Үүнийг өдөр бүр уугаад хэвлий, гуя болон бугалгаараа тураарай!

Хаврын улирал ирж байгаатай холбогдуулан охид, бүсгүйчүүд маань жин хасах ажиллагаандаа идэвхтэй орж байгаа болов уу. Тиймээс та бүхэндээ байгалийн цэвэр аргаар хэрхэн жин хасаж болох тухай зааврыг хүргэе. Энэхүү ундаа нь натрийн бикарбонат буюу "содан" дээр үндэслэн хийгддэг.

Үүнийг өдөр бүр уугаад хэвлий, гуя болон бугалгаараа тураарай!
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Натрийн бикарбонат, нимбэг болон яншуй нь илүүдэл өөхийг хайлуулах үйлчилгээтэй

Орц:

3 ширхэг нимбэг

Натрийн бикарбонат буюу сода

3 багц яншуй

2 литр ус

Хийх арга:

Хамгийн түрүүнд бид нимбэгээ хүнсний содаар сайн гэгч нь угаах хэрэгтэй. Энэ аргаар бид нимбэгэн дээр байх бүх нянг устгаж чадна. Харин дараа нь усаа буцалгаж хөргөнө.

Нимбэгээ жижиг хэсгүүдэд хувааж, яншуйтайгаа хамт усандаа хийнэ. Бэлэн болсон ундаагаа хөргөгчинд бүтэн өдрийн турш хадгалах бөгөөд өдөрт 100 граммыг ууна.

Натрийн бикарбонат, нимбэг болон яншуй нь илүүдэл өөхийг хайлуулах үйлчилгээтэй

2 Уксус болон хүнсний сода

Үүний ачаар бид мөн илүүдэл өөхнөөсөө салж чадна.

Орц:

1 стакан ус

2 хоолны халбага алимны цуу

½ хоолны  халбага натрийн бикарбонат

Хийх арга:

Энэ ундааг бэлтгэхийн тулд та алимны цуу, сода болон усыг хамтад нь холих хэрэгтэй. Өглөө бүр өлөн дээрээ бэлэн болсон ундаагаа уугаарай. Ийнхүү та илүүдэл өөх тань алга болж байгааг анзаарах болно.

Уксус болон хүнсний сода

БОНУС: Хүнсний содаг гоо сайханд ашиглах нь:

Гуужуулагч хийх: ¾  хоолны халбага хүнсний содыг, ¼ стакан устай холиорой. Бэлэн болсон зуурмагаа нүүрэн дээрээ түрхэж, нар зөв тойруулан массаж хийх хэрэгтэй. Дараа нь цэвэр усаар зайлахад л хангалттай.

Цэвэр үнэр дарагч: Бага зэргийн хүнсний сода болон дусал усыг холиорой. Ингээд сугандаа түрхэхэд таны суганаас эвгүй үнэр гарахгүй.

Хөлний ядаргаа тайлах: 3 хоолны халбага хүнсний сода хийсэн усанд хөлөө дүрээрэй. Дараа нь хөлөө сайн гэгч нь үрж угаагаад, хөлөн дээрээ лавандатай эфирийн тос түрхэх хэрэгтэй.

Биеийг хоргүйжүүлэх: Ваннд хагас стакан хүнсний сода нэмж хийгээрэй.

Гар зөөлрүүлэх: ¾  хоолны халбага хүнсний содыг ¼  хоолны халбага устай холиорой. Энэ зуурмагаа гар дээрээ түрхээд дараа нь угаах шаардлагатай.

Цээж хорсох: 1 стакан усанд чимх сода нэмээд уугаарай.

БОНУС: Хүнсний содаг гоо сайханд ашиглах нь:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()