Сурталчилгаа (15)
Хаах

Цусны өвчний үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд

2018-02-25, 15:31
4,767

Сүүлийн жилүүдэд олон төрлийн өвчин дэлхий нийтийн дунд гарснаар өдөр бүр сая сая хүмүүс амь насаа алдсаар байгаа билээ. Үүний нэгэн жишгээр "цусны халдвар" гэх өвчтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь юутай харамсалтай.

Цусны өвчний үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд

Энэхүү өвчнийг туссанаар бусад төрлийн өвчинтэй адил шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг учир цусны халдварыг буруу оношилж хүндрүүлэх тохиолдол ч байдаг байна. Хэдий эрт оношилбол эмчилгээ нь үр дүнтэй боловч оройтсон үед хүний аминд ч хүрэх магадлалтай байдаг тул тус өвчнийг тоохгүй өнгөрөөж болохгүй юм. Ингээд уг халдварыг авснаар ямар шинж тэмдгүүд хүний биед илэрдгийг хамтдаа дэлгэрүүлэн мэдэж авцгаая!

 

1 Халуурах

Жил бүр саяас илүү Америкчууд цусны халдвар авч бараг тэн хагас нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн судалгааг АНУ-ын Анагаах ухааны хүрээлэн гаргасан байна. Тэгсэн мөртлөө Америкчуудын  45% нь "цусны халдвар" гэдэг үгийг огт сонсч байгаагүй хэмээжээ.

Цусны халдвар гэдэг нь цусны эргэлтэнд бактерийн халдвар орсноор үхэлд хүргэх аюултай байдаг гэнэ. Ингээд халдвар авснаар дархлааны систем муудаж уушгины үрэвсэл, шээсний замын халдвар, гар, хөлөө ч тайруулах эрсдэл бидний биед үүсдэг байна. Хэдийгээр үүнийг антибиотикоор амархан эмчилж болох ч эрт илрүүлэхгүй бол хүндрэх аюултай. Харин тус өвчний хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь өндөр хэмээр халуурах юм.

Халуурах

2 Биеийн дулаанаа алдах

Цусны халдвар авснаар эсрэг нөлөөг ч мөн үзүүлдэг. Атланта дахь эмнэлгийн цусны халдвар судлаач Крэйг Күүпэрсмитын (Craig Coopersmith) өгүүлснээр "Энэ нь тийм ч түгээмэл шинж тэмдэг биш ч биеийн дулаанаа алдах шинж тэмдгээр илэрч болно" хэмээжээ. Мөн судалгаанаас авч үзэхэд биеийн температур буурах шинж тэмдгээр илэрсэн халдвар илүү аюултай байдаг нь тогтоогджээ. Тус өвчний үед ерөнхийдөө биеийн температур 35 градусаас доош унадаг байна.

Биеийн дулаанаа алдах

3 Даарах

Сонирхолтой нь энэ шинж тэмдэг нь халуурч, даарах мэдрэмж төрүүлдэг байна. "Хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл сайн ажих хэрэгтэй" гэж эрүүл мэндийн ажилтан, доктор Дэллинжер (Dr.Dellinger) хэлсэн байдаг. Учир нь цусны халдвар аваагүй зүгээр ханиад хүрсэн ч байж мэдэх юм. Иймд ижил төрлийн шинж тэмдэг илэрдэг тул юунаас болсныг нь тогтоолгүйгээр буруу эмчилгээг сонгож болохгүй.

Даарах

4 Бие эвгүйрхэх, өвдөх

12 настай Рори Стаунтон (Rory Staunton) гэх хүү гэдэс, хөл нь өвдөх мэтээр цусны халдварын ховор тохиолдох шинж тэмдгүүд илэрсний улмаас эмчид үзүүлжээ. Эмч нар ч түүнийг шингэний дутагдалд орж, гэдэсний халдвар авсан байна гэж үзээд гарыг нь тэр дор нь тайржээ. Гэтэл маргааш өглөө нь хүүд өнөөх шинж тэмдгүүд дахин илэрсэн байна. Эмч нар дахин үзэхэд энэ нь цусны халдвар байсан бөгөөд хүнд шатандаа орсон байжээ. Хоёр хоногийн дараа Рори хүү харамсалтайгаар нас барсан ба түүний эцэг эх нь "Rory Staunton Foundation" хэмээх санг байгуулсан байна.

