Аз жаргалтай гэр бүлийн нууц “Карпмана гурвалжин” гэж юу вэ?

“Карпманагийн гурвалжин” нь хүмүүсийн хоорондын харилцааг тодорхойлдог шилдэг загвар юм. Тус гурвалжингийн талаар анхлан Стивен Карпман (Stephen B. Karpman) 1968 онд бичиж байжээ. Тэрээр "Хүмүүс нэг нэгнийгээ удирдаж, бие биенээсээ хамааралтай болдог ба үүнээсээ маш амархан залхдаг" хэмээсэн. Тиймдээ ч энэ төрлийн харилцаа аз жаргалтай байх нь ховор. Ийм учраас энэ асуудлыг шийдэхийн тулд нэн түрүүнд юунаас болсон, яагаад гэх асуудлыг тодруулах нь зүйтэй. Ингээд хамтдаа шалтгааныг нь хайж олцгооё.

Аз жаргалтай гэр бүлийн нууц “Карпмана гурвалжин” гэж юу вэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Карпманы гурвалжин

Энэ гурвалжинд хоёр, гурав гээд хэдэн ч хүн эргэлдэж болно. Харин үндсэн 3 зарчимтай бөгөөд үүнд: хохирогч, хянагч-дарангуйлагч, хамгаалагч багтана. Гурвалжингийн оролцогчид дүрээ үргэлж сольдог хэдий ч бүгд хянагч болдог учир өөрийн болон бусдын амьдралд сөргөөр нөлөөлдөг.

Хохирогч

Хохирогчийн хувьд амьдрал гэдэг зовлонтой асуудал ажээ. Хорвоо дэлхийн бүх зүйл шударга бус мэт санагдаж, тэр үүргээ огтхон ч биелүүлж амждаггүйгээр барахгүй юм бүхэнд атаархаж, харддаг байна. Түүнд эрч хүч, цаг хугацаа, амьдралаа өөрчлөх хүсэл мөрөөдөл гээд бүгд хангалтгүй санагддаг ажээ.

Хянагч-дарангуйлагч

Харин тэд амьдралыг өөрийн өрсөлдөгч мэтээр хүлээн авч үргэлж ямар нэгэн асуудал гарч ирэхийг хүлээж байдаг. Тэр өнгөрсөн асуудал, аюулуудыг мартаж чаддаггүй учир ирээдүйд дахин асуудал үүснэ хэмээн үргэлж бодсоор уг асуудлаа дууддаг байна. Хянагч-дарангуйлагчид ойр дотны хүмүүсээ үргэлж хянаж, тэднийг шүүмжилж байдаг учир өөртөө маш их хариуцлагыг хүлээж, үүнээсээ болж шаналдаг.

Хамгаалагч

Тэрээр хохирогчийг өрөвдөж, харин хянагч-дарангуйлагчийг үзэн яддаг. Хамгаалагч өөрийгөө хамгийн шилдэг нь гэж боддог бөгөөд хамгаалагчийнхаа үүргийг гүйцэтгэхийн тулд тэмүүлэн зүтгэдэг байна.  Харамсалтай нь хэн ч түүнийг энэ ажлыг хийгээч гэж гуйдаггүй ба тэрээр өөрийгөө шилдэг гэдгийг батлахын тулд л хэн нэгэнд туслах алхмыг хийдэг байна.

Үүний үр дүнд:

Хянагч-дарангуйлагч нь хохирогчийг тайван байлгахгүй, түүнийг өөрийн хүслээр өөрчлөхийг хүснэ. Харин хамгаалагч хохирогчийг тайвшруулдаг. Ингэснээр тэдний байр суурь үргэлж өөрчлөгддөг.

Энэ гурвалжин олон жилийн турш үргэлжлэх магадлалтай бөгөөд нэг гурвалжинд гацсан болохоо тэд ойлгохгүй.  Тэд энэ төрлийн амьдралыг байх ёстой мэтээр хүлээн авна. Хянагч өөрийн уур, бухимдлыг, алдааг хэн нэгэнд тохдог бөгөөд  хохирогч өөрийн зовлонг хамгаалагчид ярьж сэтгэл санаагаа тайвшруулдаг. Энэ үед хамгаалагч хохирогчийг тайвшруулж өөрийгөө баатар мэтээр хүлээн авдаг байна.

Карпманы гурвалжин

2 Хамтрагчид

Хамтрагчид гурвалжин дотор дүрээ өөрчилж, нэг нэгнийгээ хамгаалж, хянаж байдаг. Энэ төрлийн харилцаатай байгаа тохиолдолд гэр бүлийн харилцаа удаан тогтох нь юу л бол.

