Аймшигт ослоос амьд үлдэж чадсан хүмүүсийн итгэмээргүй түүх

2018-02-10, 16:20
9,224

Зарим хүмүүс үүнийг аз гэж үзэх бол ихэнх нь хувь тавилан гэнэ. Гэсэн ч аль нь ч бай орчлон ертөнц эдгээр 10 хүнийг явуулахад хараахан бэлэн биш байсан бололтой. Онгоцноос унаж, цахилгаанд цохиулсан ч амьд гарч чадсан тэдний түүх үнэхээр солиоруулам. Өнөөдөр бидний унааны мөнгөгүй, хоолгүй гэх асуудал тэдгээр хүмүүсийн хажууд юу ч биш байж мэдэх юм. Ингээд ус уух тавилантай, аз од нь гийсэн хүмүүсийн ямархан нөхцөл байдлаас хэрхэн амьд гарсан талаарх сонирхолтой баримтуудыг хамтдаа хүлээн авцгаая.

Аймшигт ослоос амьд үлдэж чадсан хүмүүсийн итгэмээргүй түүх
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Рой Сулливан (Roy Sullivan)

7-ын тоог азын тоо гэж ярьдаг ч энэ хүний хувьд харин ч муу ёр дагуулсан тоо болж хувирсан ажээ. Энэ азгүй эр 30 жилийн хугацаанд нийт 7 өөр газар цахилгаанд цохиулсан бөгөөд түүнийг цахилгаан дамжуулагч гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Харамсалтай нь Сулливан амиа хорлохоор өөрийгөө буудсан ба эцэст нь шарх нь халдвар авч нас барсан байна.

Рой Сулливан (Roy Sullivan)

2 Весна Вуловик (Vesna Vulovic)

Тэр бол хамгийн азтай онгоцны үйлчлэгч гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Хэдийгээр онгоцонд зорчиж байсан бүх хүн галд өртөж, үхэхийг тэр харсан ч 40 жилийн өмнөх энэ үйл явдлаас юу ч санадаггүй гэнэ. Түүнийг хэрхэн 10км-ийн өндрөөс унасан ч эрүүл саруул үлдсэнээр зогсохгүй комноос гарч, хэсэгчилсэн мэдээ алдалтыг даван туулсан зэргийг нь шинжлэх ухаан өнөөг хүртэл тайлбарлаж чадахгүй байна.

Весна Вуловик (Vesna Vulovic)

3 Фрайн Селак (Frane Selak)

Энэ эрийн хувьд ганцхан аймшигтай ослоос амьд гараагүй юм. Тэр бүр замаасаа гарсан галт тэрэгний осол, түлшний дэлбэрэлт, онгоцны осол, хөлдүү голонд унасан автобусны осол зэргээс амьд гарч чадсан гээд бод доо. Үүнээс гадна тэр сугалаанд хожиж байсан бөгөөд энэ нь түүнийг хамгийн азтай эсвэл хамгийн азгүй эр гэдгийг тогтооход хүндрэл учруулж байгаа юм. 

Фрайн Селак (Frane Selak)

4 Арон Ралстон (Aron Ralston)

Энэ түүх танд танил санагдаж магадгүй. Ялангуяа хэрвээ та Жэймс Франко (James Franco)-ын шүтэн бишрэгч бол "127 цаг" киног үзсэн байх. Уг киног Ралстоны бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд тэр үнэхээр өөрийнхөө гарыг таслан байж амьд гарсан юм. Чулуунд дарагдаж, хөдөлж чадахгүй байсан тэрээр 127 цаг усгүй, идэх зүйлгүй, ядарч сульдсаны эцэст иргүй хутгаар гараа таслахаар шийдсэн байна. Гэхдээ түүний тасарсан гарыг хайж олох үүрэгтэй аврагчдад жоохон онцгүй л байсан байх.

Арон Ралстон (Aron Ralston)

5 Мауро Фроспери (Mauro Prosperi)

Танд магадгүй ам чинь маш ихээр цангасан үе байсан л байх. Гэхдээ та өөрийнхөө шингэнийг уух хүртлээ цангасан тийм тохиолдолд хэзээ ч орж байгаагүй нь лавтай. Тэрээр Морокко улсад зохион байгуулагдсан  "The Marathon of Sands" тэмцээнд оролцож байхад нь элсэн шуурга дайрч, түүнийг замаас гарахад хүргэжээ. Ингээд тэрээр хөрш улс Алжерын зүг хэдэн зуун км гүйж, нэгэн зэлүүд сүмд толгой хорогдож, тэндхийн сарьсан багваахайгаар хооллон хэдэн өдрийг өнгөрүүлжээ. Амиа хорлохыг оролдсон боловч түүний цус нь шингэн юм уугаагүйн улмаас хэт их өтгөрсөн байсан гэдэг. Бурхны авралаар түүнийг тэндхийн нэг гэр бүлийнхэн олж, эх оронд нь буцаасан түүхтэй. 

