Сурталчилгаа (15)
Хаах

iPhone утасны сайн, муу талууд

Өнөөгийн техник технологийн хөгжлийг бишрэхгүй байхын аргагүй болжээ. Арваадхан жилийн өмнө камертай гар утас трэнд болж бүгд л хошуурцгааж байсан бол өдгөө бид дэлхийн хэмжээний цөөн тооны компаниудын ачаар нэн шинэ технологийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Технологийн зах зээлийг ноёрхож буй цөөн компаниудын нэг Аpple компаний нэрийн хуудас болсон iPhone утасны тухай сайн, муу сонирхолтой фактуудыг дэлгэе. 

iPhone утасны сайн, муу талууд

1 Засварт их хэмжээний мөнгө зарцуулдаг

Ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүдийг удаан хугацааны туршид хэрэглэгдэхүйц байхаар үйлдвэрлэдэг ч Apple-ийн утаснууд нэг л эвдэрвэл нэлээдгүй их мөнгөөр засвар авдаг. Утас засдаг хүмүүс тэдний утсыг засахад хамгийн хэцүү байдаг хэмээн гомдоллодог учраас тэд өндөр үнэ хэлдэг ажээ.

Засварт их хэмжээний мөнгө зарцуулдаг

2 iCloud нь тийм ч найдвартай биш ээ

Iphone хэрэглэгчид хувийн зураг, бичлэг болон элдэв бичиг баримтаа iCloud дотроо хадгалдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь тийм ч найдвартай програм биш байдаг ажээ. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд л гэхэд дэлхийн хэмжээний олон од өөрийнхөө хувийн зургуудыг алдсан нь үүний нотолгоо юм. 

iCloud нь тийм ч найдвартай биш ээ

3 Амар хялбар төхөөрөмжүүдийг илүүд үздэг

Apple-ийн утасны нэг давуу тал бол тун энгийн хялбар төхөөрөмжүүдийг өөртөө суулгасан явдал юм. Андройд утас шиг байнга шинэчлэн сайжруулж байх шаардлагагүй. iPhone барьдаг ихэнх хүмүүс амар хялбар, энгийн хэрэглээг илүүд үздэг нь ажиглагддаг. Тийм учраас хүүхдүүд ч, настан буурлууд ч учрыг нь олоод хэрэглэчихэж чадна. 

Амар хялбар төхөөрөмжүүдийг илүүд үздэг

4 Merriam-Webster-ийн толь хэрэглэгчдийг нь шогложээ

Дэлхийн хэмжээний толь бичиг болох Merriam-Webster iPhone-ий хэрэглэгчдийг хөөрхөн гэгч нь шоглоод амжжээ. Тэд sheeple хэмээх үгийн утгыг тайлбарлахдаа Apple-ийн хэрэглэгчдийг онцлон дурдсан бөгөөд энэ үг нь дуулгавартай, номхон, бусдын үгэнд амархан ордог гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. 

Merriam-Webster-ийн толь хэрэглэгчдийг нь шогложээ

5 Тэд нэмэлт power bank-ийг хэрэглэхээс өөр аргагүй

Бид утас худалдан авахдаа олон талаас нь бодолцон үздэг бөгөөд хамгийн гол шалгуур нь утас зайгаа удаан хугацааны туршид барих байдаг шүү дээ. Тэгвэл iPhone утасны зай нь хэрэглэгчдийнх нь санаанд бүрэн дүүрэн нийцдэггүй байна. Тэд ямар ч тохиолдолд power bank-тай явахаас өөр аргагүйд хүрдэг.

Тэд нэмэлт power bank-ийг хэрэглэхээс өөр аргагүй

6 Тэд сүүлийн үеийн тоглоомнуудын ард байдаг

Сүүлийн үеийн видео тоглоомнуудын хөгжил дээд цэгтээ хүрсэн бөгөөд хүмүүс өөрсдийнхөө таалалд нийцүүлэн компьютер дээр эс бөгөөс утсан дээрээ тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх болжээ. Mac-ийн гол зорилго бол видео тоглоом хөгжүүлэх явдал биш гэдгийг бид сайн мэднэ. 

Тэд сүүлийн үеийн тоглоомнуудын ард байдаг

7 Тэд төхөөрөмжүүдээ сайтар хамгаалдаг

PlayStation 4 VS. Xbox One; Boston VS. New York; Apple Pie VS. Apple Cobbler… зэрэг нь сүүлийн үед гол ярианы сэдэв болоод байгаа билээ. Эдгээрийн дотроос iOS болон Android системтэй утасны тулаан улам гаарч байгааг бид нүдээрээ харж байна. Хүн бүр өөрийнхөө үнэлэмжээрээ дүгнэх ба зарим нь iOS-ыг илүү гэж байхад нөгөө нэг хэсэг нь Android-оо хамаагүй дээр хэмээн зүтгэсээр л... 