Хамтрагчид

3 Энэ нь хажууд байгаа бүх хүмүүст дарамт учруулдаг

Хэрвээ хосууд Карпманы гурвалжин дотор амьдардаг бол тухайн гэр бүлд төрсөн хүүхэд ч гэсэн энэ гурвалжинд өөрийн мэдэлгүй татагдан орох болно. Тухайн хүүхдийг бие дааж аливаа зүйл хийх гэхэд нь  гэр бүлийнхэн нь саад болж, сонголт хийх, шийдвэр гаргахад нь сөргөөр нөлөөлдөг ажээ.  Гэтэл эцэг эхүүд энэ бүх зүйлийг албаар хийдэггүй бөгөөд хүүхдээ аварч, хамгаалж байна гэж боддог ажээ.

Энэ нь хажууд байгаа бүх хүмүүст дарамт учруулдаг

4 Гурвалжингаас гарах арга зам бий юу?

Өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд зөвхөн та хичээх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ гурвалжингаас гарахыг хүсвэл бусдын үгийг сонсохгүйгээр зөвхөн өөрийн бодлоор урагш алхах хэрэгтэй.

Хохирогч бол гурвалжингаас хэрхэн гарах вэ?

1. Амьдралд гомдоллохоо боль. Харин гомдоллох цаг хугацаагаа амьдралаа эерэг тал уруугаа өөрчлөх зүйлийг хайхад зарцуул.

2. Танд амласан, танд санал болгосон ч бай хэн ч танд өргүй гэдгийг мартаж болохгүй. Хүний хүсэл гэдэг тогтвортой зүйл биш бөгөөд өнөөдөр туслахыг хүсэж байсан ч маргааш хүсэхгүй байх магадлалтай. Аврал хүлээхээ одоохон зогсоогоорой.

3. Таны хийж байгаа зүйл бол таны сонголт, таны хүсэл. Хэрвээ танд таалагдахгүй байгаа бол та өөр сонголт хийж болно шүү дээ.

4. Хэрвээ хэн нэгний хүсэлд та нийцэхгүй бол өөрийгөө зөвтгөх гэсний хэрэггүй. Та бусдад таалагдах албагүй.

Хянагч бол гурвалжингаас хэрхэн гарах вэ?

1. Өөрийн азгүйдэлд бусдыг буруутгахаа боль.

2. Хэн ч таны таалалд нийцэх ёсгүй. Тухайн нөхцөл байдал, тухайн хүн танд таалагдахгүй байвал та энэ асуудлаас холдоход л хангалттай.

3.Үл ойлголцлыг найрсгаар шийдвэрлээрэй.

4. Өөрийгөө өндрөөр үнэлэхээ болих хэрэгтэй.

Хамгаалагч бол хэрхэн гурвалжингаас гарах вэ?

1. Хэрвээ танаас зөвлөгөө, тусламж гуйгаагүй бол та туслах гэсний хэрэггүй.

2. Өөрийгөө бусдаас илүү мэдлэгтэй гэж бодохоо боль.

3. Бодлогогүй амлалт өгөхөө зогсоо.

4. Талархал, магтаал хүлээсний хэрэггүй. Та бусдын сайн сайхны төлөө л та тусламж хүргэж байгаа шүү дээ.

5. Хэрвээ хэн нэгэнд туслахаар шийдсэн бол таны туслалцаа хэрэгтэй эсэхийг сайн бодоорой.

6. Бусдад тусалж, өөрийнхөө үнэлэмжийг бүү нэм.

Гурвалжингаас гарах арга зам бий юу?

5 Гурвалжингийн төгс загвар

Энэ гурвалжинд аз жаргал, эрч хүч маш их бий.

1. Баатар нь ялагч болно.Тэрээр эрч хүчийг мэдрэхийн тулд амжилт гаргадаг. Түүнд хүндэтгэл хэрэггүй бөгөөд, зөвхөн тухайн үйл явцаас аз жаргалыг мэдэрдэг.

2. Философич нь бясалгагч болно. Бусад хүмүүс харах боломжгүй боломжийг тэр олж харна. Тэр шинэ боломжийг харж, шинэ санааг гаргадаг.

3. Хөдөлгөгч хүч нь стратегич болно.Тэрээр бясалгагчийн санааг хэрхэн бодит болгохоо сайн мэддэг.

Нөхцөл байдлыг ухаалгаар шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй. Таныг удирдахыг хичээж байвал үүнд автах хэрэггүй. Харин өөрийн хүссэнээр л байх шаардлагатай.

Гурвалжингийн төгс загвар

10
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()