Сурталчилгаа (15)
Хаах

Улс орнуудын хамгийн сонирхолтой хуримын ёс заншлууд

2018-02-25, 15:40
11,790

Баглаа цэцгээ ганц бие найз бүсгүйчүүдийнхээ дунд шиддэг заншил ганц Америк ч гэлтгүй орон орны хуримын ёслолын хэмжээнд үйлдэгдэх болжээ. Гэхдээ улс орон бүр өөрийн гэсэн этгээд онцгой хуримын зан үйл гүйцэтгэдэг байна. Зарим нь үнэхээр аз жаргалыг урин дуудсан байдаг бол зарим оронд нь итгэмээргүй хачирхалтай заншлууд ч бий. Манай улсын хувьд л гэхэд "бэр гуйх ёсон" үүнд хамаарна. Ингээд бид та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сонирхолтой гэсэн 45 заншлыг хүргэхээр дараах мэдээгээ бэлтгэлээ. 

Улс орнуудын хамгийн сонирхолтой хуримын ёс заншлууд

1 Монгол

Хуримын ёслолын хамгийн гол хэсэг бол бэр гуйх ёсон билээ. Монголчуудын бэр гуйх ёс нутаг орон, ястан угсаатнаасаа хамаарч эртний өвөрмөц уламжлалтай. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөн нийлүүлэх нь хоёр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийг нэгтгэх ёс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийн холбоо тогтоож буйг бэлгэддэг.

Монгол

2 Конго

Ихэнх орнуудад аз жаргалтай шинэхэн гэр бүлийн хосууд баяр хөөр цацруулан, инээмсэглэлээр дүүрэн өдрийг өнгөрүүлдэг бол Конго улсад яг эсрэгээрээ байдаг гэнэ. Шинэхэн хосууд хуримын өглөөнөөс эхлээд дуусан дуустал нь огтхон ч инээж болохгүй бөгөөд инээвэл хуримаа доромжлон, чухалчлан авч үзэхгүй байна гэж үздэг байна. 

Конго

3 Армен

Ирээдүйн нөхрөө ямар хүн байхыг мэдмээр байна уу? Тэгвэл оройн хоолондоо давс ихтэй талх идээрэй. Арменчуудын мухар сүсгээр гэрлэлтэндээ аз жаргалтай байгаа ахмад настан юм уу дунд эргэм насны гэрийн эзэгтэйгээр сода болон давс ихтэй хоол хийлгэж идээд унтвал зүүдэндээ ирээдүйн нөхөр эсвэл эхнэрээ хардаг гэж үздэг байна.

Армен

4 Франц

Сайн мэдээ: Шинэхэн хосууд уламжлал ёсоор ёслолын дараа шоколад идэж, дарс уудаг. 

Муу мэдээ: Тэд үүнийгээ 00-ын суултуураас идэх хэрэгтэй гэнэ. Үүний учир нь хосуудад энэ нь анхны шөнөө өнгөрөөх хүч чадлыг өгөх ажээ. 

Франц

5 Хятад

Хятадад нөхөр нь ирээдүйн эхнэрээ нум сумаар харваж, харвасан сумаа цуглуулан хугалж хаядаг гэнэ. Энэ бүхэн нь хайр дурлалаа мөнхлөхийн төлөө ажээ. 

Хятад

6 Фижи

Фижид бол сүйт бүсгүйгээ гэр бүлийнхнээс нь гуйж авахын тулд ирээдүйн хадам аавдаа халимны шүд бэлэглэдэг байна. 

Фижи

7 Маврикий

Дэлхий дахины сүйт бүсгүйчүүд гэрлэл ёслолынхоо өмнө жингээ хаях гэж мэрийдэг бол Маврикий улсын эмэгтэйчүүдийг гэрлэхээс нь өмнө жингээ нэмэхийг шаарддаг байна. Учир нь сүйт бүсгүй тарган байх тусам эд хөрөнгөтэй, чинээлэг айлын охин мэт харагддаг гэнэ. 

Маврикий

8 Герман

Германд харин хуриманд ирсэн зочдын муу энергийг зайлуулахын тулд шилэн эдлэлийг газар хүчтэй шидэн хагалаад хогийг нь хосууд өөрсдөө цэвэрлэх ёстой байдаг. Учир нь тэднийг тулгарсан асуудал бүрийг хамтдаа шийдэж, даван туулах хэрэгтэй гэж үздэг байна.

Герман

9 Шотланд

Хэдэн зууны өмнө тус улсад 21-ээс доош насны хосуудыг гэрлэлтээ бүртгүүлэхийг хориглосон ч залуу хосууд гэрлэх арга зам олсоор л байна. Гретна Грийн (Gretna Green) гэх энэхүү Шотландын жижиг тосгонд энэ хууль үйлчилдэггүй тул залуу хосууд тус тосгоныг зорих нь ихэсчээ. 

