Хатан хаан ямар хоолны дэглэм баримталдаг вэ?

Английн хатан хааны гэр бүлийн тухай яриа бол хүн бүрийн хувьд сонирхолтой, нууцлаг сэдэв билээ. Тэдний хаана, хэнтэй уулзсан, юу өмссөн зэргээс авахуулаад идэж буй хоол, ууж буй зүйл нь хүртэл олон нийтийн анхаарлыг татдаг. Тийм ч учраас дээдсийн гэр бүлийн гал тогооны багийнхан, II Элизабет (II Elizabeth) хатан хааныг өдрийн туршид ямар хоол, хүнс хэрэглэдэг тухай олон нийтэд дэлгэжээ. Ингээд түүний ямар дэглэм барьж, хэрхэн гоо үзэсгэлэнгээ өдийг хүртэл хадгалж ирсэн тухай мэдээлэлтэй танилцъя.

Хатан хаан ямар хоолны дэглэм баримталдаг вэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Өглөөний цайнаас өмнө цай ууж, жигнэмэг иддэг

Өдгөө 91 настай Английн хатан хаан өглөө бүр элсэн чихэргүй, сүүгүй “Earl Grey” цайг заавал уудаг гэнэ. Түүний хоолны дэглэмд тансаг амттанаас гадна энгийн хоол ч багтдаг аж. Гэхдээ хоолны дэлгэмээ хуваарийн дагуу хатуу мөрддөг байна.

Өглөөний цайнаас өмнө цай ууж, жигнэмэг иддэг

2 Өглөөний цайндаа амуу тарианы болон шарсан талх иддэг

Хатан хааны ердийн өглөөний цайнд жимс болон амуу тарианы талх багтдаг байна. Тэр заримдаа жимсний чанамалтай шарсан талх иддэг бөгөөд онцгой тохиолдолд утсан яргай загас, бага зэргийн мөөгөөр амталсан өндөг иддэг ажээ.

Өглөөний цайндаа амуу тарианы болон шарсан талх иддэг

3 Өдрийн хоолноос өмнө хундага дарс уудаг

Тэрээр өдрийн хоолноос өмнө мөстэй, нимбэгтэй коктейль уух дуртай. Ингэхдээ алкохолын нэг төрөл болох жин (gin)-ийг онцгойлон авч үздэг байна. 

Өдрийн хоолноос өмнө хундага дарс уудаг

4 Өдөр, оройн хоолондоо хэт их ёсорхоод байдаггүй

Хатан хаан өдрийн хоолондоо 13:00 цагт ордог. Тэрээр ихэвчлэн хатаасан бууцайнд ороож гриллдсэн далайн загас юм уу энгийн маягаар шарсан тахианы махыг салаттай иддэг байна. Хатан хаан цардуултай хоол хүнснээс татгалздаг бөгөөд түүний хоолны цэсэнд паста, будаа, төмс зэрэг хүнс хэзээ ч багтдаггүй.

Өдөр, оройн хоолондоо хэт их ёсорхоод байдаггүй

5 Үдээс хойш цай уунгаа бялуу юм уу хачиртай талх иддэг

Үдээс хойш тэрээр зөгийн балтай цай, цөцгийтэй бялуу, шоколадтай жигнэмэг идэх дуртай ажээ. Мөн тэрээр 2 төрлийн хачиртай талх иддэг ба үүнийх нь орцонд заавал өндөг, майонез, гич зэрэг багтдаг байна.

Үдээс хойш цай уунгаа бялуу юм уу хачиртай талх иддэг

6 Оройн хоолондоо шарсан мах идэх дуртай

Хатан хаан II Элизабет оройн хоолныхоо махыг орон нутгийнхаа фермерээс бэлтгэдэг ажээ. Тэрээр мөөг, тос, виски зэргээр амталсан маханд дуртай тул ордны тогооч нар энэ жорын дагуу бэлтгэдэг байна. Ням гараг бүр тэрээр хуурга, үхрийн шарсан мах, хонины мах зэргийг иддэг бөгөөд ямар ч төрлийн махны дессертэнд гүзээлзгэнэ, тоор гэх жимснүүдийг сонгодог аж.

Оройн хоолондоо шарсан мах идэх дуртай

7 Оройн хоолны дараа оргилуун дарс уудаг

Зарим эх сурвалжид дурдсанаар Хатан хаан II Элизабет өдөрт нэг хундага оргилуун дарс уудаг. Ингэхдээ тэрээр дараах брэндүүдээс сонгодог байна. Үүнд: Боллингер (Bollinger), Лансон (Lanson), Круг (Krug) гэх зэрэг брэндүүд багтана.

Оройн хоолны дараа оргилуун дарс уудаг

8 Тэр бол шоколадны донтон

Ордны ахлах тогооч Макгради (McGrady) хатан хааныг шоколаданд нугасгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба бүр түүнийг "шоколадны донтон" гэж дууддаг болохоо олон нийтэд зарласан билээ. Гэхдээ зөвхөн хар шоколад л гэнэ шүү! Энэ бүхнээс харахад түүний хоолны дэглэм бидний боддог шиг тийм ч хатуу биш ажээ.

Тэр бол шоколадны донтон

22
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()