Сурталчилгаа (15)
Хаах

“Samsung Galaxy S9, S9+” өмнөх загваруудаасаа юугаараа өөр болсон бэ?

2018-02-26, 17:08
7,118

Энэ оны 3 сарын 16-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй "Samsung Galaxy S9", "S9+" загваруудыг хамгийн шилдэг камертай гар утас болсон хэмээн "Samsung" корпорациас онцолж байгаа ажээ. Өмнөх загваруудтайгаа харьцуулахад илүү сайн камер, стерео чанга яригч гэх мэт олон давуу талтай бөгөөд гар утас сонирхогч залуус "Samsung Galaxy S9", "S9+" загваруудын нээлтээ хийх өдрийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Ингээд хамтдаа тус загваруудын онцлог давуу талуудыг сонирхоцгооё. 

“Samsung Galaxy S9, S9+” өмнөх загваруудаасаа юугаараа өөр болсон бэ?

1 Гадаргуу

Тунгалаг, тасралтгүй үргэлжлэх шилэн нүүр бүхий нумарсан дэлгэц болон металл хүрээтэй ба ар талыг нь хөнгөн цагаан материалаар хийж өгчээ. Мөн IP68 стандартад нийцсэн ус, тоосны хамгаалалттай. Өнгөний хувьд нил ягаан, хар, саарал цэнхэр гэсэн 3 төрлийн сонголттой юм. 

Гадаргуу

2 Дэлгэц

Дэлгэцний хувьд өмнөх загвартайгаа адил 18.5:9 харьцаатай, 2960×1440 пикселтэй аж. Мөн "Samsung Galaxy S9"-ын дэлгэц 5.8 инч, "Samsung Galaxy S9 +"-ын дэлгэц арай том буюу 6.2 инч хэмжээтэй. Дэлгэцийг нь энэ салбартаа тэргүүлэгч "Gorilla Glass" компани хөгжүүлсэн байна. 

Дэлгэц

3 Батерей

Шуурхай санах ой нь "Samsung Galaxy S9"-ын хувьд 4 GB, "Samsung Galaxy S9 +"-ын хувьд 6 GB юм. Багтаамжийн хувьд 64 GB - 256 GB хооронд байх ажээ. Мөн 2 Симний оролттой ба сул Сим картны зайндаа нэмэлт "Memory Card" суулгаж болох юм. Батерейны хувьд 3000 болон 3500А хүчин чадалтай. "S9" нь 110 минутанд, "S9 +" нь 160 минутанд цэнэгээ бүрэн авах чадалтай аж. 

Батерей

4 Камер

"Samsung Galaxy S9"-ын хувьд F1.5 "aperture" бүхий 12MP камер, "Samsung Galaxy S9 +"-ын хувьд F2.4 өрц бүхий 12MP үндсэн камертай бөгөөд гэрэл багатай орчинд ч зургийг өндөр чанартай дарах хүчин чадалтай юм. Хоёр загвар хоёулаа "slow-motion" горимд бичлэг хийх ба секундэд 960 frame удаашруулсан дүрс бичнэ. Galaxy "S9" ба "S9 +"-ийн царай таних систем илүү сайжирсан бөгөөд харин хуурууны хээ таних систем нь өмнөх загварт камерийн хажууд байсан бол энэ удаа камерийн доор байрлуулжээ.

Камер

5 Царай таних

Урд камер нь 8 MP хүчин чадалтай бөгөөд та хэдэн төрлийн сэтгэл хөдлөл гаргаж бичүүлээд өөрийн гэсэн "emoji"-г бүтээх боломжтой юм. Мэдээж үүнийгээ цахим ертөнцөд найзуудтайгаа хуваалцаж, ашиглаж болох аж. Мөн царай таних технологи нь илүү сайжирсан бөгөөд нүднийхээ торлог бүрхэвчээр түгжээгээ тайлахад илүү хурдан болжээ.

Царай таних

6 Дуу

Galaxy S9-ийн чанга яригч нь стерео дуугаралттай болжээ. Ингэснээр "Loudspeaker" горимд ярихад илүү чанга, тод сонсогддог болсон байна. Мөн дууны хамгийн чанга түвшин (maximum volume level) нь 40%-иар нэмэгдсэн бөгөөд өмнөхөөсөө илүү цэвэр дуугаралттай болсон аж.

Дуу

7 "Bixby" туслах

"Bixby" хувийн туслагч нь Galaxy S9-ийн камераар харагдаж байгаа текстийг сонгосон хэл рүү орчуулдаг төдийгүй нийт 54 хэл рүү хөрвүүлэн, ашиглаж болох юм. Гэхдээ "Bixby"-г бүрэн ашиглахын тулд интернетэд холбогдох шаардлагатай ажээ. 

"Bixby" туслах

8 Үнэ

Үнэ

Үндсэн үзүүлэлтүүд:

1. Хэмжээ жин:

  • "Samsung Galaxy S9" - 147.7 x 68.7 x 8.5 мм, 163 гр
  • "Samsung Galaxy S9 +" - 158.1 x 73.8 x 8.5 мм, 189 гр

2. Дэлгэц:

  • "Samsung Galaxy S9" - 5.8" Quad HD+ Super AMOLED (2960x1440) 
  • "Samsung Galaxy S9 +" - 6.2" Quad HD+ Super AMOLED (2960x1440) 

3. Санах ой:

  • "Samsung Galaxy S9" - 4GB RAM, 64GB
  • "Samsung Galaxy S9 +" - 6GB RAM, 64GB

4. Сүлжээ:

  • Enhanced 4x4 MIMO/CA, LAA, LTE Cat.18
  • Wi-Fi 802.11 a/b/g/n/ac (2.4/5GHz), VHT80 MU-MIMO, 1024QAM
  • Bluetooth® v5.0 (LE up to 2Mbps), ANT+, USB type-C, NFC, location (GPS, Galileo, Glonass, BeiDou)

5. Сим карт:

  • Single SIM model: one Nano SIM and one MicroSD slot (up to 400GB)
  • Dual SIM model (Hybrid SIM slot): one Nano SIM and one Nano SIM or one MicroSD slot (up to 400GB)

6. OS:

  • Android 8.0 (Oreo)

7. Дуу:

  • UHQ 32-bit & DSD support PCM: Up to 32 bits
  • DSD: DSD64/128
  • Дуу тоглуулах форматууд: MP3, M4A, 3GA, AAC, OGG, OGA, WAV, WMA, AMR, AWB, FLAC, MID, MIDI, XMF, MXMF, IMY, RTTTL, RTX, OTA, APE, DSF, DFF

8. Хамгаалалт: 

  • Түгжих хэлбэр: pattern, PIN, password, iris scanner, fingerprint scanner, face recognition

21
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()