Зөвхөн чадварлаг жолооч нарын мэддэг шатахуун хэмнэх аргууд

Машинтай хүн бүрт шатахуунаа хэрхэн хэмнэх вэ? гэсэн асуудалтай тулгардаг. Манай улс ОХУ-аас шатахуунаа авдаг шатахууны хараат орон тул үнэ өртөгт нь үргэлжид санаа зовниж байдаг. Машин хэт их шатахуун идэх нь тухайн машины онцлогоос гадна жолоочоос ихээхэн шалтгаалдаг аж. Чадварлаг жолооч машинаа байж болох хамгийн бага түлшээр явуулж чаддаг гэдэг. Хэрэв таны машин их түлш иддэг бол та дараах 8-н зөвлөгөөг хэрэгжүүлээд нэг үзээрэй! Магадгүй та өөрөө машин шатахуун их идэх шалтгаан нь болоод байгаа ч юм билүү?

Зөвхөн чадварлаг жолооч нарын мэддэг шатахуун хэмнэх аргууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хаазаа тултал нь бүү гишгэ!

Бидэнд байдаг нэг онгироо зан бол зам түгжрэлгүй л бол хаазаа тултал нь гишгэх билээ. Энэ нь тухайн хүнд эдийн засгийн хувьд хохирол амсуулж байгааг мэддэггүй нь харамсалтай. Аль ч жолооны курсэд зугуухан хаазлах, тоормослох хэрэгтэй гэж заадаг. Учир нь шатахуун бага иддэг болохоор тэр юм шүү дээ. Огцом хаазлах үед машин илүү их түлш шатаадаг учир таны шатахуун л хурдан дуусна гэсэн үг. Тиймээс аль болох зугуухан хаазлаж, тоормослож заншаарай! Мөн хаазаа тултал нь гишгэх гэдэг үгийг "үгийн сангаасаа" авч хаях хэрэгтэй. Энэ нь танд эдийн засгийн хувьд ч эрүүл мэндийн хувьд ч тустай юм. 

Хаазаа тултал нь бүү гишгэ!

2 Замд явах үедээ хурдны заалтаа ашигла

Хурдны хязгаартаа баригдаж явах хэрэгтэй. Мөн хурдны заалтаа сайн хянаж яв. Зарим машинд хурдны заалт нэмэгдээд ирэхээр улаан өнгөтэй болсон байдаг. Энэ хэсэг хүртэл хурдлахад та машиныхаа идэж болох хамгийн их шатахууныг зарцуулж байна гэсэн үг. Мөн хаазны заалттайгаа байнга харьцаж яваарай! Заалтан дээрх тоог 2-оос илүү гаргахгүй яваад сурчихвал та хэр их шатахуун хэмнэхээ төсөөлөх ч үгүй. Машин агаарын урсгалыг сөрөх хүч нь ихсэх буюу өөрөөр хэлбэл хурд нэмэгдэх тусам түлш зарцуулалт нь нэмэгддэг. 

Замд явах үедээ хурдны заалтаа ашигла

3 Урсгал засвараа хийхээ мартаж болохгүй

Тосны шүүлтүүр болон хөдөлгүүрийн тосыг 7,000 км тутамд сольж байх шаардлагатай. Свеча болон агаар шүүгчээ байнга шалгаж байгаарай. Мөн дараа нь илүүдэл зарлага гаргахгүйн тулд урсгал засвараа сайн хийж байх хэрэгтэй. Машины эд анги байнгын элэгдэлд орж байдаг учир засвар тогтмол хийх шаардлага гардаг. Машинаа унаад 2 жил болж байгаа ч машиныхаа маслыг нэг удаа ч шалгаж үзээгүй жолоочтой би олон удаа таарч байсан юм шүү!

Урсгал засвараа хийхээ мартаж болохгүй

4 Шаардлагагүй үед агааржуулагчаа бүү асаа

Зарим үед бид зөвхөн машины цонхны цанг арилгахын тулд агааржуулагчаа асаадаг ч цан арилсны дараа ч унтраалгүй мартаж орхидог. Агааржуулагчаа асааснаар шатахууны хэрэглээ 15%-иар нэмэгддэг. Машины бусад цахилгаан хэрэгсэл ч бас шатахууны хэрэглээг нэмэгдүүлдэг байна. Агааржуулагчаа унтраасан үед машин 100 км тутамд 2 литр түлш бага зарцуулдаг. Тиймээс шаардлагагүй үед цахилгаан хэрэгслүүдээ ялангуяа агааржуулагчаа бүү асаагаарай!

Шаардлагагүй үед агааржуулагчаа бүү асаа

5 Замаа зөв сонго

Ялангуяа өвлийн улиралд энэ нь маш чухал. Хөдөлгүүрээ нэг л халаасан бол өдрийн төлөвлөсөн бүх л ажлаа нэг гаралтаар зохицуулахыг хичээгээрэй! Танд анзаарагдахгүй байж болох ч замаа зөв сонгож, товч зам сонгосноор маш их түлш хэмнэдэг юм шүү!

Замаа зөв сонго

6 Бороотой өдөр гарахаас зайлсхий

Сонин сонсогдож болох ч бороотой үед илүү түлш зарцуулдаг аж. Машинд ирэх агаарын урсгал дээр борооны эсэргүүцэл нэмэгдсэнээр түлшний хэрэглээ  ч мөн нэмэгддэг байна. 

Бороотой өдөр гарахаас зайлсхий

7 Дугуйны хийгээ тогтмол шалга

Машины хий сулрах нь дугуйнаас гадна машины эд ангид ч илүү ачаалал өгдөг аж. Дугуйны хий 0.1 атм-ээр буурахад л шатахууны хэрэглээ 2-3% -иар өсдөг байна. Тиймээс та хол замд гарахаар төлөвлөж байгаа бол дугуйныхаа хийг шалгаад нэг үзээрэй!

Дугуйны хийгээ тогтмол шалга

8 Машинд байх хэрэггүй зүйлсээ хая

Зарим хүмүүс хэрэг болж магад гээд элдэв төрлийн зүйлсээр машинаа дүүргэж явдаг. Хол замд гарахгүй, ойр зуур явах бол энэ их ачааны улмаас та илүү шатахуун зарцуулж байдаг. Энэ нь машинд илүү их даралт ирж байна гэсэн үг. Даралт нэмэгдэх тусам машин илүү их хүч зарцуулж илүү шатахуун шатааж байдаг. 

Машинд байх хэрэггүй зүйлсээ хая

23
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()