Таны амралтын өдөрт санал болгож буй Солонгосын шилдэг кинонууд

Уншигч та бүхэн минь амралтын өдрүүдээр юу хийж өнгөрүүлэхээ хараахан төлөвлөөгүй байна уу? Тэгвэл бид танд тухтайхан буйдандаа шигдэн суугаад кино үзэхийг санал болгож байна. Кино бол бүх урлагийн төрлүүдээс хамгийн агуу нь билээ. Ийм учраас өнөөдрийнхөө нийтлэлээрээ кино сонирхогч та бүхэндээ зориулан Солонгосын хамгийн шилдэг 20 киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Таалан болгооно уу? 

Таны амралтын өдөрт санал болгож буй Солонгосын шилдэг кинонууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 "Spring, summer, fall, winter - and spring"

Төрөл: Мелодрама, драма

Дэлгэцнээ гарсан он: 2003 

Үргэлжлэх хугацаа: 103 мин 

Үйл явдал: Солонгосын алдарт найруулагч Ким Ки Дук (Kim Ki-Duk)-ын олон арван шилдэг бүтээлүүдийн нэг болох тус кинонд хүн байхын утга учир, номхон хүлцэнгүй байдал болон цаг хугацааны зогсолтгүй урсгалыг чадамгай харуулсан байдаг билээ. Киноны гол агуулга нь хүн, амьтнаас хол байдаг нуурын эрэг дээрх хөвдөг завинд багштайгаа аж төрдөг нэгэн хуврагийн амьдралыг үзүүлдэг бөгөөд тэрээр нэгэн өдөр үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдарснаар амьдрал нь хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг харуулдаг байна.

"Spring, summer, fall, winter - and spring"

2 "The bad guy"

Төрөл: Драма

Дэлгэцнээ гарсан он: 2001 

Үргэлжлэх хугацаа: 100 мин 

Үйл явдал: Ким Ки Дук найруулагчийн 7 дахь бүтээл болох уг кинонд гол дүрийн залуу нэгэн бүсгүйд анхны харцаар дурлах боловч өөрийг нь тоогоогүй учраас бүсгүйд өс санадаг байна. Өс хонзондоо багтарч ядсан залуу өнөөх бүсгүйг чадахын тулд зальжин төлөвлөгөө гаргаж түүнийг хулгайлахаар шийддэг. Алдарт найруулагчийн бүтээлийг үзээд танд онцгой сэтгэгдэл төрж, түүний уран гайхалтай сэтгэлгээнд татагдах нь дамжиггүй юм. 

"The bad guy"

3 "Oldboy"

Төрөл: Драма, детектив, триллер 

Дэлгэцнээ гарсан он: 2003 

Үргэлжлэх хугацаа: 120 мин

Үйл явдал: Пак Чан Когийн уг бүтээл нь олон номинацад нэр дэвшиж, цөөнгүй шагналыг хүртсэн бөгөөд үзэгч, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Гол дүр болох Дэ сү согтсоны улмаас цагдаад баривчлагддаг бөгөөд түүний найз цагдаагийн газраас Дэ сүг ирж авна. Гэвч Дэ сү утасны бүхээгт орж эхнэр лүүгээ ярьж байхдаа үл таних хүнд хулгайлагдана. Нэг сэрэхэд тэрбээр зочид буудлын өрөөнд хэвтэж байх бөгөөд зурагтаар эхнэр нь алагдсаныг олж мэддэг. Ингээд эхнэрийнх нь амь насыг хороосон хэрэгт өөрийг нь сэжиглэж байгааг мэдсэнээр уг кино цааш тун сонирхолтойгоор үргэлжилдэг ажээ.

"Oldboy"

4 "Sympathy for Mr. Vengeance"

Төрөл: Драма, триллер, гэмт хэрэг 

Дэлгэцнээ гарсан он: 2002 

Үргэлжлэх хугацаа: 129 мин 

Үйл явдал: Уг кино нь "The Oldboy" киног арай гүйцэхгүй боловч үзэгчдийг нэг ч хором уйдаамааргүй байдлаар бүтээгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй  болов уу. Үйлдвэрт ажилладаг Рюү хэмээх хэлгүй, дүлий залуугийн эгчид яаралтай бөөр шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болдог. Ингэснээр Рюү эд эрхтний наймаачдад бүх хадгаламжаа өгч бөөр худалдан авдаг боловч харамсалтай нь залилуулдаг байна. Рюүгийн найз охин овжин нэгэн байдаг тул хуучин даргынхаа охиныг барьцаалж мөнгө олох арга байгааг түүнд хэлнэ...

"Sympathy for Mr. Vengeance"

5 "Train to Busan"

Төрөл: Action, триллер, аймшиг 

Дэлгэцнээ гарсан он: 2016 

Үргэлжлэх хугацаа: 118 мин 

Үйл явдал: Солонгост аймшигт вирусийн дэгдэлт хүчээ авч эхлэх бөгөөд Бусан руу явж байсан аав, охин хоёр болон түүнтэй хамт вагоноор зорчиж байсан хүмүүсийн амьд үлдэхийн төлөөх тэмцэл, эцэг хүний үрээ гэсэн хайрыг сэтгэл хөдөлгөм байдлаар дүрслэн үзүүлжээ. Уг бүтээл нь анх Канны Кино наадам дээр үзэгчдэд хүрсэн бөгөөд гарсан даруйдаа өндөр үнэлгээ авч чадсан юм. 

