэн урагшлах байсанг төсөөлөхийн аргагүй.

Хенри Форд (Henry Ford)

9 Жордж Истмен (George Eastman)

Eastman Kodak Company-ийг үндэслэн байгуулагч, плёнкийг зохион бүтээгч 

Истмений зохион бүтээсэн хуйлдаг плёнкны ачаар дэлхийн олон хүн фото зургийг өдөр тутамдаа авч, залуу насныхаа сайхан төрхийг хадгалж үлдэх боломжтой болсон билээ. 1932 онд түүнийг таалал төгсөхөд түүний нийт хөрөнгийн хэмжээ 95 сая доллар байсан ба энэ нь өнөөгийн мөнгөөр бол 1,5 тэрбум доллар гэсэн үг юм. Тэрээр 2 жилийн турш нуруу нугасны хүнд өвчнөөр шаналж байгаад өөрийгөө буудаж хороосон билээ. 

Жордж Истмен (George Eastman)

10 Мадам Си Жей Уокер (Madam C.J. Walker)

Өөрийнхөө хүчээр саятан болсон анхны эмэгтэй

7-хон насандаа аав ээжгүй болсон тэрбээр Америкийн хамгийн анхны Африк америк гаралтай саятан эмэгтэй болсон юм. Тэрээр үс болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зарж борлуулдаг байжээ. Түүний амьдрал, амжилт нь олон бүсгүйчүүдэд урам зориг өгч, мөрөөдөлдөө үнэнч, хүчтэй байхыг сургасан юм. 

Мадам Си Жей Уокер (Madam C.J. Walker)

11 Уолт Дисней (Walt Disney)

Walt Disney Company-ийг үндэслэн байгуулагч, авьяаслаг уран бүтээлч 

"Pesmen-Rubin Commercial Art Studio"-гоос халагдсанаар Уолт өөрийнхөө замаар эрх чөлөөтэй явах боломжтой болжээ. Гурван жилийн дараа Уолт Холливуд руу нүүсэн бөгөөд тэнд кино компаниудад богино хэмжээний хүүхэлдэй хийж өгдөг болов. 1928 онд түүний "Steamboat Willieбүтээл олны хүртээл болсноос хойш тэрбээр энтертейнмент ертөнцөд өөрийнхөө байр суурийг бат олсон билээ. Түүний бүтээсэн гайхалтай хүүхэлдэйн киногүйгээр бид өөрсдийн хүүхэд насыг төсөөлхийн аргагүй.

Уолт Дисней (Walt Disney)

12 Эсте Лаудер (Estee Lauder)

Estee Lauder компанийг үндэслэн байгуулагч 

1950-иад оноос хойш охид, бүсгүйчүүдийн гоо сайхныг улам тодотгосоор ирсэн тус брэнд нь дэлхийн олон оронд худалдаалагддаг билээ. Эсте өөрийнхөө авга ахтайгаа ажилладаг байхдаа худалдан борлуулах, бизнес хийх талаар ихийг сурч авсан бөгөөд өөрийн нөхөр Жозефтойгоо хамтарч компаниа байгуулжээ. Түүний гайхалтай бүтээлүүд олон бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэлийг хайрлаж, дэлхийн брэндийн босгыг тогтоож өгсөн юм.

Эсте Лаудер (Estee Lauder)

13 Рей Крок (Ray Kroc)

McDonald's-ийг улсын хэмжээний сүлжээ ресторан болгосон хүн

Дэлхийн Нэгдүгээр дайнд оролцсоныхоо дараагаар тэрбээр хэдэн жилийн турш олон янзын ажил эрхэлжээ. 1950-иад онд борлуулагч хийдэг байхдаа Ричард болон Маурис МакДоналдтай (Maurice McDonald) танилцаж тэдний хийсэн бургерыг тун сайхан амттай байгааг мэдээд тэдэнтэй нийлэн хамгийн анхны ресторанаа Иллинойс мужид нээж байжээ. Өдгөө дэлхийн хамгийн том сүлжээ ресторан болсон бөгөөд олон хүнд амттай хоол хүнсийг түгээж байгаа билээ. 

