Арьс тань шарлаад байна уу? Тэгвэл ийм учиртай!

Сүүлийн үед шар өнгийн хүнсний будаг агуулсан хоол хүнс хэрэглээгүй байтал таны арьс, нүд шарлаад байгаа бол энэ нь анагаахын хэллэгээр биед "шарлалт" явагдаж байна гэсэн үг юм. Шарлалтыг мэргэжлийн эмч, мэргэжилтэн үзэж оношилдог бөгөөд танд тохирох эмчилгээг бичиж өгөх болно. Хэрэв таны шарлалт төмрийн дутагдлаас үүдэлтэй бол бидний өгөх гэж буй зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Таны бие хангалттай хэмжээний төмрийг өөртөө авсанаар шарлалт ор мөргүй алга болно. 

Арьс тань шарлаад байна уу? Тэгвэл ийм учиртай!

Төмрийн дутагдлаас болсон шарлалтыг эдгээхдээ дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэх ёстойгоо битгий мартаарай. 

1. Буурцаг

Буурцаг нь уургийн агууламжаараа хамгийн өндөр тул цагаан хоолтнуудад тун тохиромжтой бөгөөд нэг аяга буурцганд 8.8 мг төмөр агуулагддаг ажээ. Буурцагтай гамбургер  хийхдээ 3 аяга чанасан буурцаг, бага зэргийн ургамлын тос, тал халбага гэрцэгт чинжүү болон 2 хумс сармис бэлтгэнэ. Бэлтгэсэн шанзаа блендерт хийж жижиглээд дараа нь тал аяга үрүүлдсэн лууван, 1 ш цоохор майлз, 1 ш дугуй сонгино, тал аяга ногоон чинжүү, 2 аяга болсон шар будаа болон бага зэргийн овъёосыг нэмж хийн сайтар холиод котлет хэлбэртэй болгож хайруулын тавган дээр шараарай. 

2. Сэвэг зарам 

Нэг аяга сэвэг зарамд 6.6 мг төмөр агуулагддаг. Сэвэг зарамтай энгийн шөл хийхэд 1 ш лууван, 1 ш цоохор майлз, тал сонгино, 1 хумс сармис, 500 гр тахианы шөл болон тал аяга хэмжээтэй чанасан сэвэг зарам хэрэг болно. Шөлнийхөө амтыг улам сайхан болгоё гэвэл улаан дарснаас бага зэргийг нэмж өгч болно шүү. 

3. Ногоон, навчит ногоонууд

Хэрэв та өөрийн хооллолтондоо төмрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүн нэмэхийг хүсвэл ногоон, навчит ногоонуудыг нэмж өгөөрэй. Нэг аяга навчит ногоонд 2.5-6.4 мг хүртэл хэмжээгээр төмөр агуулагдаж байдаг байна. Сайхан амттай болгохын тулд амталсан цагаан будааны цууг нэмж өгөөрэй. 

4. Цагаан будаа 

Нэг аяга агшаасан цагаан будаанд 7.97 гр төмөр агуулагддаг болохыг эрдэмтэд тооцон гаргасан байдаг. Сайхан амттай будааны зутан шөл хийхийг хүсвэл бүйлсний самрын сүү 2 аяга, үзэм 2 халбага, бага зэргийн элсэн сахар, синнамон болон ванилла нэмж хийж өгөөрэй. 

5. Хясаа 

Судлаачдын судалгаагаар 84 мг хясаанд 5.9 гр төмөр агуулагддаг гэнэ. Тиймээс олдвол идчихэд гэмгүй байх нь ээ. 

6. Элэг 

Үхэр болон тахианы элгэнд төмөр ихээхэн агуулагдаг тул төмрөө нөхөх зорилгоор 7 хоногт 1 удаа идэх нь үр дүнтэй арга байх болно. 

7. Үхрийн мах 

85 гр маханд 2.1 мг төмөр бий. Шарсан үхрийн мах, гамбургер, стейк гэх мэтчилэн үхрийн махыг ашиглан олон төрлийн хоолыг хийх боломжтой билээ. 

 

Нэмэлт зөвлөгөө 

Төмрийн дутагдалтай хүн төмрийн бэлдмэл ууснаас илүүтэйгээр хоол хүнсээрээ дамжуулан нөхөх нь үр дүнтэй байдаг гэдгийг хэлье. Төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэж байх үедээ кальци хэрэглэснээр биед шимэгдэх чадвар буурдаг тул кальци хэрэглэхээс зайлсхийхийг мэргэжилтнүүд зөвлөдөг юм. Харин оронд нь витамин С-гээр баялаг хүнсийг сонгон хэрэглэх нь зүйтэй ажээ.  

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()