Та аль нь вэ?

Та ямар төрлийн хүн бэ? Хүн болгон өөрийгөө юунд тохирох, юу хийх ёстойгоо гадарладаг ч тэр зүйлээ хийх нь ховор. Энэ удаа бид "Манлайлагч", "Төлөвлөгч", "Зохион байгуулагч", "Төсөөлөгчид" гэсэн 4 төрөлд хүмүүсийг хувааж, тэднийг тодорхойлохыг зорьлоо. Өөрийгөө аль нь вэ гэдгийг, цаашид засаж анхаарах зүйлсээ мэдэж аваарай.

Та аль нь вэ?
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Манлайлагч

Ийм төрлийн хүмүүс нь логик сэтгэлгээтэй, реалист, бусдыг шүүмжлэх хандлагатай байдаг. Тэдний хувьд цаг барих, анхаарлаа төвлөрүүлэх нь асуудал биш. Товч бөгөөд тодорхой ярьдаг, ямарваа ажилд маш нухацтай ханддаг тул ажил дээрээ хэт минималист үзэл гаргах гээд байдаг талтай. Тэд асуудлыг богино хугацаанд шийдэж чаддаг.

Манлайлагчдад дараах бэрхшээлтэй зүйл байдаг:

  • Мэдээлэл дутмаг байдаг
  • Хэт удаан лекц тавьдаг
  • Ажилчдадаа тодорхой бус үүрэг өгөх хандлага
  • Хувийн амьдрал нь үнэхээр баялаг бус

Илүү үр бүтээлтэй болоход юу хэрэгтэй вэ?

  • Гэнэтийн санаагаа бичиж тэмдэглэж байх бяцхан тэмдэглэлийн дэвтэр
  • 42Goals, Wunderlist гэх мэт цагийн хуваарь, нарийн төлөвлөгөөгөө тэмдэглэх аппликейшн
  • Чухал ажлынхаа эцсийн хугацааг тодорхой тэмдэглэх

Манлайлагч

2 Төлөвлөгч

Төлөвлөгчдийн гол зан чанар нь зохион байгуулалт, бусадтай эвтэй байх, жижиг зүйлсд ч анхаарал хандуулах зэргээр илэрдэг. Тэд ерөнхийөө манлайлагчидтай тун төстэй. Төлөвлөгчид төлөвлөсөн зүйлийнхээ хуваарийг ягштал гаргадаг бөгөөд аль хэдийн хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж нэмэхийг нь нэмж, хасахыг нь хассан байдаг. Үргэлж зөв гаргалгааг гаргаж ирдэг ба аливаа юмны алдаа дутагдлыг тэр дор нь олж хардаг аж. Төлөвлөгчид ажил дээрээ ямар нэг илүү зүйлгүй, өөрийн хийх ёстойгоо ягштал сайн хийдэг байна. Тэд бүх зүйлийг бүрэн байхад дуртай бөгөөд товчлоно гэдгийг мэдэхгүй хүмүүс аж. 

Төлөвлөгчдөд дараах бэрхшээлтэй зүйл байдаг:

  • Төлөвлөгөөний эцсийн хугацаанд амжихгүй, хойшлуулах
  • Хэт их жижиг зүйлсийг чухалчилдаг
  • Ажлаа цуцлах, дутуу үлдээх

Илүү үр бүтээлтэй болоход юу хэрэгтэй вэ?

  • Бичиг хэргийн ажлуудаа нарийн ялгах
  • Нарийн зүйлсээ төлөвлөж чаддаг тул ажил хэргийн тал дээр төгсрүү дөхсөн гэж хэлж болно.

Төлөвлөгч

3 Зохион байгуулагч

Эрч хүчтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс байдаг. Тэд маш найрсаг, бусадтай ярилцах дуртай төдийгүй ярианы баялагтай хүмүүс юм. Өөрийгөө ойлгуулах, үзэл бодлоо илэрхийлэх чадвартай мөн харилцагчдын юу хүсч байгааг мэдэрдэг зөн совинтой. Асуудлыг шийдэхдээ ихэнхдээ зөн совингоо дагадаг. Юмыг ерөнхийлж хардаг, нэг бүрчлэн нягтлаад байх тэдэнд зохихгүй. Багаараа болон ганцаараа ажиллах чадвартай. Гэхдээ хүмүүстэй харилцах харилцаандаа ихэд анхаардаг. Тэдэнтэй хамт ажиллахад үнэхээр сайхан дурсамж үлддэг. 

Зохион байгуулагчдад дараах бэрхшээлтэй зүйл байдаг:

  • Жигд ажиллах чадвар
  • Бусдыг өнгөц дүгнэх
  • Хүн урамшуулах тал дээр дутагдалтай

Илүү үр бүтээлтэй болоход юу хэрэгтэй вэ?

  • Нүдээр харахад тааламжтай өнгийн зүйлс хэрэглэх (гоёл чимэглэлтэй цаас, өнгөт үзэг, маркерууд, загварлаг чанга яригч, хулгана гэх мэт)
  • Skype, WhatsApp ,видео дуудлага зэрэг сошиал хэрэгсэлийг сайн ашиглаж сурах

 

Зохион байгуулагч

4 Төсөөлөгчид

Тэдний бусдаас өөрөөр сэтгэдэг. Асуудлыг ганц шийдлээр бус хэд хэдэн аргаар шийдэж чаддаг. Тэдний ажлын ширээг хараад та дуу алдаж мэднэ. Учир нь таны нүдэнд маш замбараагүй мэт харагдах боловч тэдний нүдээр харахад бүх зүйлс эмх замбараатай байна. Төсөөлөгчид бүх талын өргөн мэдлэгтэй, суралцах дуртай байдаг. Тэднийг шинийг санаачлагчид гэж хэлэхэд буруудахгүй. Тэд ажилдаа цаг барьдаггүй байж болох ч нэг санаагаа бариад авбал дуустал нь өдөр шөнөгүй зүтгэж мэднэ. 

Төсөөлөгчдөд дараах бэрхшээлтэй зүйл байдаг:

  • Хааяа зөвхөн өөрөө ойлгох ойлгомжгүй зүйлс бодож олдог
  • Эмх замбараагүй байдал бий болгодог
  • Ажлын нарийн ширийнийг тооцохдоо муу

Илүү үр бүтээлтэй болоход юу хэрэгтэй вэ?

  • Ажлын багаж хэрэгсэлүүдээ үргэлж нүдэндээ ил тавих
  • Анхаарлаа төвлөрүүлж сурах

Төсөөлөгчид

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()