Рей Крок (Ray Kroc)

14 Жероме Х. Лемелсон (Jerome Lemelson)

605 патент эзэмшдэг агуу зохион бүтээгч 

Аж үйлдвэрийн робот, утасгүй утас, дүрс бичлэгийн камер гээд төрөл бүрийн амьдралд тустай зүйлсийг Лемелсон бидэнд өгчээ. Түүний гайхалтай бүтээлгүйгээр, бидний өдгөө ямар байдалтай, хаана байх байсныг төсөөлөхөд ч бэрх юм. 

Жероме Х. Лемелсон (Jerome Lemelson)

15 Сэм Уолтон (Sam Walton)

Walmart болон Sam’s Club-ийг үндэслэн байгуулагч 

Тэрээр 1982-1988 оны хооронд АНУ-ын хамгийн баян хүн байсан бөгөөд Сэмийг нас барах үед түүний нийт хөрөнгийн хэмжээ 8,6 тэрбум доллар байжээ. Дэлхийн томоохон сүлжээ супермаркетийг үүсгэн байгуулж, хүмүүст тав тухтай үйлчлүүлэх боломж болоод чанартай хүнсийг санал болгохын зэрэгцээ супермаркетуудад жишиг тогтоосон түүнд талархахгүй байхын аргагүй.

Сэм Уолтон (Sam Walton)

16 Тед Тёрнер (Ted Turner)

CNN сувгийг үндэслэгч 

24 цагийн турш хүмүүсийг мэдээ мэдээллээр хангаж байдаг тус сувгийг Тед анх 1982 онд үүсгэн байгуулсан бөгөөд дараад нь TNT, TBS болон Cartoon Network сувгуудийг өөртөө багтаасан кабелийн телевизийг бий болгожээ. 

Тед Тёрнер (Ted Turner)

17 Уоррен Баффетт (Warren Buffett)

Berkshire Hathaway-ийн Ерөнхий захирал, АНУ-ын хоёр дахь хамгийн баян хүн 

Нийт 82.4 тэрбум долларын хөрөнгөтэй түүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн нэгт тооцдог юм. Хөрөнгө оруулалтын ухаалаг стратеги, бизнесийн холч ухаанаараа асар их хөрөнгийг цуглуулсан нэгэн ажээ. 

Уоррен Баффетт (Warren Buffett)

18 Стив Возняк (Steve Wozniak)

Apple I, Apple II-ыг хөгжүүлэгч 

Apple компаний алдар гавьяаг үргэлж л Стив Жобс хүртсээр ирсэн бол энэ бүхний ард чимээгүйхэн ажиллаж, програмийг нь зохион бүтээж байдаг өөр нэгэн Стив бас байсан ажээ. 1970-1980-аад оны хооронд Стив Apple-ийн хамгийн анхны хоёр компьютерийг бүтээсэн бөгөөд түүнийг манай дэлхийн хамгийн шилдэг компьютерийн инженерүүдийн нэгт зүй ёсоор тооцдог юм. Харин та одоо "Apple" компанигүйгээр амьдралаа төсөөлөөд үз дээ. 

Стив Возняк (Steve Wozniak)

19 Доналд Трамп (Donald Trump)

АНУ-ын хамгийн сайхан барилга байгууламж, зочид буудал, гольфийн талбайг барьж босгосон

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийг үл хөдлөх хөрөнгө, реалити телевизийн бизнес эрхэлдэг байсныг та мэдэх үү? 2017 оны 5-р сарын байдлаар түүнийг дэлхийн 544 дэх баян хүнээр тодруулжээ. Түүний бүтээн байгуулсан олон сүр жавхлант барилгууд нь дан ганц Америкийн өнгө төрхийг нэмээд зогсолгүй, дэлхий нийтэд үлгэр дууриалал болсон билээ. 

