Та хэн нэгэнтэй зүүдэндээ ч болов уулзахыг хүсдэг үү? Тэгвэл энэ нь бүрэн боломжтой

Та хэзээ нэгэн цагт өөрийнхөө зүүдийг хянаж чаддаг ч байсан болоосой гэж бодож байсан уу? Хамгийн хайртай жүжигчнийхээ уруул дээр нь үнсч, супер баатар болоод бусдын амийг аварч, бодит амьдрал дээр шийдэж чадахгүй байгаа зүйлсээ толгой өвтгөлгүйгээр шийдвэл хэчнээн сайхан байх бол оо? Бид өдөрт 8 цаг унтдаг гэж тооцвол амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг гэсэн үг. Тэгвэл бид ер нь зүүдээ хянаж сурах боломжтой болов уу? Хэрхэн сайхан зүүд зүүдэлдэг болох вэ? Ингээд зүүдний талаар бэлтгэсэн сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Та хэн нэгэнтэй зүүдэндээ ч болов уулзахыг хүсдэг үү? Тэгвэл энэ нь бүрэн боломжтой
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Зүүдээ хянаж сурахад юу чухал вэ?

Юуны өмнө унтдаг байрлалаа өөрчлөх нь чухал ажээ. Судалгаанаас харахад зүүн талаараа унтвал хар дарсан зүүд, баруун талаараа харж унтвал илүү тайван, амгалан зүүд зүүдэлдэг бол доошоо харж унтдаг хүмүүс эротик зүүд зүүдлэх нь түгээмэл байдаг нь ажиглагджээ. 

Зүүдээ хянаж сурахад юу чухал вэ?

2 Хөгжмийн хичээлд суух

Та зүүдэндээ хөгжим сонсдог уу? Тэгвэл судалгаанаас харахад залуу хүмүүс зүүдэндээ хөгжим сонсох нь илүү их байдаг гэнэ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 28% нь хэзээ ч сонсч байгаагүй хөгжмөө зүүдэндээ сонссон гэдгээ илэрхийлжээ. 

Хөгжмийн хичээлд суух

3 Бяслаг таныг сайхан зүүд зүүдлэхэд туслана гэвэл та итгэх үү?

Энэ нь үнэхээр үнэн ажээ. Британий "Бяслагны Холбоо"-оос явуулсан нэгэн судалгааны үр дүнд ийм дүгнэлт гарсан байна. 

Бяслаг таныг сайхан зүүд зүүдлэхэд туслана гэвэл та итгэх үү?

4 Өөрийгөө бүү айлга

Мэдээж хэрэг яг унтахынхаа өмнөхөн аймшгийн кино үзэж, зохиол унших нь таныг аймар зүүд зүүдлэхэд л хүргэнэ. Ийм учраас унтахынхаа өмнө эерэг, сайхан зүйл бодож тайван сэтгэл санаатайгаар орондоо орох нь чухал юм. 

Өөрийгөө бүү айлга

5 Хар, цагаан телевиз

Британид явагдсан нэгэн судалгаагаар хүүхэд насандаа буюу 3-10 настай байхдаа хар, цагаан зурагт үзэж өссөн хүмүүс зөвхөн хар, цагаан хоёрхон өнгөөр л зүүдэлдэг болохыг тогтоожээ. 

Хар, цагаан телевиз

6 Ходоод тань хонхолзож байвал бага ч атугай юм идэх

Гэдэс тань өлсөөд байвал тараг уух юм уу, хөнгөн зууш идчихээд орондоо орвол бат бөх унтахаас гадна сайхан зүүд зүүдлэх магадлал ч нэмэгдэнэ. 

Ходоод тань хонхолзож байвал бага ч атугай юм идэх

7 Зүүдний чанарыг сайжруулдаг бэлдмэл уух

Хачин сонсогдож байж магадгүй ч ийм бэлдмэл үйлдвэрлэгддэг ажээ. Судлаачдын олж тогтоосноор витамин В6 нь эерэг, сайхан зүүд зүүдлэх боломжийг ихэсгэдэг юм байна. Үүнээс гадна винпоцетин, галантамин болон холиныг хэрэглэдэг хүмүүсийн зүүд хэрэглэдэггүй хүмүүсийнхээс хамаагүй эерэг байдаг нь ажиглагджээ. 

Зүүдний чанарыг сайжруулдаг бэлдмэл уух

8 Тааламжтай үнэр, дуу чимээ ч бас сайн нөлөөтэй

Аятайхан зүүд зүүдлэхэд унтаж буй өрөөний дуу чимээ, үнэр чухал үүрэгтэй байдаг ажээ. Сарнай цэцгийн үнэрт унтсан хүмүүс гоё зүүд зүүдлэж байсан бол хүхрийн үнэртэй өрөөнд амарсан хүмүүс таагүй зүүд зүүдэлж байв. Лаванда, голт бор цэцгийг үнэрлэнгээ далайн намуухан чимээг сонсох нь таныг гайхалтай сайхан амраах болно. 

Тааламжтай үнэр, дуу чимээ ч бас сайн нөлөөтэй

9 Кофе болон халуун ногоотой хоолноос татгалзаарай

Коффейн агуулсан ундаа, халуун ногоотой хоол нь таныг шөнийн турш хэд хэдэн удаа сэрээж тавгүйтүүлнэ. 