Шотланд

10 Грек

Гэрлэх ёслолын өдөр сүйт залуугийн найзууд нь хуримаа хийж буй найзынхаа сахлыг хусаж өгдөг байна. Мөн Грекэд хадам ээж нь хүргэндээ зөгийн бал, алмонд самар идүүлдэг заншилтай.

Грек

11 Гватемал

Энэ улсад бол хүргэний аав ээж 2 хүссэн бүх зүйлээ хуримын үеэр хийж болдог. Шинэ хосууд айлчлан ирэхэд сүйт залуугийн ээж нь гурил будаагаар дүүргэсэн цагаан керамик материалаар хийсэн хонхыг хагалснаар аз завшаан, эд баялгийг дууддаг гэж үздэг байна. 

Гватемал

12 Япон

Японд хосууд хуримын өдрөө хөлөөсөө толгой хүртэл цагаан өнгийн Шинто гэх үндэсний хувцсаа өмсөн, ёслол үйлддэг ажээ. Нүүр будаг, кимоно, малгай нь хүртэл цагаан байдгийн учир нь ариун нандин хайрын бэлгэдэл бөгөөд малгай өмсөж, хадам ээждээ атаархах сэтгэлээ нуудаг уламжлалтай.

Япон

13 Ямайк

Тосгоны бүх иргэд гудмандаа гарч ирэн, шинэхэн бэрийг харж, тал талаас нь шүүмжилдэг хачирхалтай заншил энэ улсад бий. Хэрвээ сүйт бүсгүйн гоёл чимэглэл хангалттай сайхан харагдаж чадахгүй байвал буцаж гэртээ хариад, гоёлоо нэмэн дахин гарч ирдэг уламжлал энд үйлчилдэг.

Ямайк

14 Лебанон

Заффе (Zaffeh) гэж нэрлэгддэг тус хуримын үйл ажиллагаа нь чанга хөгжим, бэлхүүсний бүжиг болоод хоёр гэр бүлийнхэн хоорондоо ярилцахаар эхэлдэг. Зочид сүйт бүсгүйн гэрт ирж, аз жаргал хүссэний дараа хуримын ёслол руу явдаг байна. 

Лебанон

15 Скандинав

Скандинавын оронд "Крансекака" (kransekake) гэдэг нэртэй онцгой бялууг хуримын үеэр зочдод амсуулдаг байна. Гэхдээ нэг сонин юм нь бялууг хийхдээ дунд нь дарсны шил хийдэг ажээ.

Скандинав

16 Кени

Таны хуримын ёслолын үеэр аав чинь тань уруу нулимбал ямар санагдах вэ? Хачирхалтай нь Кени улсад уг заншлыг үйлддэг. Үүний учир нь шинэхэн хосуудыг хэт их дэмжиж, хувь тавиланд нь саад учруулахгүй байхтай холбоотой.

Кени

17 Чех, Словак

Хуримын ёслолоос өмнө хосуудын оронд жаахан хүүхэд оруулж, ирээдүйн үр удмыг нь урин дууддаг байна. Хуримаа хийсэн хойно нь будаа, шош зэргийг цацаж хосуудыг хүүхэдтэй болох замыг нь бэлгэддэг. 

Чех, Словак

18 Норвеги

Энэ улсад сүйт бүсгүй нь мөнгөлөг, алтан өнгийн жижиг жижиг гоёл чимэглэл, унжлага бүхий титмийг зүүдэг байна. Титмээс гарах чимээ нь муу сүнс, муу энергийг хөөн зайлуулдаг гэж тэд итгэдэг. 

Норвеги

19 Индонез

Хуримын дараах 3 өдөр хосууд гэрээсээ огтхон ч гардаггүй ажээ. Хосууд зөвхөн 00-ын өрөө орохдоо л гэрээсээ гарч болдог байна.

Индонез

20 Орос

Аль болох том амтай байх нь энэ улсад ашигтай ажээ. Учир нь шинэхэн гэрлэсэн Орос хосууд тариа будаагаар хийсэн "Караваяа" (karavaya) гэх талхнаас амныхаа хэмжээгээр хаздаг байна. Энэ нь эд хөрөнгө, итгэл үнэмшлийг бэлгэддэг гэнэ шүү. Сонирхолтой нь хэн том хазаж чадсан нь гэр бүлийнхээ тэргүүн нь болдог байна.

