Ганц бие бүсгүйчүүд яагаад амжилтын оргилд хүрдэг вэ?

Найз залуу эсвэл нөхөр байхгүйдээ үргэлж санаа зовж эсвэл хэн нэгнээс салснаас болоод сэтгэлээр унаж, хоолноос гарсан эмэгтэйчүүд бишгүйдээ л байдаг. Харин үүний эсрэгээр ганц бие хэрнээ цоглог, эрч хүчтэй эмэгтэйчүүд олон байдаг шүү дээ. Яагаад тэд ийм эрч хүчтэй, аз жаргалтай байж чаддаг байна аа гэж та хэзээ нэгэн цагт бодож байв уу? Учир нь...

Ганц бие бүсгүйчүүд яагаад амжилтын оргилд хүрдэг вэ?
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Ганцаараа байх нь илүү сонирхолтой

Эмэгтэй хүний хувьд салалт гэдэг үнэхээр хүнд тусдаг зүйл. Богино хугацааны харилцаа байсан ч, холбоотой байсан л бол тэр харилцаа нь нандин байх нь элбэг. Тиймээс тэд салалтын дараа сэтгэл санаагаар унаж өнгө зүс нь мууддаг нь нууц биш юм. Гэхдээ эмэгтэй хүнд маш том нэг зэвсэг байдаг. Тэр нь бяцхан биед нь багтамгүй их "сэтгэлийн хат" юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эмэгтэй хүний сэтгэлийн шарх аньж дэрэн дээрээ нулимстай хоносон шөнүүдээ бодохоор инээд нь хүрдэг аж. Ийм зүйл туулсан эмэгтэйчүүд өөрийгөө илүү ихээр таньж авдаг билээ.

Ганцаараа байх нь илүү сонирхолтой

2 Тэд биеэ даасан байдаг

Энэ нь санхүүгийн, нийгмийн болон сэтгэл зүйн хувьд бие даасан байдалтай гэсэн үг юм. Тэд өөрийгөө хэрхэн асрах, мөнгөө яаж зарцуулах зэргээ сайн мэддэг. Хэрэв тэд асуудалтай тулгарвал өөрсдөө шийдэх чадалтай. Тэд хүчтэй...  Тиймээс биеэ даасан байдал нь өөрт нь харц дээгүүр алхах урам зоригийг өгдөг билээ.

Тэд биеэ даасан байдаг

3 Өөртөө итгэлтэй

Ганцаараа кино үзэх, хоол идэх зэрэг нь тэдний хувьд байдаг л асуудал. Энэ нь тэднийг олон зүйл боддоггүй, өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байдгийг илтгэж буй хэрэг юм. 

Өөртөө итгэлтэй

4 Амжилтанд хүрдэг

Тэд өөрсдийн зорилгодоо төвлөрч чаддаг. Мөн олон янзын хүнтэй уулзаж цаг хугацаа алддаггүй тул ажилдаа анхаарах цаг хангалттай гардаг байна. Тиймээс тэд өөрсдийн төлөвлөгөөг нарийн гаргаж алхам бүрээ төлөвлөснөөр амжилтад хүрэх нь цаг хугацааны л асуудал болдог ажээ.

Амжилтанд хүрдэг

5 Хайр тэдний хувьд чухал биш

Тэд хаягдахаас хэзээ ч эмээдэггүй. Хайр гэдэг бол тэдний хувьд энгийн л нэг сэтгэл хөдлөл. Тэд хайрлах нэгнийг хайж цаг хугацаа үрдэггүй. Болох ёстой юм болдгоороо л болно. Энэ бол тэдний логик. Тэд үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. 

Хайр тэдний хувьд чухал биш

6 Тэд хөгшин эмээ болж үхэхээс айдаггүй

Гэрлэлт гэдэг нь ганц бие бүсгүйчүүдийн хувьд тийм ч чухал асуудал биш юм. Зарим эмэгтэйчүүд үүнд хэт их ач холбогдол өгч өөрийгөө зовоодог бол тэд энэ талаар огт боддоггүй байна. Эдгээр бүсгүйчүүдийн аз жаргалтай байхын үндэс нь гэрлэлттэй холбоогүй болохоор л тэр байх. Энэ төрлийн бүсгүйчүүд огт гэрлэхгүйгээр нэг насыг барж болно гэдэгт бүрэн итгэдэг. Хэн нэгнээс хараат байхыг тэд үзэн яддаг тул ганц бие байх нь эрх чөлөөтэй гэдгийг нь мэдрүүлдэг ажээ. Тиймээс ганц бие бүсгүйчүүд энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсийн жагсаалтанд дээгүүр байр эзлэх байх шүү.

Тэд хөгшин эмээ болж үхэхээс айдаггүй

40
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()