"Train to Busan"

6 "Brotherhood"

Төрөл: Драма, цэрэг арми 

Дэлгэцнээ гарсан он: 2004 

Үргэлжлэх хугацаа: 140 мин 

Үйл явдал: Эл бүтээл нь Хойд болон Өмнөд Солонгосын дайнд явж буй ах дүүсийн эмгэнэлт хувь тавиланг харуулдаг. Асар их хөрөнгө мөнгө зарцуулж, олон зуун хүний хөлс хүчээр бүтсэн уг кино нь "Цэрэг Рианыг аварсан нь", "Зэвсэг нэгт ахан дүүс" зэрэг шилдэг кинонуудтай эн зэрэгцэхүйц сайн бүтээл болсон хэмээн шүүмжлэгчид сайшаадаг билээ. 

"Brotherhood"

7 "Poetry"

Төрөл: Драма 

Дэлгэцнээ гарсан он: 2010

Үргэлжлэх хугацаа: 139 мин 

Үйл явдал: Нэгэн хижээл насны эмэгтэй яруу найргийн хичээлд сууж эхлэх бөгөөд түүнийхээ ачаар эгэл жирийн зүйлсээс ч сайн сайхныг олж харж чаддаг болно. Гэвч нөгөө талд  түүний амьдралд бодит байдал үүд хаалгаа нээнэ. Энэ киног үзсэн хүн бүхэн гол дүрийн эмэгтэйн тэвчээр хатуужил, хүчирхэг зан чанараас урам зориг авах болно. 

"Poetry"

8 "The Net"

Төрөл: Драма

Дэлгэцнээ гарсан он: 2016

Үргэлжлэх хугацаа: 114 мин 

Үйл явдал: Алдарт найруулагч Ким Ки Дук энэхүү бүтээлээрээ Хойд болон Өмнөд Солонгосын дайсагналыг харуулахыг зорьжээ. Хилийн бүсэд загас барьдаг байсан Чон-у-гийн завь нэг удаа Өмнөд Солонгосын эрэг рүү орчихдог байна. Баригдсан Чон-у-г-ийг тусгай ажиллагаанд оролцуулдаг ба түүнийг олон янзаар тарчлаан зовоодог.

"The Net"

9 "Memories of the Murder"

Төрөл: Драма, детектив, триллер 

Дэлгэцнээ гарсан он: 2003 

Үргэлжлэх хугацаа: 131 мин 

Үйл явдал: Энэ киноноос та Солонгосын цагдаагийн газар, шүүхийн байгууллагын жинхэнэ нүүр царайг олж харах болно. 1986 оны 10-р сараас эхлэн шуудуун дотор алагдаад хаягдсан эмэгтэйчүүдийг нэг нэгээр нь олсон бөгөөд энэ цуврал хэргүүдийн ард чухам хэн байгааг илрүүлэхээр 2 мөрдөгч хичээнгүйлэн ажилладаг байна.

"Memories of the Murder"

10 "The man from nowhere"

Төрөл: Драма, action 

Дэлгэцнээ гарсан он:  2010 

Үргэлжлэх хугацаа: 119 мин 

Үйл явдал: Чимээгүйхэн амьдралаар амьдарсаар ирсэн ломбардны газрын залуу өөрийнхөө цорын ганц найзыг аврахын тулд хар тамхи, эд эрхтний наймаачдын бүлэглэлд ордог. 

"The man from nowhere"

11 "The handmaiden"

Төрөл: Драма, триллер 

Дэлгэцнээ гарсан он: 2016 

Үргэлжлэх хугацаа: 144 мин 

Үйл явдал: 20-р зууны эхэн үед Япончууд Солонгосчуудыг эзлэн авсан түүхтэй. "Фүживара гүн" бүлэглэлд харьяалагддаг нэгэн зальт этгээд Японы өв залгамжлагч Хидеко гэх бүсгүйн өв  хөрөнгийг өөрийн болгохын тулд сэтгэлийг нь эзэмдэж, гэрлэх бөгөөд дараа нь түүнийг замаасаа зайлуулахын тулд галзуугийн эмнэлэгт хэвтүүлсэнээр энэ кино цааш тун сонирхолтойгоор өрнөх болно. 

"The handmaiden"

12 "I saw the devil"

Төрөл: Драма, триллер 

Дэлгэцнээ гарсан он:  2010 

Үргэлжлэх хугацаа: 142 мин 

Үйл явдал: Сэтгэцийн эмгэгтэй нэгэн залуу гэмгүй бүсгүйчүүдийг хороодог бөгөөд нэг удаа тусгай мөрдөгч Сү-Ёны охиныг мэдэлгүйгээр хороож орхино. Энэ киноноос та муу санаатай, алуурчин хүн хэзээ ч өөрчлөгддөггүй болохыг ухаарч ойлгох болно. 