Орос

Орос улсад сүйт залуугийн эцэг эх хадмындаа очиж охиныг нь гуйхдаа их мөнгө өгөх эсвэл өөрөө инээдтэй байдлаар дуулж, бүжиглэн зөвшөөрөл авдаг гэнэ.

Мөн тус улсад хүндэтгэлийн нэг хэлбэр болгож, шинэ хосууд Кремлиний ойролцоо орших нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөдөг. Үүнээс гадна зургаа авахуулж, дурсгал болгон хадгалдаг байна.

21 Пакистан

Сүйт бүсгүйн эгч дүүс нь хүргэнийхээ гутлыг өөрийн гараар урладаг бөгөөд харин хүргэн нь талархаж их хэмжээний мөнгө төлдөг байна. 

Пакистан

22 Хятад

Хятадад сүйт бүсгүйн найзууд ирээдүйд нөхөр болох залууг сорих олон сорилуудыг явуулдаг байна. Энэ нь тухайн залуу өөрийгөө ирээдүйн эхнэртээ хангалттай сайн байж чадна гэдгээ батлан харуулах явдал ажээ. Энэ бүхний дараа сүйт залуу сүйт бүсгүйн найзуудад дугтуйнд мөнгө хийж өгснөөр тус шалгуур өндөрлөдөг. 

Хятад

Сүйт бүсгүйн гэр бүлийнхэн охиноо хадамд гаргахдаа тусгай тэрэг хөлслөн явуулдаг бөгөөд түүнийг даган туслахууд нь тэрэг рүү эрүүл мэнд, эд баялгийн бэлгэ тэмдэг болгон цагаан будаа цацдаг байна.

Хятад сүйт бүсгүйчүүд бариу гоёмсог өнгийн үндэсний хувцсаа өмсөж байгаад хуримын ёслолын үеэр барууны маягтай даашинз өмсдөг болжээ. Мөн орой болох үдэшлэг дээр богино даашинз өмсөж болдог. 

Хятадын Тужя үндэстэн хурим болохоос сарын өмнөөс сүйт бүсгүй нь өдөр бүр нэг цаг уйлах хэрэгтэй гэж үздэг. 10 өдрийн дараагаас ээж нь, 20 өдрийн дараа эмээ нь нэмэгдэж уйлдаг гээд бод доо. Ингээд сар дуусахад гэрийн бүх эмэгтэйчүүд уйлсан байх ёстой. Энэ нь тэдний тайлбараар аз жаргалыг авчирдаг гэнэ.

Мөн Хятадад хосуудыг хуримаа хийсний дараа мод хагалуулж үздэг байна. Том модыг хоёр хувааснаар хосууд хамтдаа амьдарч чадна гэдгээ батлан харуулдаг ажээ. 

23 Нигер

Нигерийн улс болох Баруун Африкт хуримын ёслолын үеэр тэмээ бүжиглэдэг гэвэл та итгэх үү? Хэмнэл бүхий бөмбөрийн дуунд зочдоор хүрээлүүлсэн сургуулилттай тэмээнүүд сонирхолтой үзүүлбэр үзүүлдэг байна.

Нигер

24 Папуа - Шинэ Гвиней

Папуа - Шинэ Гвиней улсын алс бөглүү тосгонд эмэгтэйн талынханд хүргэнийхээ гэр бүлийнхэнд хуримын хөлс болгон гахай өгдөг байна. Харин гахайнуудыг хуримын үеэр нядалж, зочдыг дайлдаг аж. 

Папуа - Шинэ Гвиней

25 Филиппин

Филиппинд аз жаргалтай хосууд эр, эм цагаан тагтаануудыг тэнгэрт нисгэн, ирээдүйн аз жаргалтай, эв найрамдалтай амьдралыг бэлгэдэн хөөргөдөг байна. 

Филиппин

26 Куба

Кубад сүйт бүсгүйтэй бүжиглэсэн эрчүүд бүгд түүний даашинзан дээр мөнгө өлгөх заншилтай байдаг. Энэ нь хосуудын хуримын зардал, бал сард зориулагдах ёстой гэнэ. 

Куба

27 Турк

Сүйт хархүүгийн найзууд өөрийн улсын далбаагаа ёслол болж буй газрын үүдэнд мандуулдаг байна. Мөн гэрлэх газраасаа хамаарч жимс жимсгэнэ, ногоо зэргийг далбаан дээр байрлуулсан байдаг нь хуримын ёслол эхэлсэн гэсэн илэрхийлэл ажээ.

Турк

28 Венесуэль

Хосуудад баяр хүргэх гэж хуримын ёслол дуустал хүлээх хэрэггүй. Тэд аль хэдийнээ явчихсан байж мэдэх юм. Учир нь тэд хурим дуусахаас өмнө зугтааж явах нь аз жаргалыг дууддаг гэж тэд үздэг бөгөөд харин хосуудыг зугтаж байхад нь барьсан зочид мөн азтай байдаг гэж итгэдэг байна.

