Эдгээр энгийн зүйлийг өдөр тутамдаа хийгээд л, амьдралаа 5 жилээр уртасгах боломжтой!

Хүн төрөлхтөн мөнх амьдрах нууцыг мянга мянган жилийн турш хайсаар ирсэн билээ. Дундад зууны үед залуужиж, гоо төрхөө хадгалж үлдэхийн тулд онгон охидын цусанд хэвтэж, сэлдэг байсан гэх яриа ч бий. Энэ удаагийн нийтлэлээр бид та бүхэндээ мөнх наслах нууцыг зааж өгөхгүй ч, эрүүл энх урт удаан амьдрах зуршлуудыг танилцуулах болно. Та эдгээр энгийн зүйлсийг өдөр тутамдаа хийснээр, амьдрах хугацаагаа 5 жилээр уртасгаж чадна.

Эдгээр энгийн зүйлийг өдөр тутамдаа хийгээд л, амьдралаа 5 жилээр уртасгах боломжтой!
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Амны хөндийн эрүүл мэнд

Шүд эрүүл бол бие эрүүл гэж үг байдаг. Учир нь аман доторх бактериуд нь судасны өвчлөлд хүргэдэг аж. АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн сүүлийн үеийн судалгаагаар, буйлны үрэвсэлд өртсөн хүмүүсийн зуурдаар нас барах магадлал 12%-иар нэмэгддэг болохыг тогтоосон байна. Тогтмол шүдээ угааж, шүдний мяндсан утсаар шүдээ цэвэрлэснээр, энэ төрлийн өвчлөлөөс сэргийлж чадах юм. Амны эрүүл ахуйг ягштал сахиснаар таны амьдрал 18 сараас 6 жил хүртэл хугацаагаар сунгагдах аж.

Амны хөндийн эрүүл мэнд

2 Секс хийх

Секс хийх үед биед "окситоцин" хэмээх даавар ялгардаг аж. Энэ бодис нь бие организмын эрхтнүүдийн үхжилтийг 50%-иар бууруулдаг бол эрчүүдийн хувьд түрүү булчирхайн хорт хавдрын эрсдлээс сэргийлдэг байна. Тогтмол секс хийснээр, та сэтгэл санаа болоод бие физиологийн хувьд эрүүл байж чадах юм. Та секс хийхийн давуу талуудыг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Секс хийх

3 Нохой тэжээх

Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар, нохойгүй хүмүүс, нохой тэжээдэг хүмүүсээс эрт нас барах магадлал 30%-иар илүү байдаг нь тогтоогджээ. АНУ-ын хүний их эмч Лавине (Dr.Lavine)-ны хэлсэнчлэн: "Нохой тэжээдэг хүмүүс зүрхний өвчлөлд бага өртдөг" гэнэ. Тэд нохойгоо салхилуулж, гадуур тогтмол алхдаг бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ ядаргаа, бухимдлыг тайлж, аз жаргалыг дааврыг ялгаруулдаг аж. Тиймээс та илүү удаан амьдрахыг хүсч байвал, нохой тэжээгээрэй.

Нохой тэжээх

4 "Mediterranean" дэглэм

Эрдэмтдийн 3 жилийн судалгааны үр дүнд "Mediterranean" хоолны дэглэмийг барьснаар илүү урт наслах магадлал 20%-иар нэмэгддэг болох нь тогтоогджээ. "Mediterranean" дэглэмийн хооллолтод төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, загас, үр тарианууд багтдаг. Ямар ч мах, боловсруулсан хоол хүнс ордоггүй. Мөн өдөрт 5 порц "Mediterranean" хоол идэх хэрэгтэй бөгөөд "1 порцонд" нь хагас аяга болгосон хүнсний ногоо эсвэл 1 аяга түүхий хүнсний ногоо ордог байна. 

"Mediterranean" дэглэм

5 Дарс уух

Дарсны дунд зэргийн хэрэглээ нь зүрх судасны өвчлөл тусах эрсдэлийг бууруулдаг байна. Зөвхөн дарс уудаг эрчүүд бусад төрлийн архи согтууруулах ундаа хэрэглэдэг эрчүүдтэй харьцуулахад 5 жилээр илүү урт насалдаг гэсэн судалгаа ч бий. Улаан дарс нь антиоксидиантын агууламжтай тул стрессыг бууруулж, урт наслах магадлалыг нэмэгдүүлдэг. Хэрвээ та архи, согтууруулах ундаа уудаг бол яг одооноос татгалзаж оронд нь орой унтахынхаа өмнө нэг хундага дарс уухыг санал болгоё.

Дарс уух

6 Эерэг зүйл бод

Сэтгэл судлаач Дебора Серани (Deborah Serani)-ийн хийсэн судалгаагаар, эерэг сэтгэлгээтэй хүмүүс бусад хүмүүсийг бодвол 7.5 жилээр урт насалдаг гэсэн үр дүнд хүрчээ. Үргэлж эерэг зүйл боддог хүмүүсийн дархлааны систем хүчтэй байх төдийгүй цусны даралт тогтвортой, нойрондоо ч сайн байдаг аж. Мөн эерэг хүмүүс нь бусадтай харилцахад асуудал үүсдэггүй бөгөөд өөрөөсөө үргэлж сайхан энерги цацруулдаг тул бусдад ч мөн аз жаргалыг түгээдэг байна. 

