Та хүүхдээ аргадахын тулд арай гар утсаа өгчихдөг юм биш биз?

Орчин үед техник технологи ихээр хөгжсөнөөр том хүмүүс төдийгүй хүүхэд багачууд бүгдээрээ л нөүтбүүк, ухаалаг гар утас, зурагт гэх мэт зүйлийг ашиглах болсон. Үүнтэй холбогдуулан "ухаан доройтлын халдвар" хэмээх аюулт өвчин дэлхий даяар тархах болжээ. Энэ аймшигтай өвчнийг таны эргэн тойрны хэн нэгэн туссан байх магадлал өндөр гэнэ шүү! 

Та хүүхдээ аргадахын тулд арай гар утсаа өгчихдөг юм биш биз?
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

2007 оны эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд жил ирэх тусам хүүхдүүд ой санамж муутай, өөрийгөө хянах чадваргүй, танин мэдэхүйн чадвар муутай, сэтгэл санааны хямрал ихтэй болж байгаа нь батлагджээ. Үргэлж тоон системт төхөөрөмж буюу төрөл бүрийн төхөөрөмжүүдийг ашиглаж буй хүүхдүүд дээр судалгаа хийхэд тэдний тархинд "тархины гэмтэл авах үед эсвэл зөнөсөн үед тохиолддог" өөрчлөлтүүд илэрч байсан байна.

Долоон настай Европ хүүхэд амьдралынхаа нэг жилийг зурагтны өмнө өнгөрүүлсэн гэх судалгааны үр дүн гарсан ба 18 настай хүүхэд амьдралынхаа 4 жилийг зурагтны өмнө өнгөрүүлсэн хэмээн гарчээ.

Тархийг хөгжүүлж, хооллох хэрэгтэй. Бидний өөрийн ухаанаар бодож хийж буй зүйл тархийг хөгжүүлэх хамгийн чухал алхам болдог. "Хүүхдүүд өөрсдөө бодож, асуудалтай тулгарч байж олж авсан зүйл нь тэдний хамгийн чухал зүйл байж, тархиа хөгжүүлэх гол алхам болно" хэмээн Британийн сэтгэл судлаач профессор Таня Бирон (Tanya Byron) хэлжээ.

1970 оноос эхлэн хүүхдийн тоглох, хөгжих радиус 90%-иар буурч, бүх зүйл гар утасны дэлгэц рүү шилжсэн байна. Хүүхдүүд хэрхэн гадаа  тоглох, бороонд норж гүйх, нэг нэгэнтэйгээ ярилцах гэх мэт зүйлийг мартсан. Тэд бүтэн өдрийн турш ухаалаг утсанд анхаарал хандуулах болжээ.

Гадаа гарч салхилах, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцахаас илүүтэйгээр гэртээ зурагт үзэж суухыг хүүхдүүд орчин үед эрхэмлэх болсон хэмээн Сьюзен Гринфилд (Susan Greenfield) хэлжээ. Орчин тойрноо утсаар биш бодитоор мэдрэх нь хүүхдийн эрүүл мэндэд болон тархины үйл ажиллагаанд тустай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Үүнээс гадна хүүхдүүд нойроо бүрэн гүйцэд авах хэрэгтэй боловч харамсалтай нь орчин үеийн хүүхдүүд компьютерын ард нэг л суусан бол хугацаандаа босож чадахгүйгээр улайрчихсан байдаг. Ийнхүү дутуу нойртой явснаар хүүхдийн сэтгэн бодох чадвар мууддаг байна.

Цахим ертөнц, төрөл бүрийн төхөөрөмж манай хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг юм бол? гэж та асууж магадгүй юм. Нэгдүгээрт, үргэлж интернетэд суух нь гадаад орчинтой харьцах боломжийг хязгаарладаг ба өөрийнхөө тархийг хөгжүүлэх хангалттай мэдээллийг авч чаддаггүй байна. Үүнд: өөрийгөө хянах, асуудлыг шийдвэрлэх гэх мэт багтана.

Хүүхдүүд мэдээллийг тогтоох чадамж маш буурсан тул ихэнхдээ интернэтээс хайж олох нь тэдэнд илүү хялбар санагддаг. Үүнээс болоод ой тогтоолтын тал дээр асуудал үүсдэг байна.

Орчин үеийн 11 настай хүүхэд 30 жилийн өмнөх 8, 9 настай хүүхэдтэй тэнцэх даалгаварыг хийж байгаа гэдэгт та итгэх үү? "Цахим сүлжээ, техник нь хүний тархийг бага насны хүүхдийн тархи мэт болгож, хурц тод гэрэл, дуу авианд л хариу үйлдэл үзүүлдэг болгох магадлалтай. Тэд аливаад төвлөрч чадахгүй, зөвхөн одоогоороо л амьдрах вий гэхээс айж байна" хэмээн Сьюзен Гринфилд (Susan Greenfield)  хэлжээ.

Гэхдээ та хүүхдүүдээ аварч чадна! Түүний ухаалаг гар утас, компьютер гэх мэт зүйлийг ашиглах хугацааг нь хязгаартай болгож өгөөрэй. Стив Жобс (Steve Jobs) л гэхэд хүүхдүүддээ айпад (ipad) огтхон ч хэрэглүүлдэггүй бөгөөд бусад төрлийн төхөөрөмжүүдийг амралтын өдөр болон шөнийн цагаар хэрэглэхийг хориглодог байна.

Америкийн "Wired" сэтгүүлийн ерөнхий редактор, 3D Robotics бүтээгчдийн нэг болох Крис Андерсон (Chris Anderson) мөн л төрөл бүрийн төхөөрөмж ашиглах хугацааг хязгаарладаг. Тэрээр унтлагын өрөөнд ямар ч төрлийн төхөөрөмж ашиглахгүй байх алтан дүрмийг баримталдаг байна. "Би интернетэд донтох өвчний асуудалтай тулгарч байсан учир хүүхдүүд маань энэ зовлонг туулаасай гэж би хүсэхгүй байна" хэмээн тэр хэлжээ. Blogger болон Twitter -ийн үүсгэн байгуулагчдын хүү өдөрт нэг цаг л интернэтэд суудаг бол OutCast Agency -ийн захирлын гэр бүлийнхэн өдөрт 30 минут л ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг байна.

Ингээд хэрхэн хүүхдээ "ухаан доройтлын халдвар"-аас аварч болох талаар танд хүргэлээ. Тиймээс энэ тал дээр нэлээд бодууштай байж, өнөөдрөөс эхлэж энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлэн гэдэгт бид найдаж байна.

Амьд харилцаа МАНДТУГАЙ!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()