Нөсөө толбоо баллуурдаад арилгачихмаар санагдаж байна уу? Тэгвэл ийм арга байна...

Хэт ягаан туяанд удаан хугацаагаар байх, элэг, бөөрний ужиг өвчин, жирэмслэлт, арьсны өвчин, витамины тэнцвэргүй байдал, ходоод гэдэсний замын өвчин зэрэг олон шалтгаануудаас үүдэн нөсөө толбо ихэвчлэн бидний нүүрэн дээр гардаг.  Хэрэв таны нүүрэн дээр нөсөө толбо дөнгөж үүсч эхэлж байгаа бол бидний өгөх гэж буй зөвлөгөөнд анхаарлаа нааш нь хандуулаарай. Ингээд дараах 10 бүтээгдэхүүнийг гоо сайхандаа хэрэглээд нөсөө толбондоо үүрд баяртай гэж хэлцгээе.

Нөсөө толбоо баллуурдаад арилгачихмаар санагдаж байна уу? Тэгвэл ийм арга байна...
Хаах
Сурталчилгаа

1 Нимбэг

Нимбэг нь цайруулах үйлдлээрээ алдартай бөгөөд арьсыг цэвэрлэж, халдваргүйжүүлэн цагааруулдаг байна. Гэхдээ та цитрусын төрлийн жимснүүдээс харшдаг бол энэ аргыг хэрэглэж болохгүй шүү. Нимбэгний шүүсийг зөгийн балтай 1:1 хэмжээтэй хольж нүүрэн дээрээ 15 минутын турш байлгаад халуун бүлээн усаар угаах юм уу эсвэл нимбэгний шүүсийг устай 3:1 харьцаатай хольж өдөрт 3 удаа зөөлөн шавшиж өгсөөрэй. 

Нимбэг

2 Хүнсний сода

Содыг нимбэгний шүүстэй 1:1 хэмжээтэй холих ба өнжөөд нэг удаа нүүрээ үрж өгөх нь үр дүнтэй байдаг. Эсвэл хүнсний содыг хэдэн дусал устай хольж биетэй болсных нь дараа нөсөө толботой хэсэгтээ түрхэж 15 минутын турш байлгаад бүлээн усаар угаагаарай. 

Хүнсний сода

3 Алое

Энэхүү ер бусын ургамал нь арьсыг чийгшүүлж, дахин сэргээхээс гадна түлэгдэлт болон нөсөө толбонд өндөр үр дүнг үзүүлдэг нь нэгэнт нотлогдсон байна. Ингэхдээ алоегийн зөөлөн эдийг гаргаж аваад асуудалтай хэсэг дээрээ өдөрт 2 удаа тавиад үзээрэй. 

Алое

4 Улаан сонгино

Улаан сонгино нь сульфат, витамин С-г агуулдаг тул арьсыг шинээр бий болгож, нөсөө толбыг арилган, үрчлээг тэнийлгэж, батгыг арилгах үйлдэлтэй. Улаан сонгиноос талыг авч шүүсийг нь шахаад нүүрэн дээрээ шавшиж өгснийхөө дараагаар бүлээн усаар угаана.

Улаан сонгино

5 Сармис

Сармисны найрлаганд арьсыг цагааруулдаг чийгшүүлэгч тос агуулагддаг. Тиймээс нөсөө толбоноосоо салах хүсэлтэй хүмүүс сармисаар нүүрээ тогтмол арчвал үр дүнтэй байх болно. 

Сармис

6 Алимны цуу

Алимны цуу нь арьсны өнгийг гэрэлтүүлж, гөлгөр сайхан болгох үйлчилгээ үзүүлдэг болохоор хөвөн цэвэрлэгчинд шингээн нөсөө толботой хэсэгтээ 20 минутын турш тавьж дараа нь халуун бүлээн усаар угаахыг санал болгож байна. 

Алимны цуу

7 Тараг

Тараг нь найруулгандаа сүүний хүчил агуулдаг тул арьсыг нөхөн төлжүүлж, халдваргүйжүүлэхээс гадна нөсөө толботой тэмцэх сайн арга болж өгдөг байна. Ингэхдээ нүүрэндээ түрхээд 20 минутын дараа бүлээн усаар угаахад нөсөө толбо мэдэгдэхүйц хэмжээгээр бүдгэрсэн байна гээд бод доо.

Тараг

8 Куркума

Улбар шар өнгөтэй тус нунтаг нь цайруулах үйлдлээрээ алдартай юм. Куркума, мандарины шүүсийг 1:1 хэмжээтэй хольж "борлосон" хэсэгтээ түрхээд гайхамшгийг мэдрээрэй.

Куркума

9 Жимсний шүүс

Үхрийн нүд, улаалзгана, цангис жимснүүд нь витамин С-гийн агууламж өндөртэй байдаг учраас арьсыг цагааруулах тал дээр гайхалтай үр дүнг үзүүлдэг билээ. Эдгээр жимснүүдийн аль нэгийнх нь шүүсийг шахаж хөвөн даавуунд шингээгээд 15 минутын турш жин тавьж, сүүлд нь усаар угааж арилгана.

Жимсний шүүс

10 Аспирин

10 ширхэг аспириныг 100 грамм усанд хийж сайтар уусгаад түүгээрээ 7 хоногт 3 удаа нүүрээ угаагаарай. Бидний зөвлөгөөг 1 долоо хоног хэрэгжүүлээд 3 өдөр амрах ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. 

Аспирин

Биеийнхээ аль нэг хэсэгт нөсөө толбо үүсэхээс сэргийлэхийн тулд: 

  • Шинэ нөсөө толбо үүсгэх элдэв янзын өвчин тусахгүй байхыг эрмэлзэх 
  • Арьсаа үргэлж чийгшүүлж, цэвэр ус хангалттай хэмжээгээр ууж байх 
  • 11-16 цагийн хооронд хурц наранд аль болох явахгүй байх 
  • Өндөр хамгаалалттай нарны тосыг өдөр тутамдаа хэрэглэж занших 
  • Нарны хурц тусгалтай өрөө, тасалгаанд ажиллаж, амьдрахгүй байх (нарны хурц тусгал нь эрт хөгшрөлт явагдаж, нөсөө толбо үүсэх томоохон шалтгаан болж байдаг)
  • Олон төрлийн витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, махны хэрэглээгээ багасган, цагаан идээг тогтмол хэрэглэх
  • Өөх тостой, шарсан, хуурсан, давс ихтэй хоолыг бага хэмжээгээр хэрэглэж байх 
  • Архи тамхинаас татгалзаж, үргэлж хөдөлгөөнтэй, тайван, баяр хөөртэй байсан цагт л таны бие махбод болон сэтгэл санаа сайн байх болно гэдгийг санаж яваарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.