Таны чих юу хэлэхийг хүсч байна вэ?

Таны чих танд зовиур шаналгааг авчраад байгаа юм биш биз? Чих зовиуртай байх нь чихний үрэвсэлтэй болсон эсвэл эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай болсныг илтгэдэг. Ямар ч тохиолдолд чих өвдөх нь сайхан мэдрэмжийг авчрахгүй нь тодорхой билээ. Тиймээс янз бүрийн нөхцөл байдлаас үүдэн бидний чих өвддөг бөгөөд чихний өвчнийг тоохгүй орхих нь осолтой. За ингээд чих өвдөхөд хүргэдэг түгээмэл шалтгаануудтай бүгдээрээ танилцацгаая.

Таны чих юу хэлэхийг хүсч байна вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Ханиад, хамрын хөндийн үрэвсэл

Зөөлөн чанартай хамар, хоолойн үрэвслийг бид ханиад хэмээн нэрийддэг. Хамраас нус гоожин, толгой өвдөж, ханиаж найтаан, халуурч, бие шархирах нь ханиадны үндсэн шинж тэмдгүүд юм. Ханиад хүндрэх үед чихний үрэвсэл болж, чих өвдөх тохиолдол түгээмэл байдаг бөгөөд ховор тохиолдолд ханиад хүндэрсээр хамрын хөндийг хааж улмаар хамрын хөндийг үрэвсүүлдэг. Хамрын хөндий хавдаж, үрэвсэхийг хамрын хөндийн үрэвсэл гэж товчхон тодорхойлж болох юм. Уг өвчин нь ямар нэгэн төрлийн вирус, бактери мөн түүнчлэн мөөгөнцрөөр ч үүсгэгдэх тохиолдол бий. Зарим тохиолдолд харшил, хамрын ургацаг болон шүдний халдвараас болж хамрын хөндий үрэвсдэг байна. Мөн чих шуугих тохиолдол ч түгээмэл бий. Эдгээр шинж тэмдгүүдээс хурдан хугацаанд салахын тулд хамар ариутгагч цацлагыг өдөрт хэд хэдэн удаа хэрэглэх хэрэгтэй. 

Ханиад, хамрын хөндийн үрэвсэл

2 Хоолойн үрэвсэл

Нян, бактерийн гаралтай байдаг учраас хоолойн өвдөлтийг ялан дийлэх нь амаргүй зүйл юм. Дан ганц нян, бактери ч гэлтгүй харшил, орчны бохирдол болон бие доторх зовиур нь хоолойн үрэвслийг үүсгэдэг. Хоолойн үрэвслийн бусад шинж тэмдгүүдэд бүйлсэн булчирхай үрэвсэл болон лимфийн булчирхайн томролт багтдаг. Ингэснээр зарим тохиолдолд чихээр хатгаж, өндөр халуурдаг байна.

Хоолойн үрэвсэл

3 Дотор чихний үрэвсэл

Дотор чихний үндсэн үүрэг бол тэнцвэрийг хадгалж, дуу авиаг сонсох байдаг бөгөөд уг өвчин нь голчлон хүний аль нэг чихийг үрэвсүүлдэг ажээ. 1000 хүн тутмын 12 нь уг өвчнөөс болж зовж шаналдаг гэсэн тооцоо бий. 40-60 насныхан голчлон энэ өвчнөөр өвчилдөг ба толгой эргэж, өвдсөн чих сонсголгүй болохоос гадна алхаж гишгэхдээ тэнцвэрээ олохоо больж, үе үе дотор муухайрах нь тус өвчний үндсэн шинжүүд юм. Хэрэв та энэ өвчнийг туссан бол толгойн эргэлтийг намдаах эм ууж, давсны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй төдийгүй шаардлагатай тохиолдолд сонсголын аппарат авч зүүгээрэй. 

Дотор чихний үрэвсэл

4 Ходоод гэдэсний цочрол

Ходоод гэдэсний цочрол гэдэг нь ходоод гэдэсний зам хөөж хавдан, цочрохыг хэлдэг ба амнаас хошногоны нүх хүртэлх аль ч хэсгийг өвчлүүлж чаддаг цочмог халдварт өвчин юм. Уг өвчнөөр нарийн гэдэс өвчлөх нь маш түгээмэл байдаг. Ходоод гэдэс нь цочирсон өвчтөн байнга гүйлгэж, шулуун гэдэснээс нь цус гарч, шалтгаангүй турж, хэвлийн хэсгээр нь өвдөж, халуурч, эцэж ядрахаас гадна хоолны дуршилгүй болж эрч хүчээр дутагддаг. Ходоод гэдэсний цочролоор өвдсөн хүний чих гэнэт дүлийрдэг учраас тун аюултай өвчинд тооцогддог байна. Энэ өвчний шалтгааныг одоо хүртэл нарийн сайн тогтоож чадаагүй л байгаа билээ. 

Ходоод гэдэсний цочрол

5 Гахайн хавдар

Вирусээр үүсгэгддэг тус өвчин нь халдвартай бөгөөд чихний доод хэсэгт байрладаг шүлсний булчирхай буюу чихний ойролцоох булчирхайг өвчлүүлнэ. Чихний доод талд байдаг шүлсний булчирхай хавдах, халуурах, толгой өвдөх, ядрах, хоолонд дургүй болох болон булчин өвдөх зэрэг нь гахайн хавдрын үндсэн шинж тэмдгүүд мөн. Ховор тохиолдолд гахайн хавдар туссан өвчтөний чих дүлийрдэг тул гахайн хавдар туссаныхаа дараагаар заавал ч үгүй сонсголоо шалгуулж байх хэрэгтэй ажээ.  

