“Эм” гэдэг үгийг толгойноосоо авч хаян, эдгээр байгалийн антибиотикийг өдөр бүр хэрэглэ!

1928 онд пенициллинийг илрүүлснээс хойш зуу гаруй төрлийн антибиотик бидний амьдралд орж ирсэн байна. Антибиотик нь анагаах ухааны хамгийн чухал нээлт билээ. Дархлааны систем хэт ачаалалтай үед энэ нь ихээхэн дэм болдог байна. Гэхдээ хэт их буюу эмийн зохисгүй хэрэглээ нь таны эрүүл мэндэд хүндрэл учруулж болзошгүй. Ингээд бид танд хамгийн шилдэг байгалийн гаралтай, хоол хүнсээрээ хэрэглэж болохуйц 10 антибиотикийг санал болгоё.

“Эм” гэдэг үгийг толгойноосоо авч хаян, эдгээр байгалийн антибиотикийг өдөр бүр хэрэглэ!
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Зөгийн бал

Зөгийн бал халдварыг эсэргүүцэх шинж чанартай бөгөөд түүний найрлага нь бактерийг устгадаг байна.

Зөгийн бал

2 Алимны цуу

Энэ нь вирус, бактерийг устгадаг бодисын хүчлийг өөртөө агуулдаг. Алимны цууг тогтмол хэрэглэвэл бидний биед өвчин үүсгэгч бичил биетүүд тархахаас сэргийлдэг байна.

Алимны цуу

3 Цагаан гаа

Цагаан гаа нь илүүдэл жинтэй тэмцэх, өвдөлт намдаахад маш их үр нөлөөтэй. Та цагаан гааны цай уух эсвэл шүүс хэлбэрээр үүнийг хэрэглэж болно. 

Цагаан гаа

4 Сармис

Сармис нь хүчтэй антибиотик болдог бөгөөд маш сайн антиоксидантийг агуулдаг ажээ. Энэ нь бидний цусанд агуулагддаг бактериудыг устгаж,  дархлааны системийг сайн дэмждэг гэсэн үг.

Сармис

5 Шанцай

Шанцайн тос нь нян, бактери, мөөгөнцөрийг хүчтэй эсэргүүцэгч юм. Үүнийг жимс, цай, шүүс гэх мэт олон аргаар хэрэглэж болдог ба бүгд халдвартай тэмцэх өндөр үр нөлөөтэй. Нэмж хэлэхэд цусны даралт ихтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно.

Шанцай

6 Сонгино

Сонгино нь хүхрийн өндөр агууламжтай учраас томуу,  бронхит зэрэг амьсгалын замын өвчнийг эмчлэхэд маш сайн.

Сонгино

7 Оливийн навч

Тэд олон тооны вирус, мөөгөнцөр, нянг устгах чадвартай байдаг. Энэхүү хүчирхэг байгалийн антибиотикийг бүх төрлийн халдварын эсрэг тэмцэхэд ашигладаг ба ихэнхдээ цай болгон уудаг. 

Оливийн навч

8 Розмари (Rosemary)

Розмари нь өөр нэгэн төрлийн байгалийн антибиотик юм. Энэ нь нян устгах үйлчилгээтэй, түүнчлэн вирусын эсрэг шинж чанартай байдаг. Энэ цай нь микробийн эсрэг тэмцэхэд тусалж, дархлааг сайжруулах ид шидтэй.

Розмари (Rosemary)

9 Куркума

Халуун чанарын амтлагч болох куркума шиг гайхалтай үйлчилгээ үзүүлдэг антибиотик гэж байхгүй. Өдөр бүр хар перцтэй хослуулан 1 халбагийг хэрэглэхэд та өвчин гэдэг зүйлийг бараг мартана.

Куркума

10 Нимбэг

Нимбэг нь кали, витамин C-ын өндөр агууламжтай тул бактерийн эсрэг хамгийн  үр нөлөөтэй. Энэхүү жимсийг дангаар нь хэрэглэж болох ч бага зэргийн зөгийн балтай холивол илүү үр дүнтэй байдаг.

Нимбэг

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()