Таны үе мөч өвдөж, идсэн хоол тань шингэдэггүй бол, үүнийг хэрэглэ!

Бид өдөр тутамдаа желатинийг хэрэглэдэг ч, үүний ашиг тусыг мэдэх нь тун ховор. Энэ нь таны төсөөлж ч байгаагүй ашиг тусыг бидэнд өгч байдаг бөгөөд эрүүл мэндэд онцгой тустай. Өнөөдөр та бүхэндээ желатины ашиг тусыг танилцуулж, багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Та үүнийг илүү ихээр хүнсэндээ хэрэглэж, шим тэжээлийг нь хүртээрэй. 

Таны үе мөч өвдөж, идсэн хоол тань шингэдэггүй бол, үүнийг хэрэглэ!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Желатиний хэрэглээ

Желатинийг гурилан бүтээгдэхүүн, бялуу зэргийг бэлтгэхэд нунтаг байдлаар хэрэглэдэг бөгөөд та дэлгүүрүүдээс нунтаг желатин худалдан авах боломжтой. Мөн бүсгүйчүүдийн дунд эрчээ авсан тарган тортыг хийхэд желатин хамгийн чухал үүрэгтэй. Харин та эдгээрийг идэж хэрэглэснээр, желатинд агуулагдах коллагенийг биедээ авч байна гэсэн үг юм. 

Желатиний хэрэглээ

1 Ясны үеийн үрэвсэл

Ясны үеийн үрэвслээр шаналж буй хүмүүс желатиныг хэрэглээд, өвдөлт нь буурч, хөшингө байдал нь үгүй болсон аж. Хэрэв та ч бас ясны үеийн үрэвсэлтэй бол желатиныг түлхүү хэрэглэхийг зөвлөе. 

Ясны үеийн үрэвсэл

2 Яс болон үе мөчний өвчин

Желатинд агуулагдах коллаген нь яс болон үе мөчний өвчинд эерэг нөлөөг үзүүлдэг аж. Желатин нь мөгөөрсөн хоолой болон ясыг бүрдүүлдэг бүтэцтэй адил шинж чанартай юм. Үүнээс гадна желатин нь кальци, магни, фосфороор баялаг бөгөөд энэ нь ясыг бэхжүүлэх үйлчилгээтэй билээ.

Яс болон үе мөчний өвчин

3 Арьс, үс

Коллаген гэдэг үг танд танил сонсогдож байна уу? Арьс үсэнд хамгийн чухал нөлөөтэй зүйл бол "коллаген" юм. Хөгшрөлтийн эсрэг хамгийн үр нөлөөтэй ч гэж хэлдэг. Харин хүний биеийн коллагений ялгаруулах хэмжээ багассанаар үрчлээ үүсдэг бөгөөд биед хэрэгтэй коллагенаа тос түрхэж авснаас, идэж авсан нь илүү үр дүнтэй байдаг аж. 

Та гэрийн нөхцөлд үрчлээсээс салгах желатины маск бэлтгэж болно. Өөртөө их хэмжээний уураг агуулах желатин нь таны арьсыг нөхөн төлжүүлэхээс гадна хар батгыг хуулна. 

Орц:

  • Бүлээн ус - 0.5 аяга
  • Желатин - 1 халбага

Бэлтгэх арга:

  • Орцуудаа хольж, нүүрэндээ түрхээд хатмагц нь хуулж авна.

Максаа хуулсны дараа, чийгшүүлэх тос түрхэж, арьсныхаа pH балансыг тэнцвэржүүлэхээ мартаж болохгүй. Эс бөгөөс арьс хуурайших аюултай. Та 3-4 долоо хоногийн турш долоо хоногт 2 удаа энэхүү маскыг түрхэж хэрэглээрэй. Танд мэдэгхүйц үр дүнг гаргах болно. 

Арьс, үс

4 Желатин гормоны тэнцвэрийг хадгалдаг

Эмэгтэй хүний эстроген даавар ихэдвэл стресс бухимдал үүсдэг төдийгүй олон үрэвсэл өвчний суурь болох нь бий. Мөн хөгшрөлтийг түргэсгэж, үргүйдэлд хүргэх ч аюултай байдаг. Харин желатин хэрэглэснээр эстроген даавар хэт их хуримтлагдахаас сэргийлэх төдийгүй сэтгэл санааг тогтворжуулна.

Желатин гормоны тэнцвэрийг хадгалдаг

5 Хоол боловсруулах тогтолцоог дэмжинэ

Желатин хэрэглэх нь мөн хоол боловсруулалтыг дэмждэг аж. Үүний найрлаганд агуулагдах амино хүчил нь хоол боловсруулалтыг түргэсгэх шинж чанартай бөгөөд өтгөн хаталтаас сэргийлнэ. 

Хоол боловсруулах тогтолцоог дэмжинэ

6 Хуурай үсэнд тэжээл өгнө

Орц:

  • Хагас аяга ус
  • Нунтаг желатин
  • Жижиг цайны халбага кокосын тос, эсвэл бусад тос

Хийх арга:

  1. Усаа буцалгана.
  2. Желатинаа буцалсан усан дээрээ хийж, уустал нь сайтар хутгана.
  3. Кокосын тосоо хийж хутгана.
  4. Хуурайшсан үсэндээ жигд сайн түрхэнэ. Гэхдээ бэлдсэн зүйл шингэн маань бүлээн байх ёстой. Хөргөж болохгүй.
  5. Бүлээн алчуураар нойтон үсээ боож, 15 минут байлгана.
  6. Үсээ шампуниар сайтар угаана.
  7. Сайтар хатаагаад үр дүнг нь хараарай!

Энэ арга нь 100% байгалийн гаралтай тул ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд хэт хуурай үсэнд ойр ойрхон хэрэглэж болно.

Хуурай үсэнд тэжээл өгнө

43
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()