Таны нүдэн доогуур хөхрөлт үүсдэг үү? Тэгвэл ийм учиртай...

2018-02-23, 18:43
16,022

Нүдний доор хар зураас татаж, хөхрөх гэх энэ асуудалтай тулгарч үзээгүй хүн бараг байхгүй л болов уу. Ялангуяа цайвар арьстай хүмүүсийн нүдэн доор хөхрөх нь илүү тодорч харагддаг тул ажил хэргийн уулзалтаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрдэг билээ. Үндсийг нь олохгүйгээр мөчрийг нь тайраад нэмэргүй гэдэг шиг ямар шалтгаанаар үүссэнийг нь мэдэхгүйгээр арилгаж чадна гэж юу байх вэ. Ингээд та бүхэндээ нүдний доор хар зураас буюу хөхрөлт үүсдэг 6 шалтгааныг танилцуулж байна. 

Таны нүдэн доогуур хөхрөлт үүсдэг үү? Тэгвэл ийм учиртай...
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Удам

Эцэг эхийн тань нэг нь нүднийхээ доор хар хүрээтэй бол магадгүй энэ нь танд өвлөгддөг байна. Удамшиж буй тохиолдолд нүд орчмийн хялгасан судсууд сул байдаг.

Удам

2 Стресс

Сэтгэл гутралд орох, хэт их ачаалалтай ажиллах, нойргүйдэх зэргээс үүдэн нүдний доор хөхрөлт үүсдэг байна. Үүнийг шийдэх ганц арга зам бол амрах юм.

Стресс

3 Нас явах

Нас нэмэх тусам таны арьс нимгэрч, уян хатан байдлаа алддаг билээ. Мөн өөх тос болон коллагений дутагдал нь нүдний эргэн тойронд хар хүрээ үүсэх шалтгаан болдог. 

Нас явах

4 Шингэний дутагдал

Нүдний доорх хар хүрээний бас нэг шалтгаан нь шингэний дутагдал билээ. Асуудлыг шийдэхийн тулд илүү их шингэн уухыг хичээгээрэй!

Шингэний дутагдал

5 Меланины илүүдэл

Арьсны өнгө тань бараан бол нүдний дор хар хүрээ харагддаг байна. Мөн нарны гэрлийн шууд тусгал хүний арьсанд нөлөөлснөөр меланин гэх зүйлийг үүсгэж, хар хүрээ үүсэх шалтгаан болдог. 

Меланины илүүдэл

6 Зохисгүй хооллолт

Уургийн дутагдал, буруу хоолны дэглэм нь нүдний доорх хар хүрээ үүсэхэд нөлөөлдөг байна. Хоолны зуршлаа өөрчлөх нь асуудлыг шийдэхэд тусална. Үүний зэрэгцээ хар хүрээ нь архины хэт их хэрэглээтэй холбоотой байх нь бий.

Зохисгүй хооллолт

Нэмж хэлэхэд таны нүдний хөхрөлт арилахгүй улам л тодроод байвал мэргэжлийн эмчид хандаж арга хэмжээ авах нь чухал юм шүү!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()