"I saw the devil"

13 "The Chaser"

Төрөл: Триллер 

Дэлгэцнээ гарсан он: 2008 

Үргэлжлэх хугацаа: 120 мин 

Үйл явдал: Өмнө нь мөрдөгч байсан Ён Жүн Хо амьдралын эрхээр бие үнэлэгчдийг зуучладаг нэгэн болдог бөгөөд өөрт нь ажилладаг хоёр охин дуудлаганд яваад эргэж ирээгүй тул тэрбээр хувийн мөрдлөг явуулж цааш сонирхолтойгоор үргэлжилнэ.

"The Chaser"

14 "The Mother"

Төрөл: Драма, триллер, детектив

Дэлгэцнээ гарсан он: 2009

Үргэлжлэх хугацаа: 129 мин 

Үйл явдал: Тус бүтээлд эхийн хайрыг гайхалтайгаар бас аймшигтайгаар дүрслэн үзүүлжээ. Эмийн ургамал зарж амь зуудаг байсан бэлэвсэн эмэгтэй өөрийн 28 настай хүүтэйгээ амьдардаг байлаа. Гэтэл нэг өдөр түүний хүү До Жүн хүн амины хэрэгт холбогдож шоронд орсноор тус ээж хувийн мөрдөгч болон хувирна. 

"The Mother"

15 "A bittersweet life"

Төрөл: Драма, action 

Дэлгэцнээ гарсан он: 2005 

Үргэлжлэх хугацаа: 120 мин 

Үйл явдал: Гол дүрийн баатар болох Сон-у нь мафийн толгойлогч Каны хэлсэн бүхнийг гүйцэлдүүлдэг нэгэн байлаа. Нэг өдөр толгойлогч нь өөрийн залуу нууц амрагаа өөр хүнтэй яваад байна хэмээн сэжиглэж Сон-угаар тэднийг мөрдүүлнэ.  Ингээд толгойлогчийн таамаг зөв байсан нь батлагдана. Сон-у тэр хоёрыг өрөвдөн суллан тавьж явуулдаг бөгөөд толгойлогч Кан үүнийг мэдээд Сон-угаас өшөөгөө авахаар хичээдэг. 

"A bittersweet life"

16 "Castaway on the moon"

Төрөл: Драма, мелодрама

Дэлгэцнээ гарсан он: 2009 

Үргэлжлэх хугацаа: 116 мин 

Үйл явдал: Хоёр өөр амьдралтай ч ганцаардал хэмээх зүйлээрээ холбогдсон нэгэн бүсгүй, нэгэн залуугийн сайхан түүхийг энд өгүүлнэ. Амиа хорлох гээд бүтэлгүйтсэн Ким үсэрсэн гүүрнийхээ хажууханд байдаг хүнгүй арал дээр амь зуудаг ажээ. Тэрээр цонхоор олон цагийн турш ширтэн зогсдог нэгэн охиныг олж харснаар кино үргэлжилнэ. 

"Castaway on the moon"

17 "The road to home"

Төрөл: Драма 

Дэлгэцнээ гарсан он: 2002 

Үргэлжлэх хугацаа: 88 мин 

Үйл явдал: Эрх ач хүүгийнхээ элдэв ааш аягийг тэвчиж, сайн хүн болгон хүмүүжүүлэхээр хичээж буй эмээгийн сэтгэлийг энэ киноноос олж мэдрэх боломжтой. Энэхүү бүтээлийг үзээд ухаарал олж авна гэдэгт итгэлтэй байна. 

"The road to home"

18 "Always"

Төрөл: Драма, мелодрама

Дэлгэцнээ гарсан он: 2011 

Үргэлжлэх хугацаа: 108 мин 

Үйл явдал: Чин сэтгэл, гайхалтай хайрыг харуулсан тус бүтээл нь танд асар их ухаарлыг өгөөд зогсохгүй төгсгөлдөө таныг ихээр гуниглуулах болно. Боксын тамирчин залуу, хараагүй бүсгүйн хайрын түүхийг харуулсан эл бүтээлийг заавал үзээрэй.

"Always"

19 "3-Iron"

Төрөл: Драма, мелодрама 

Дэлгэцнээ гарсан он: 2004 

Үргэлжлэх хугацаа: 88 мин 

Үйл явдал: Алдарт найруулагч Ким Ки Дукийн өөр нэгэн бүтээл. Тус кинонд нөхөртөө үргэлж зодуулдаг азгүй эмэгтэй гэрт нь байр хөлсөлдөг царайлаг залууд дурлаж нөхрөө хаян оддог тухай гардаг. 

"3-Iron"

20 "Joint security area"

Төрөл: Драма, триллер, action 

Дэлгэцнээ гарсан он: 2000 

Үргэлжлэх хугацаа: 110 мин 

Үйл явдал: Солонгосын дайнд оролцож буй жирийн цэрэг эрсийн амьдралыг тод томруун, онц сонирхолтойгоор харуулсан тус бүтээл манай эрчүүдэд таалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

"Joint security area"

21
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()