Мауро Фроспери (Mauro Prosperi)

6 Анатоли Бугорски (Anatoli Bugorski)

Судлаач, шинжээчийн хувьд Бугорски үргэлж хурдасгагч болон протон цацрагтай ажилладаг байна. 1978 онд нэгэн техникийн хэрэгсэлд ажиллагааны асуудал гарсан тул тэрээр өөрийн гараар асуудлыг олох гэж зүтгэжээ. Машиныг засах гэж толгойгоо оруулан, тэнд нь гацаачихсан байна. Энэ үеэр тэр 600 радын хүчтэйгээр толгойгоо цохижээ. Үүнээс хойших хэдэн өдрийн хугацаанд түүний нүүр хавдаж, арьс нь хууларч эхэлсэн ч тархинд нь ямар нэг муу нөлөө гараагүй байна. Ослоос үүдэн Бугорски зүүн талынхаа нүүрийг хөдөлгөж чадахгүй болсон нь нүүрэнд нь үрчлээ тогтохгүй гэсэн үг юм. Ботоксноос дээр ч юм уу?

Анатоли Бугорски (Anatoli Bugorski)

7 Хелен Клабен (Helen Klaben)

42 өдрийн турш юу ч идэхгүй байна гээд та төсөөлөөд үздээ. Клабен, Ралф Флорес нарын сууж явсан хувийн онгоц Юконы зэрлэг байгальд унасан тул тэд ийм байдалд оржээ. Энэхүү осол нь нисгэгчийн буруугаас үүдсэн бөгөөд Клабен үүнээс болж их хэмжээний жин хаясандаа баяртай байсан гэнэ. Тэрээр хөлөө гэмтээсэн тул хөдөлж чадахгүй байсан бөгөөд Флорес ТУСЛАМЖ хэмээн чулуугаар бичсэнээр аврагч багийнхан тэднийг харж амь аварсан гэдэг.

Хелен Клабен (Helen Klaben)

8 Пүүн Лим (Poon Lim)

Худалдааны хөлөг онгоц сүйрч, усанд живэхэд Лим онгоцоос салсан жижигхэн хэсэг дээр 4 сар амьдарсан байна. Азаар Лим онгоц сүйрэхээс өмнө хэд хоног хэрэглэх лаазалсан хоол, ус авч чаджээ. Түүний түүх яагаад онцгой вэ гэвэл тэр бага зэрэг усны дутагдалд орсноос өөрөөр ямар нэг хүнд өвчин, осолд ороогүй байна. Харин энэ явдлаас хойш тэр 133 өдрийн турш идсэн түүхий загасыг маш ихээр үзэн яддаг болсон гэнэ.

Пүүн Лим (Poon Lim)

9 Анна Багенхолм (Anna Bagenholm)

Биеийн дулаан хадгалах асар жижигхэн зүйлийн тусламжтайгаар Багенхолм амьдаараа хөлдөхөөс сэргийлж чаджээ. 2000 онд тэрээр цанаар гулгаж байхдаа замаасаа гарч, хөлдүү голын ус руу унаж, 80 минутын турш усан дор байсан байна. Хачирхалтай нь Багенхолм жижигхэн нүх олж, агаар амьсгалах боломжтой болсон ч биеийн температур нь маш бага хэмжээнд хүрчээ. Түүний бие 13 хэмийн дулаантай байсан бөгөөд үүгээрээ тэр рекорд тогтоосон байдаг.

Анна Багенхолм (Anna Bagenholm)

10 Стелла Марис коллежийн регби багийнхан

Уругвай улсын регбигийн алдарт баг Чили хүрэх нислэгийн үеэр Андын нуруу орчимд осолдсон байна. Эрлийн багийнхан тэднийг маш олон өдөр хайсан ч олж чадаагүй ажээ. Гэтэл хэдэн өдрийн дараа тамирчид радиогоор эрлийн багийн үйл ажиллагааг зогсоосон гэдгийг сонсоод амь эрсэдсэн залуусынхаа цогцсыг өлсөж үхэхгүйн тулд идэх болжээ. Эцэст нь -30 градусын хүйтэн шөнө амьд үлдэж чадсан 2 тамирчин сүүлийн хүчээ шавхан Чилийн уулсыг даван алхаж тусламж дуудан амьд гарцгаасан түүхтэй.

Стелла Марис коллежийн регби багийнхан

23
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()