Кофе болон халуун ногоотой хоолноос татгалзаарай

10 Өдөр нь болсон зүйлээ өдөр нь л зохицуулж сурах хэрэгтэй

Бүтэн өдрийн туршид хүнд юу эс тохиолдох билээ дээ? Ажил дээр үүссэн асуудал, гэр бүлийн маргаан гээд л  асар олон зүйлс бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг. Хамгийн гол зүйл бол ямар ч асуудал үүссэн бай тухайн асуудлаа бүрэн гүйцэд шийдчихээд цэвэр, тайван зүрх сэтгэлтэйгээр орондоо орж унтах үед л бидний сэтгэл санаа, бие махбод бүрэн гүйцэд амрах болно шүү дээ. 

Өдөр нь болсон зүйлээ өдөр нь л зохицуулж сурах хэрэгтэй

11 Тэгвэл зүүдээ хэрхэн яаж хянаж сурах вэ?

Тод зүүдлэх арга гэж бий. Энэ нь хүн өөрийнхөө зүүдийг удирдахыг хичээдэг аргыг хэлдэг юм. Тод зүүдлэх арга нь дараах сайн талуудыг өөртөө агуулж байдаг. Үүнд: 

  • Тод зүүдлэх аргыг хэрэгжүүлж сурсанаар та зүүдэндээ хамгийн хайртай жүжигчин бүсгүйгээ үнсч, нас барсан гэр бүлийнхээ хүнтэй уулзаж, бодит амьдрал дээр хийх боломжгүй олон зүйлсийг хийх боломжтой болох юм. Гайхалтай биш гэж үү? 
  • Тод зүүдэлдэг болсноор та нойргүйдлээс ангижрах болно. Ингэснээр хар дарах нь багасч, зүүдний чанар мэдэгдэхүйц хэмжээгээр сайжрах юм. 
  • Өдрийн турш зоригтой байх болно. Тод зүүдэлж чаддаг болсноор  та ямар ч асуудалтай зоригтойгоор нүүр тулж чадна. 
  • Асуудалд шийдлийг нь олж харж сурна. Зүүдэлж байхдаа ямар нэгэн асуудлыг шийдэх боломжит аргуудыг туршиж өөрийн биеэр мэдэрнэ гэсэн үг л дээ.  

Тэгвэл зүүдээ хэрхэн яаж хянаж сурах вэ?

12 Зүүд гэж юу вэ?

Зүүд нь 5 үе шатаас бүрддэг бөгөөд харааны болон сэтгэл хөдлөлийн идэвхтэй үйл ажиллагаа юм. 

Нэгдүгээр шат буюу Альфа шат-  Дөнгөж хэвтээд унтаж эхлэх үеийг хэлэх бөгөөд энэ үед бидний биеийн ерөнхий хэм буурч, зүрхний цохилт удааширна. Хэвтсэнээс хойш 10 минутын турш бид унтаа болон сэрүүн гэсэн хоёр байдлын дунд байх бөгөөд тун удалгүй бидний тархи сэрүүн болон унтаа байдлыг програмчилж, хэрэгтэй мэдээллээ өөртөө хадгалж эхэлдэг. 

Хоёрдугаар шат буюу Тета шат- Энэ үед бид амархан сэрнэ. Гэвч бид унтаж байна гэдгээ ухамсарлаж чадахгүй. Бид Альфа болон Тета шатанд зүүдэлсэн зүүдээ төвөггүй санадаг.

Гурав, дөрөвдүгээр шат буюу Дельта шат- Орон дээр хэвтээд унтаж эхэлснээсээ хойш 30 минутын дараа бид энэ шатанд ордог бөгөөд энэ үед зүүдэлсэн зүүдээ огт санахгүй. Дельта шатанд орсон тохиолдолд бид хэр баргийн сэрэхгүй болох бөгөөд зүрхний цохилт удааширч, амьсгал тайван байдалд шилжин, тархины үйл ажиллагаа хүртэл удааширдаг тул энэ үеийг бид команд орохтой зүйрлэж болох юм. 

Тавдугаар шат буюу Нүдний хөдөлгөөн түргэсэх үе- Бид нойрсолтын хамгийн чухал үе шат болох 5-р шатанд ойролцоогоор унтсанаасаа хойш 90 минутын дараа ордог. Энэ үе шатанд бидний бүх биеийн булчин суларч, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болдог ч бидний тархи болон нурууны хөвч идэвхтэй хэвээр байдаг. 5-р үе шатандаа байгаа хүн сэрсэн даруйдаа зүүдээ санаж байх бөгөөд 5-р шатандаа сэрчихвэл бид шууд  2-р шат уруугаа буцаж очно. 

Зүүд гэж юу вэ?

13 Хэрхэн тод зүүдэлж сурах вэ?

  • Өглөө болгон зүүдэлсэн зүүдээ аль болох дэлгэрэнгүй байдлаар бичиж тэмдэглэл хөтлөх
  • Тод зүүд зүүдлүүлдэг бэлдмэлийг хэрэглэх. Ацетилхолин хэмээх бодис нь зүүдний 5-р үе шатыг сайжруулахад тустай байдаг нь батлагдсан. 
  • Мелатониний түвшингээ нэмэгдүүлэх. Харанхуй өрөөнд унтах, тогтмол нэг цагт унтаж нэг цагт босч занших. гич, самар, жимс болон наран цэцгийн үр зэрэг мелатониний түвшинг нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай. 
  • Унтахаасаа өмнө бясалгал хийх
  • Өглөө сэрээд зүүдээ санана гэж өөртөө хэлэх
  • Зүүдэлж байна уу? сэрүүн байна уу? гэдгээ ялгаж сурах
  • Зүүдэлж байхдаа бүх зүйлийг сайтар тогтоож сурах
  • Тогтмол тавьдгаасаа хагас цагийн өмнө сэрүүлгээ тавьж занших нь тустай байх болно. 

Хэрхэн тод зүүдэлж сурах вэ?

31
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.