Бие эвгүйрхэх, өвдөх

5 Цусны даралт буурах

Даралт буурах нь тус өвчний хамгийн чухал шинж тэмдэг болдог аж. Цусны халдвар авсан тохиолдолд даралт буурч, судсан дахь шингэнээ алддаг байна. Тиймээс цусны эргэлт багасдаг ба зуугаас доош орвол таны даралт бага байгааг илтгэдэг.

Цусны даралт буурах

6 Зүрхний цохилт түргэснэ

Цусны халдвар авсан тохиолдолд зүрхний ачаалал болон цусны даралт нэмэгддэг.  Зүрхний цохилт минутанд 90 болон түүнээс илүү хурдан цохилдог байна.

Зүрхний цохилт түргэснэ

7 Амьсгал давчдах

Бас нэгэн илрэх шинж тэмдэг нь амьсгал давчдах, минутад 22-оос илүү тооны амьсгал авах юм. Амьсгал давчдах 2 шалтгаан байдаг. Нэгт уушгинд халдвар орсноор хүчилтөрөгч багасах шалтгаан болдог ажээ. Мөн уушги үрэвсдэг байна. Хоёрдугаарт биед шаардагдах хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэхэд биеэс гадагшлуулах хэрэгтэй нүүрстөрөгчийн диоксидийн хэмжээ мөн нэмэгддэг. Харин бие үүнд хариу үйлдэл үзүүлж илүү хурдан, илүү богино амьсгалж эхэлдэг байна. Мөн амьсгаа давчдах нь зүрхний шигдээсийн шинж тэмдэг болдог тул та эмчид үзүүлж ямар шалтгаанаар амьсгаа давчдаж байгаагаа зөв оношлуулах хэрэгтэй!

Амьсгал давчдах

8 Арьс толбодож, цонхийх

Тархи болон зүрхэнд ирэх энерги багассанаар арьс мэтийн эмзэг эрхтнүүдэд тус өвчин нь нөлөөлж эхэлдэг. Халдвар авсан тохиолдолд цусны эргэлт багасч биеийн чухал эрхтнүүд аюулд ордог байна. Үүний нэг илрэл нь арьс цонхийж цайх юм. Рори хүүгийн ээж хэлэхдээ түүний хүүд арьс цонхийх шинж тэмдэг илэрч байсан ч эмч нар үүнд нь онц ач холбогдол өгөөгүй гэжээ. 

Арьс толбодож, цонхийх

9 Нойрмоглох, сэтгэл санаа тайван бус болох

Ихэнхдээ өндөр настангуудад энэ төрлийн шинж тэмдэг тохиолддог ч Рори хүүд ч мөн нойргүйдэх шинж тэмдэг илэрч байжээ. Энэ шинж тэмдэг нь яг л ядарсан үед эсвэл ханиад хүрсэн үед унтмаар санагдаад байдагтай адил гэнэ. Хэрвээ таны цусны даралт багассан бол биеэ сайн тандаарай! Энэ үед тархинд очих цусан хангамж багасдаг тул нойрмоглох шинж тэмдэг илэрдэг байна. Харин нойрмоглох шинж тэмдэг олон өвчинд тохиолддог тул зөв оношлох нь хамгийн чухал юм. 

Нойрмоглох, сэтгэл санаа тайван бус болох

10 Шээс багасна

Халдвар авсны улмаас шингэний дутагдалд ордог тул шээсний хэмжээ эрс багасдаг аж. Энэ нь та хоолондоо муудсанаас үүдэлтэй байж болох тул зөв оношлох нь чухал. Мөн хамгийн эрсдэлтэй зүйл нь таны цус шүүрч байж магадгүй бөгөөд судсанд маш жижиг нүх сүв үүссэнээр шингэний дутагдалд орж шээсний хэмжээ багасдаг байна Судлаачид ч энэ тал дээр нэлээд анхаарч шинэ төрлийн эмчлэх арга хайж байгаа ажээ.

Шээс багасна

11 Дотор муухайрах, бөөлжих, суулгах

Дотор муухайрах, бөөлжих, суулгах нь мөн л энэ төрлийн халдварын илрэх шинж тэмдэг болдог. Ихэнх хүмүүс энэ шинж тэмдгийг гэдэсний халдвараас болсон гэж боддог. Гэтэл энэ нь үгүй ажээ. Цусны халдварын шинж тэмдэг нь ханиад хүрэх, вирусны гаралтай өвчнүүдтэй төстэй байдаг тул андуурах магадлал тун өндөр байдаг.

Дотор муухайрах, бөөлжих, суулгах

11
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()