Доналд Трамп (Donald Trump)

20 Стив Жобс (Steve Jobs)

Apple компанийг үндэслэн байгуулагч 

Майкрософтын Билл Гейтсийн нэгэн адилаар Стив компьютерийн зах зээлд тэсрэлт хийж чадсан билээ. Тэрээр утсыг компьютертэй холбох санааг анх гаргасан юм. Хамгийн өндөр дэвшилтэт ухаалаг утсыг үйлдвэрлэж, бидний өдөр тутмын хэрэгцээг хангах "Apple" компани биднийг амьдралыг өөрчилж, шинэ түвшинд аваачсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 

Стив Жобс (Steve Jobs)

21 Опра Винфри (Oprah Winfrey)

The Oprah Winfrey Show-ний алдарт хөтлөгч 

Телевизийн олон янзын шоу, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс асар их хэмжээний орлого олдог бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ 3 тэрбум доллартай тэнцэж байна. Харин түүний "The Oprah Winfrey Show" нь телевизийн салбарт хувьсал хийж чадсан юм. 

Опра Винфри (Oprah Winfrey)

22 Жефф Безос (Jeff Bezos)

Amazon сайтыг үүсгэн байгуулагч 

Анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ ном зардаг байсан тус сайт өдгөө дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайтуудын нэг болж чаджээ. 2013 онд Безос "The Washington Post"  сонинг худалдаж авсан бол 2015 оноос задгай сансарыг судлах туршилтын нислэг үйлдэж эхэлсэн ажээ. Дэлхийн хамгийн баян хүн хэмээн нэрлэгдэх болсон түүний байгуулсан сайт нь худалдан авалтыг илүү хялбарчилж, бидний амьдралыг ухаалаг болоод дэвшилтэт болгосон билээ. 

Жефф Безос (Jeff Bezos)

23 Билл Гейтс (Bill Gates)

Microsoft Corporation-ийг үүсгэн байгуулагч 

1975 онд Билл Гейтс болон Пол Эллен (Paul Allen) нар Майкрософт компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Биллийн нийт орлого 90,4 тэрбум доллар юм. 2006 оноос хойш тэрбээр компанидаа бүтэн цагаар ажиллахаа больсон бөгөөд сайн үйлсд эхнэрийнхээ хамт ихэнх цагаа зарцуулах болсон билээ. "Microsoft Corporation" нь утгаараа хүн төрөлхтний амьдралд хувьсал хийсэн бөгөөд ухаалаг дэвшилтэт технологиудын үүслийг авчирсан гэхэд хилсдэхгүй. 

Билл Гейтс (Bill Gates)

24 Ларри Пейж (Larry Page)

Google сайтыг үүсгэн байгуулагч, Alphabet Inc-ийн Ерөнхий захирал 

Хамгийн том хайлтын систем болох "Google" үүсгэн байгуулсан Ларри Пейж, Сергей Брин (Sergey Brin) нар Стенфордын их сургуульд хамт суралцаж байхдаа амжилтын гараагаа эхэлсэн байдаг. 10 жилийн дотор тэдний сайт дэлхийн хамгийн их хайлт хийгддэг сайт болсон бөгөөд өдгөө Пейжийн нийт хөрөнгийн хэмжээ 49,3 тэрбум долларт хүрчээ. Харин эдгээр хүмүүс байхгүй, "Google"-ийг үүсгэн бий болгоогүй бол, бид ямар байдалтай байх байсан бол?

Ларри Пейж (Larry Page)

25 Пьер Омидьяр (Pierre Omidyar)

eBay сайтыг үүсгэн байгуулагч 

1995 онд Дуудлага худалдааны вебсайт байдлаар эхэлж байсан тус сайт өдгөө дэлхийн хамгийн том дуудлага худалдааны сайт болтлоо өргөжсөн байна.

Пьер Омидьяр (Pierre Omidyar)

26 Марк Зукерберг (Mark Zuckerberg)

Facebook-ийг үүсгэгч

2004 оны 2-р сарын 4-ний өдөр Харвардын их сургуулийн оюутан Марк бидний өдөр тутмын хэрэглээ болж, амьдралыг тэр чигт нь өөрчилж чадсан Фэйсбүүкийг санаачилж үүсгэжээ. Өдгөө 2 тэрбум хэрэглэгчтэй тус сайтын үүсгэн байгуулагчийн нийт хөрөнгийн хэмжээ 2017 оны байдлаар 74,2 тэрбум доллар гэж бүртгэгджээ. Магадгүй фэйсбүүк гэж зүйл байгаагүй бол бидний амьдрал өнгөрсөндөө гацах байсан болов уу.

Марк Зукерберг (Mark Zuckerberg)

33
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.