Гахайн хавдар

6 Улаан бурхан

Амьсгалын системийг өвчлүүлдэг улаан бурхан нь тун ноцтой өвчнүүдийн тоонд багтдаг бөгөөд өвдсөн хүнийг ханиаж найтаах үед агаар дуслын замаар халдварладаг айхтар өвчин юм. Үүнээс гадна өвчилсөн хүний цэр, нусаар шууд халдана. Улаан бурхан нь дэлхийн хэмжээнд хүүхдийн нас баралтын №1 шалтгаан болдог ба 2016 онд л гэхэд  дэлхийн хэмжээнд улаан бурханаас болж нийт 89780 хүүхэд хорвоог орхисон харамсалтай мэдээ бий. Өндөр халуурч, нус гоожин, ханиалгаж, нүд улайн, хацрын дотор талд жижигхэн цагаан толбонууд үүссэн байвал улаан бурхан туссан гэж үздэг. 2008 онд явагдсан судалгааны үр дүнгээр улаан бурхан өвчин нь дотор чихэнд хэвийн бус яс ургах нөхцөл болж байдгийг эрдэмтэд илрүүлсэн байдаг билээ. Улмаар буруу ургалттай яснаас болж хүн юм сонсохоо больдог байна. 

Улаан бурхан

7 Менингит

Тархи болон нурууны мэдрэлийн хөвчийг бүрхэж байдаг мембранууд хөөж хавагнах үйл явцыг  менингит хэмээн ойлгодог бөгөөд уг үрэвсэл нь гол төлөв вирус болон бактерийн гаралтай байдаг. Тодорхой төрлийн микроб, мөөгөнцөр, шимэгч хорхой, хорт хавдар, чонон хөрвөс, тархины гэмтэл болон мэс засал нь менингит үүсэхэд хүргэж болдог. Зарим тохиолдолд менингит нь өөрөө эдгэрдэг ч хүндэрвэл амь насанд заналхийлэх аюултай. Тус өвчний гол шинж тэмдгүүд нь өндөр халуурах, дотор муухайрч, толгой өвдөх, таталт өгөх, хоолны дуршилгүй болох, толгой эргэх, гэрэлд хэт мэдрэг болох болон арьсан дээр тууралт гарах явдал байдаг юм. Менингитээр өвчилсөн хүүхэд сонсголгүй болдог харамсалтай тохиолдлууд гарсаар л байна. 

Менингит

8 Зүрх болон цусан судасны өвчнүүд

Хэрэв таны чихэн дотор алхаар цохиж байгаа юм шиг эс бөгөөс сэрчигнэж буй чимээ ритмтэйгээр дуугараад байгаа бол энэ нь чих шуугих өвчний шинж тэмдэг юм. Үүнээс гадна архирч, дүнгэнэж, исгэрч байгаа мэт чимээ ч мөн сонсогддог байна. Энэ чимээ нь артерийн судсаар гүйж байгаа таны цусны чимээ гэсэн үг л дээ. Хэрэв таны цээж өвдөж байгаа бол нэн яаралтай түргэн дуудаарай. Зүрх болон цусан судасны өвчнийг эмчлэхийн тулд зөв оношилж, бүрэн гүйцэд эмчилгээ хийх нь чухал байдаг. 

Зүрх болон цусан судасны өвчнүүд

9 Гормоны тэнцвэргүй байдал

Гормоны асуудлаас болж чихний өвчин үүсэх нь  бий. Бамбай булчирхайн өвчин эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүнд үүсэх магадлалтай байдаг бол гормоны тэнцвэргүй байдал нь зөвхөн эмэгтэйчүүдэд үүсдэг ажээ. 

Бамбай булчирхайн өвчин 

Бамбай булчирхайн асуудалтай хүмүүсийн чих шуугидаг. Хүзүүний доод талд байдаг эрвээхий хэлбэрийн бамбай булчирхай нь хэвийн ажиллахаа болих үед биеийн эрч хүч суларч, жин нэмэгдэж, сэтгэл гутралд ордог байна. 

Эмэгтэйчүүдийн гормоны тэнцвэргүй байдал

Гормоны тэнцвэргүй байдлаас болоод дотор чихний үрэвсэл, үүдэвчийн эмгэг зэрэг өвчин эмэгтэйчүүд бидэнд үүсдэгийг та мэдэх үү? Сонсгол алдагдах, толгой эргэх, чих шуугих, чихний даралт зэрэг нь гормоны тэнцвэргүй байдлын шинж тэмдгүүд байдаг. 

Гормоны тэнцвэргүй байдал

10 Тархины хавдар

Тархины хавдар аль ч насны хүнд тохиолддог ч хүүхдүүд болон настан буурлуудад тохиолдох магадлал илүү өндөр байдаг ажээ. Толгой өвдөх, таталт өгөх, хараа муудах, хөдөлгөөнөө хянах чадваргүй болох, ядрах, сэтгэл гутралд орох, зан авир нь гэнэт өөрчлөгдөх зэрэг нь уг өвчний үндсэн шинж тэмдгүүд юм. Үүнээс гадна сонсгол муудаж, чих шуугих нь тархины хавдрын эн тэргүүний шалтгаан билээ. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай оношлуулж, эмчилгээ хийлгүүлээрэй. 

Тархины хавдар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.