Эерэг зүйл бод

7 Унтах

65-аас дээш насныхан 7-9 цаг унтах хэрэгтэй байдаг. Ингэснээр бие махбод бүрэн амардаг аж. Нойр судлаач Ричард Шэйн (Richard Shane) сая сая хүмүүсийн унтах цагийг ажигласан судалгаа хийжээ. Үр дүнд нь 6-с бага цаг унтдаг хүмүүсийн амь эрсдэх магадлал 12%-иар, 9-с их цаг унтдаг хүмүүсийнх 30%-иар их байжээ. Тиймээс та унтах цагаа зөв тохируулаарай!

Унтах

8 Нарнаас өөрийгөө хамгаал

Цаг тутамд нэг хүн арьсны хорт хавдраас болж амь эрсдэж байдаг гэвэл та итгэх үү? Өдөр бүр нарны тос түрхдэг хүмүүс арьсны хавдар тусах магадлал бага байдаг бөгөөд тэд үеийнхнээсээ 5 жилээр залуу харагддаг. Гэвч нарны тос таныг хангалттай хамгаалж чадахгүй тул, өдрийн халуун наранд аль болох бага гарахыг эрмэлзээрэй! 

Нарнаас өөрийгөө хамгаал

9 Найзуудтай бол

"Эрүүл" нөхөрлөл нь таны амьдралыг уртасгадаг байна. "Эрүүл" нөхөрлөл гэдэг нь нийлээд архи уухын нэр биш харин ч эсрэгээрээ хамтдаа агаарт гарч, амьд харилцаа үүсгэх юм. Найзуудтайгаа уулзаж өөрийн мэдрэмжийг хуваалцаж, юм ярилцах нь стрессийг бууруулдаг аж. 2010 онд хийсэн 300.000 гаруй хүмүүсийг хамруулсан судалгаагаар, тогтмол найзуудтайгаа уулздаг эрүүл нөхөрлөлийг эрхэмлэдэг хүмүүс үеийнхнээсээ илүү залуу харагддаг болохыг тогтоожээ. 

Найзуудтай бол

10 Кофе уух

Кофе уух нь хүний биед сайн, муу гэж 2 хуваагдан мэтгэлцдэг билээ. Тэгвэл уг мэтгэлцээнд цэг тавих судалгаа саяхан хийгджээ. Уг судалгаанд адилхан амьдралын хэвшилтэй гэхдээ нэг нь кофе уудаг, нөгөө нь уудаггүй бүлэг хүмүүсийг хамруулсан байна. Үр дүнд нь кофе уудаг хүмүүсийн амь эрстэх магадлал 18%-иар бага гарчээ. Цэвэр үрийн кофе уух нь үрэвслийн эсрэг шинж чанартай төдийгүй зүрхний өвчлөл, хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай байдаг аж.

Кофе уух

11 Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хийх нь урт удаан амьдрахын үндэс болдог. 7 хоногт 150 минут алхах нь гэнэтийн өвчлөлөөр нас барах магадлалыг 31%-иар бууруулдаг аж. Хэрвээ танд дасгал хийх төвөгтэй байдаг бол алхаж болно. Алхах нь мөн л сайн дасгал болдог тул та 7 хоногт дунджаар 450 минут алхахыг хичээгээрэй! Үр дүнд нь таны нас 5 жилээр уртсах юм.

Дасгал хөдөлгөөн хийх

12 Бүү стрессд

Байнгын стресстэж байдаг хүмүүс үеийнхээсээ 4-8 жилээр бага насалдаг гэсэн судалгаа гарчээ. Сөрөг зүйл бодож стресстдэг хүмүүс кортизол, адреналин ялгаруулдаг бөгөөд үүнээс үүдэж эмзэг, цочромтгой болдог аж. 

Бүү стрессд

13 Хангалттай хэмжээний ус уух

Ус цэвэршүүлэх аргыг нээсэн нь хүн төрөлхтний хувьд маш чухал юм. Учир нь 21-р зууны хүмүүс өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулахад даруй 30 жилээр урт насалдаг болжээ. Шалтгаан нь мэдээж цэвэр ус уудаг болсонтой холбоотой юм. Хүний биеийн 75%-ийг ус эзэлдэг. Энэ нь хүнд хамгийн хэрэгтэй эрдэс юу болохыг харуулж буй хэрэг биз ээ. Жирийн хүн өдөрт дунджаар 8 аяга ус уух ёстой ч энэ нь яг заавал дагах норм биш бөгөөд тухайн хүний ажил мэргэжил, мөн хэр их шингэн алдаж байгаа зэргээс хамаарч энэ тоо өөр өөр байдаг.

Хангалттай хэмжээний ус уух

14 Тархиа ажиллуул

Үгийн сүлжээ бөглөх, хөлөгт тоглоом тоглох, хөгжим тоглох зэрэг тархиа дасгалжуулах зүйл хийснээр, өтөлсөн хойноо зөнөх, альцгеймерийн өвчин тусах эрсдэл 47%-иар буурдаг байна. 

Тархиа ажиллуул

15 Бясалгал хийх

Бясалгал хийснээр бие махбод тайвширч, гүн амардаг тул хөгшрөх үйл явц удааширдаг аж. Найман долоо хоногийн туршид өдөрт 15 минутаар бясалгал хийсэн нэгэн эмэгтэйг хүн бүхэн улам бүр залуужиж байгааг нь гайхсан гэдэг. 

Бясалгал хийх

29
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()