Бидний дотор эрхтэн хэд насалдаг вэ?

Хүний бие олон жижиг эрхтнээс бүтсэн нэгэн цогц боловч тухайн эрхтэн бүр өөр өөрийн насжилттай байдаг ажээ. Дотоод эд эрхтнүүдийнхээ насжилтыг мэдэж авснаар хэдэн насандаа ямар эд эрхтэндээ анхаарал хандуулах ёстойгоо мэдэж авах давуу талтай. Энэ нь ч таны эрүүл мэндэд нэн тустай үйлдэл билээ. Ингээд бидний бэлтгэсэн дараах мэдээллийг уншаад өөрийн эд эрхтнээ хэдэн настайг мэдэж аваарай!

Бидний дотор эрхтэн хэд насалдаг вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Тархи 24 настай

Ихэнх хүмүүсийн хувьд төрөх үедээ 100 сая мэдрэлийн эстэй байдаг ч 20 нас гараад ирэхээр энэ нь багасч эхэлдэг байна. Харамсалтай нь 40 нас давснаар өдөрт л гэхэд 10.000 гаруй эс хорогддог гээд бод доо. Тиймээс л ой санамж муудах зэрэг шинж тэмдэг нас ахихаар илэрдэг байна. 

Тархи 24 настай

2 Уушги 35 настай

35 нас хүрээд уушгины хэмжээ багасч эхэлдэг байна. 30 настай залуу амьсгалахад 1 литр хүчилтөрөгч авдаг бол  харин 70 хүрээд ирэхээр 2 дахин бага хүчилтөрөгч хэрэглэдэг байна. 

Уушги 35 настай

3 Зүрх 40 настай

Биднийг 40 хүрэхээр зүрхний үйл ажиллагаа муудаж, цусыг илүү бага шахаж, судасны уян хатан байдал багасдаг ажээ. Хоолоороо хангалттай шим тэжээл авч чадахгүй бол судасны бөглөрөл үүсэх эрсдэл үүсдэг.

Зүрх 40 настай

4 Хоолойны хөвч 65 настай

Энэ насанд ирэхээр хоолойны зөөлөн эд муудаж дууны өнгөнд мэдэгдэхүйц өөрчлөлт ордог. Сонирхолтой нь энэ үед эмэгтэй хүний дууны өнгө бүдүүрч, эрэгтэй хүнийх нарийсдаг байна.

Хоолойны хөвч 65 настай

5 Элэг 70 настай

Элэг нь хамгийн гайхалтай дотор эрхтэн юм. Учир нь түүний өөрийгөө нөхөн сэргээх чадвар нь үнэхээр сайн ажээ. Хэрвээ таны амьдралын хэвшил эрүүл бол 70 нас хүрсний дараа л элэг муудаж эхэлдэг байна.

Элэг 70 настай

23
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()