Венесуэль

29 Англи

Уэлсийн сүйт бүсгүйчүүд хуримын өдрөө ганцхан өөрийгөө биш, найзуудаа ч бас боддог. Ингэхдээ баглаа цэцгэндээ хайр дурлалыг бэлгэдсэн ургамал заавал оролцуулж багладаг бөгөөд цэцгийн баглаагаа хуримын дараа найзууддаа өгдөг. Авсан найз нь цэцгээ тарьж ургуулах аваас удалгүй нөхөрт гарна гэж бэлгэддэг байна.

Англи

30 Ирланд

Хуримынхаа үеэр хосууд бүжиглэж байхдаа сүйт бүсгүй нь 2 хөлөө үргэлж газар тавих ёстой. Үүний учир нь хэрвээ бүсгүй хөлөө газраас хөндийрүүлбэл муу ёрын сүнснүүд ирээд түүнийг аваад явчихдаг гэсэн домогтой холбоотой.

Ирланд

31 Энэтхэг

Хуримынхаа өмнө сүйт бүсгүй найзуудаа дуудаад биен дээрээ зураг зуруулдаг байна. Энэхүү чимэглэл нь 2 долоо хоногийн турш арилдаггүй ажээ.

Энэтхэг

Хэрвээ та Ангараг, Санчир гарагуудын огтлолцол дээр төрсөн Энэтхэг эмэгтэй бол хэнтэй ч суусан бэлэвсрэх заяатай хараал хүртсэн нэгэн гэдэг. Үүнийг цээрлүүлэхийн тулд эхлээд модтой гэрлээд, гэрлэсэн модоо тайрч хаяснаар хараал арилна гэж тэд үздэг байна.

Энэтхэгийн "Joota Chupai" буюу "Гутал нуух" ёслол нь сүйт залууг гутлаа тайлахыг хүссэнээр эхэлдэг. Түүнийг тайлсан даруйд сүйт бүсгүйн гэр бүлийнхэн сүйт залуугийн гэр бүлийнхнээс булаах гэж оролдох бөгөөд ингэснээр 2 гэр бүлийн харилцаа сайжирна гэж үздэг байна.

32 Маркүйзийн арлууд

Энд хачирхалтай нэг заншил байдаг нь хурим дууссаны дараа хосуудын хамаатнууд нүүрээ доош харуулан газар хэвтэж, хосууд тэдний дээгүүр алхаж гардаг гэнэ. 

Маркүйзийн арлууд

33 Перу

Перуд хуримын бялууг олон зүйлээр чимэглэсэн байдаг бөгөөд дунд нь нэг хуурамч бөгж байрлуулдаг гэнэ. Харин хуурамч чимэглэлтэй хэсгийг идсэн бүсгүй дараагийн сүйт бүсгүй болдог гэж тэд итгэдэг байна. 

Перу

34 Румын

Румынд хуриманд ирсэн зочид сүйт бүсгүйг "хулгайлан" барьцаалж, харин сүйт залуугаар нь ямар нэг зүйлийг хийлгэдэг ажээ. Үүнд нь шил архи уулгуулах, бүх хүмүүсийн өмнө дуулуулах гээд юу ч байж болно.

Румын

35 Шотланд

"Сүйт бүсгүйг харлуулах" гэж алдаршсан энэхүү заншил нь хуримын өмнө хосуудыг хотын гудмаар явахад нь хүмүүс тэдэн рүү гурил, үнс, өд гээд бүхий л зүйлийг шиддэг хачин заншил юм. Хэдийгээр бидэнд доромжлол мэт санагдаж байгаа ч үүгээрээ тэд муу зүйлийг үргээдэг гэж итгэдэг байна. 

Шотланд

36 Швед

Сүйт бүсгүй ширээнээсээ боссон үед хуримын ёслолд ирсэн бүх бүсгүйчүүд сүйт залууг үнсэж болдог аж. Мөн үүнтэй адил сүйт залуу гарахад бүх эрчүүд сүйт бүсгүйг үнсэж болно.

Швед

37 Уэлс

Домогт өгүүлснээр нэгэн Уэлс эр хайртай бүсгүйдээ модон халбага хийж өгсөн ба зүрх сэтгэлийг нь эзэмдэхийн тулд түлхүүр, ирээдүйд хүссэн хүүхдийнхээ тоогоор бугуйвч мөн хийж өгсөн нь биеллээ олсон хэмээдэг. Өдгөө Уэлст ч бас энэ заншил үйлчилдэг байна.

Уэлс

21
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()