Тэд төхөөрөмжүүдээ сайтар хамгаалдаг

8 Siri-гийн виртуаль туслагч

Тэд 2011 онд iPhone 4s-ийг зохион бүтээхдээ Siri-гийн виртуаль туслагчийг анх удаагаа танилцуулсан билээ. Тэгвэл одоо тэд Siri-ээс өөр туслагчийг ашигладаг болсон. Тухайн үед Siri-гийн дуу хоолой таних төхөөрөмж нь муу байсан учраас хэрэглэгчийн хэлсэн коммандыг биелүүлэх  тал дээр учир дутагдалтай байсан гэдэгтэй та санал нийлэх буй за.

Siri-гийн виртуаль туслагч

9 Тун загварлаг

Тус компани үнэхээр сайнтай, муутай компани ажээ. Apple-ийн бүтээгдэхүүнүүд гадаад үзэмж, загварлаг байдлаараа бусад өрсөлдөгч компаниудаасаа илт ялгардаг нь үнэн билээ. Бий болсон цагаасаа хойш минималист чиг хандлага, загварлаг байдлыг уриагаа болгосон тус компаний дийлэнх хэрэглэгчид нь өсвөр насныхан болон залуучууд байдаг гэсэн тооцоо бий. 

Тун загварлаг

10 Шинэ онцлог талуудаа сайн танилцуулж чаддаггүй

Бусад утасны компаниуд ямар нэгэн ер бусын, онцгой зүйлийг бүтээгдэхүүндээ хийж өгөх болгондоо хэрэглэгчдэд мэдээлэл өгч, сурталчилдаг бол тус компанийхан энэ тал дээр төдийлөн эвээ олдоггүй гэж хэлэхэд буруудахгүй ээ. 

Шинэ онцлог талуудаа сайн танилцуулж чаддаггүй

11 Донглоо битгий мартаарай

Apple компани хачин жигтэй, хэрэгтэй хэрэггүй олон холбогч үйлдвэрлэн зах зээлд гаргадагаараа алдартай. Донгл буюу энэхүү холбогч цахилгаан утас нь л гэхэд нийт 23 төрлөөр үйлдвэрлэгддэг бөгөөд эдгээрийг цөмийг нь авахын тулд танд 800 доллар хэрэг болох болно. 

Донглоо битгий мартаарай

12 Төхөөрөмжүүдээ бэлэг тэмдгээ болгон ашигладаг

Ухаалаг утасны зах зээл дээр тус компани яавч эхний байранд бичигдэхгүй. Харин түүний мөнхийн өрсөлдөгч болсон Samsung компани техникийн үзүүлэлт болон бусад талаараа хавь илүү. Apple-ийн утас илүү үнэтэй, хэврэг, үзүүлэлт муутай ч хүмүүс яагаад авч хэрэглэсээр л байдаг юм болоо? Яагаад гэвэл тэд төхөөрөмжүүдээ тун ухаалаг байдлаар өөрийнхөө бэлэг тэмдэг болгож чадсанд учир нь оршино. 

Төхөөрөмжүүдээ бэлэг тэмдгээ болгон ашигладаг

13 Тэд асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй

Сайны хажуугаар саар гэгчээр Apple-ийнханд шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. Тус компаний утсыг хэрэглэдэг нэг хүн бариу жинсэн өмднийхөө халаасанд утсаа хийсэн биш утас нь эвдэрч ажиллахгүй болжээ. Үүгээр ч зогсохгүй iPhone 8 Plus утасны баттерей хөөж томордог гэхчлэн олон асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа.

Тэд асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй

14 Эхний өдөр нь авах гэж хонон өнжин дугаарлаж байсан

Анх iPhone утсыг худалдаанд гарч байхад хүмүүс яаж байсныг та санаж байна уу? Тус компаний үнэнч хэрэглэгчид яаж ч ядарч, нойргүй хоносон хамаагүй худалдаанд гарсан тэр өдөр нь л заавал ч үгүй өөрийн болгоно гэсэн бодолтойгоор дэлгүүрийн гадаа оочерлож зогсоцгоож байсан цаг саяхан. Зарим нь бүр майхан сав, хоол ундаа хүртэл бэлдээд аваад ирчихсэн байсан гээд бод доо.

Эхний өдөр нь авах гэж хонон өнжин дугаарлаж байсан

15 Тэд ихийг төлдөг

Тус компаний бүтээлүүд их үнэтэй байдаг. Жирийн нэг утас нь зах зээл дээр 500 долларын үнэтэй байхад илүү тансаг зэрэглэлийнх нь 900 доллар байх жишээтэй. Ийм өндөр үнэтэй утсыг хүн бүр авч дийлэхгүй л болов уу? Хамгийн хачин зүйл нь гэвэл хүмүүс утасных нь үнийг их байна гэж шүүмжилсээр байхад л жил ирэх тусам утасныхаа үнийг нэмсээр байгаа явдал юм. Хамгийн сүүлд гаргасан iPhone X утасны үнэ 1000 доллар байсан нь өнөөг хүртэл зах зээл дээр байгаа хамгийн өндөр үнэтэй утасны тоонд орж байна. 

Тэд ихийг төлдөг

29
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()