Ямар зүүд зүүдэлснээрээ эрүүл мэндээ шинжээрэй!

Зүүд нь мөн чанарынхаа үүднээс маш сонин басхүү ээдрээтэй зүйл юм. Зарим хүмүүс зүүдийг тайлбарлах гэж оролддог байхад, нөгөө нэг хэсэг нь зүүдэнд ямар нэг ач холбогдол өгөлгүйгээр зүгээр л далд ухамсрын нэгэн илрэл төдий зүйл хэмээн үздэг. Хэдий тийм боловч судлаачдын үзэж байгаагаар зүүд нь эрүүл мэндийг маш сайн тодорхойлох үзүүлэлт болж өгдөг ба бие болон оюун санаанд бодит нөлөө үзүүлдгийг тогтоосон байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Ямар зүүд зүүдэлснээрээ эрүүл мэндээ шинжээрэй!
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Олон зүүд зүүдлэх

Хүмүүс шөнийн турш зүүдэлсэн зүйлээ нарийн сайн санадаггүй ч сэрэхийнхээ яг өмнө зүүдэлж байсан тэр зүйлээ сайн санадаг. Ямар нэгэн зүйлд санаагаа чилээх юм уу, сэтгэл гутралд орсноос болж шөнө дунд сэрэх нь танд зүүдээ санах боломжийг олгодог аж. Унтаж буй өрөө хэт халуун юм уу хүйтэн байх, гормоны өөрчлөлт, ужиг өвчин зэргээс үүдэн нэг шөнийн дотор олон янзын зүүд зүүдэлдэг байна. 

Олон зүүд зүүдлэх

2 Хачин жигтэй зүүд

Хүмүүс бид үргэлж л хачин жигтэй зүйлсийг зүүдэлж байдаг шүү дээ. Тэглээ гээд өөрийгөө эрүүл мэндийн ноцтой асуудалтай болсон гэж шууд дүгнэж болохгүй. Согтууруулах ундаа хэрэглэсний дараа хүмүүс хачин жигтэй зүүд зүүдлэх хандлагатай байдаг. Үүнээс гадна Паркинсоны өвчтэй, сэтгэл гутралын эм уудаг хүмүүс болон цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд ч ийм шинж тэмдэг илэрдэг аж. 

Хачин жигтэй зүүд

3 Өглөө эрт сэрээдэг зүүд

Биднийг цагаас маань өмнө яагаа ч үгүй эрт сэрээчихдэг зүүд зүүдлэгдэх нь бий. Энэ нь сэтгэл санааны хямрал, ямар нэгэн зүйлд ихээхэн санаа зовсон, урд орой нь хэтрүүлж идсэн зэрэгтэй холбоотой байдаг гэнэ. 

Өглөө эрт сэрээдэг зүүд

4 Хар дарж зүүдлэх

Сэтгэл санааны тавгүйтэл болон мэдрэлийн өвчний улмаас хар дарж зүүдлэх нь түгээмэл байдаг. Тэгвэл сүүлийн үеийн судлаачдын олж тогтоосноор хар дарах нь зүрхний өвчин болон нойрон дундаа амьсгал зогсох эмгэгтэй холбоотой ажээ. Өөрөөр хэлэх юм бол таны зүрхний цохилт болон амьсгал тархинд анхааруулах дохиог өгснөөр хар дардаг гэж тайлбарлаж болох юм. Нэг залуу хэвлийнх нь доод хэсэгт сарьсан багваахай суун гуаглаад байна гэж олон дахин зүүдэлсэн бөгөөд тэрээр тун удалгүй 12 нугалаа гэдэсний шархтай хэмээн оношлогджээ. Ийм учраас хэрэв та ойр ойрхон хар дарж зүүдлээд байгаа бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй шүү. 

Хар дарж зүүдлэх

5 Тухайн өдрийн тусгал болсон зүүд

Тухайн өдөр идсэн хоол хүнс, үзэж харж, мэдэрсэн бүхэн таны зүүдэнд тусгалаа олдог. Хэрэв та бүтэн шөнийн турш таагүй зүйлс зүүдэлсэн бол тухайн өдрөө юу хийснээ эргэцүүлэн бодоод үзээрэй. Мөн энэ нь таны дотоод эрхтний үйл ажиллагаа сул, хоол боловсруулах систем бүрэн гүйцэт ажиллаж чадахгүй байгааг илтгэх нь бий. 

Тухайн өдрийн тусгал болсон зүүд

6 Тааламжтай зүүд

Эрүүл хэв маягаар амьдардаг хүний зүүд нь хүртэл эерэг, зөөлөн байдаг ажээ. Иймээс аль болох зөв хооллож, спортоор идэвхтэй хичээллэн сайн сайхан зүйлсийг үргэлж сэтгэлдээ тээж явах нь чухал юм. Хэрвээ та үргэлж сайхан зүүд зүүдэлдэг бол, таны дотоод эрхтэн, эрүүл мэнд ямар нэгэн асуудалгүй байгаагийн илрэл билээ. 

Тааламжтай зүүд

7 Жирэмсэн эмэгтэйн зүүд

Жирэмсний 9 сарын хугацаанд хачин зүүд зүүдлэх нь элбэг байдаг гэнэ. Италид явагдсан нэгэн судалгаагаар хачин жигтэй, аймшигтай зүүд зүүдэлж байсан жирэмсэн эмэгтэйчүүдийн төрөх хугацаа бусад эмэгтэйчүүдээсээ хамаагүй богинохон байсан аж. Тэгэхээр жирэмсэн үедээ эвгүй зүүд зүүдлэх нь тийм ч муу зүйл биш гэж ойлгож болох юм.

Жирэмсэн эмэгтэйн зүүд

8 Халдлагад өртөж байна гэж зүүдлэх

Халдлагад өртөж байна, хэн нэгэн араас хөөж байна гэж зүүдлэх нь Альцгеймер болон Паркинсоны өвчний шинж тэмдэг байдаг ажээ. Гэхдээ энэ шинж тэмдэг нь таныг одоо ийм өвчтэй болсон гэдгийг илтгэхгүй бөгөөд ирээдүйд буюу арваад жилийн дараа уг өвчнөөр өвчлөхийг урьдчилан хэлж байгаа дохио гэж ойлгох хэрэгтэй гэнэ. 

Халдлагад өртөж байна гэж зүүдлэх

9 Секс хийж байна гэж зүүдлэх

Ингэж зүүдлэх нь эзнийхээ бүтээлч байдал сайжирсныг илтгэдэг байна. Ерөнхийдөө бол сексийг аль ч насны хүн зүүдлэх боломжтой хэдий ч 60 гарсан хүмүүс илүү ихээр зүүдэлдэг аж. Зүүд судлаачдын үзэж байгаагаар энэ нь эзнийхээ сексийн хүсэл тачаалыг биш харин түүний өсөн нэмэгдсэн бүтээлч байдлыг илэрхийлж байдаг. 

Секс хийж байна гэж зүүдлэх

10 Өндрөөс унаж байна гэж зүүдлэх

Ажил алба, хайр дурлалын харилцаан дээрээ асуудалтай байгаа хүмүүс унаж байна гэж зүүдэлдэг. Энэ нь таныг стресс бухимдал ихтэй байгаа, сэтгэл санаа тогтворгүй, ямар нэгэн зүйлд үргэлж санаагаа чилээж байгааг илтгэдэг. Тиймээс асуудлаа аль болох хурдан шийдэж, өөрийгөө чөлөөлж, тайван байхыг хичээгээрэй. 

Өндрөөс унаж байна гэж зүүдлэх

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()