Шоудсаны маргааш шартахгүй байхад туслах аргууд

Монголчууд бид аливаа баяр ёслол найр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн билээ. Баярын ширээ, найрыг сархадгүйгээр төсөөлөхөд ч бэрх болжээ. Гэхдээ маргааш нь шартах гэж сайхан мэдрэмж бүгдийг нь зовоодог нь нууц биш юм. Үүнээс сэргийлэх олон арга байдаг ч бид тэр бүр сайн мэддэггүй. Тиймээс бид шарталтаас сэргийлэх дараах 12 аргыг та бүхэндээ зориулан бэлтгэлээ.

Шоудсаны маргааш шартахгүй байхад туслах аргууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Өглөөний ундаа уу!

Архи нь хүний цусан дах сахарын хэмжээг бууруулдаг. Тиймээс өглөөний цайндаа алимны шүүс уугаарай. Энэ нь таны сахарын хэмжээг хэвийн болгоход тустай. Ер нь бүх л төрлийн жимсний шүүс ууж болох ба мөн глицемик (glycemic) өндөртэй хүнс хэрэглээрэй! (Будаа, багетта талх гэх мэт)

Өглөөний ундаа уу!

2 Нэгийн эсрэг нэг тактик баримтал

Энэ нь та нэг хундага архины дараа түүнээс их хэмжээний ус уух хэрэгтэй гэсэн үг юм. Архи уусны дараа бие хамаг шингэнээ алддаг тул үүнийг зайлшгүй усаар нөхөх хэрэгтэй.

Нэгийн эсрэг нэг тактик баримтал

3 Хоол идэх

Хоосон ходоодонд архи хурдан шингэж цусны спиртны хэмжээг огцом нэмэгдүүлдэг байна. Харин тэжээллэг хоол хүнс идсэний дараа архи уухад архины цусанд очих спиртийн хэмжээг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Та калоритой л бол хамаагүй зүйлээр ходоодоо дүүргэе гээд шар айраг уугаад араас нь архи ууя гэж бодож байвал бүр л дордоно гэж зөвлөх байна. Зөвхөн тэжээллэг хоол хүнс идсэний дараа л архи уух нь үр дүнгээ өгнө гэдгийг анхаараарай!

Хоол идэх

4 Дарс, виноноос татгалз

Улаан вино, ром дарс гэх мэт исгэсэн согтууруулах төрлийн ундаа нь шарталтын шалтгаан болдог ажээ. Тиймээс аль болох энэ төрлийн ундаанаас татгалзаарай.

Дарс, виноноос татгалз

5 Чанартай архи сонго

Дээд зэргийн архинуудыг ихэнхдээ нэгээс олон удаа нэрж гаргаж авдаг. Энэ нь чанар муутай архинаас илүү бага шартуулдаг гэсэн үг. Тиймээс та нэгэнт зугаацаж, цэнгэхээр шийдсэн бол чанартай архи сонгож маргааш нь сэргэг байхыг хичээгээрэй.

Чанартай архи сонго

6 Олон төрлийн амин дэм уу

Уусны дараа хүний бие их хэмжээний B12 болон бусад тэжээллэг бодисуудыг гадагшлуулдаг байна. Тиймээс амин дэм ууж биеийн алдсан витаминуудаа нөхөх зайлшгүй шаардлагатай.

Олон төрлийн амин дэм уу

7 Бөмбөлөгнөөс татгалз

Шампанск болон бусад төрлийн хийжүүлсэн согтууруулах ундаанаас татгалз. Учир нь энэ төрлийн ундаа нь илүү хурдан шингэж цусан дах сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг байна.

Бөмбөлөгнөөс татгалз

8 Калигаа нөх

Архи ууснаар бид маш их шингэн алддаг гэж өмнө нь хэлсэн билээ. Тэгвэл зөвхөн бие дэх шингэн ч биш давхар элетролитуудаа алддаг байна. Үүнийг калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнээр нөхөж болно. Банана , бууцай нь калигаар маш баялаг ажээ.

Калигаа нөх

9 Өндөг шарж ид

Өндөг нь амин дэмээр баялаг тул шөнөжин уусан архи элгийг гэмтэхээс сэргийлдэг байна. Мөн төрөл бүрийн хүнсний ногоотой хольж идвэл илүү үр дүнтэй байдаг.

Өндөг шарж ид

10 Цагаан гаа зажил

Заримдаа шартсанаас болж ходоод өвддөг. Үүнийг хамгийн сайн анагаах арга бол цагаан гаа зажлах юм. 

Цагаан гаа зажил

11 Цэвэр агаар амьсгал

Хүчилтөрөгч нь согтууруулах ундааны хорт бодисын хэмжээг бууруулдаг учраас уусны маргааш жаахан агаар амьсгалах нь танд тустай.

Цэвэр агаар амьсгал

12 Цэвэр агаар амьсгал

Найзуудтайгаа ямар ч хамаагүй хөгжилтэй тоглоом тогло. Анхаарлаа өөр тийш сарниулах нь шарталтыг намдаах бас нэг арга болдог байна. 

Цэвэр агаар амьсгал

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()