Үүнийг уугаад, хөнжлөөрөө битүү хучаад унт!

Шөнө дунд болчхоод байхад унтаж чадахгүй ийш тийш эргэж хөрвөөгөөд л... Үүнээс дор зүйл үгүй мэт санагддаг. Ийнхүү байдалтай шөнийг өнгөрүүлснээр, маргааш нь нэг л сулбайсан, ажлын бүтээмжгүй, унтаа нөхөр л өдөржингөө эвшээлгэсээр арай гэж гэртээ ирдэг шүү дээ. Орчин үеийн нийгмийн ачаалал, стресс бухимдлаас үүдэн нойргүйдэлтэй болсон хүний тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Тэгвэл дараах аргуудыг хэрэглээд бат бөх, сайхан унтаж амардаг болох бүрэн боломжтой аж.

Үүнийг уугаад, хөнжлөөрөө битүү хучаад унт!
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Бүлээн сүү

Сүүнд агуулагддаг кальци нь нойр хүргэдэг мелатониныг өдөөж өгдөг тул үр дүнтэй аргуудын нэгд тооцогддог ажээ. Кальцийн дутагдалтай хүн нойргүйдэлд өртөх магадлалтай байдаг бөгөөд унтахынхаа өмнө бүлээн сүү нэг аягыг уух хэрэгтэй. 

Бүлээн сүү

2 Иллэг

Эртний Хятадын уламжлалт анагаах ухааныг ашиглан зурагт үзүүлсэн цэгүүд дээр зөөлөн дарж нойроо хүргэж болох юм.

Иллэг

3 Гадил ид

Сүүлийн үеийн судалгаагаар, орой унтахаасаа өмнө гадил идэх нь өдрийн турш зангирсан булчинг суллаж, тухтай амрахад тусалдаг болох нь батлагджээ. Гадил нь магни, калигаар баялгаас гадна нойрны гормон болох мелатониныг өдөөдөг байна. 

Гадил ид

4 Исгэлэн тоорын шүүс

Луйзанагийн их сургуулийн хэсэг эрдэмтэд өдөрт 2 аяга тоорын цэвэр шүүс уух нь нойрсох хугацааг 90 минутаар уртасгадаг болохыг тогтоожээ. Тоор жимс нь мелатониныг өөртөө агуулдаг байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэмээн нэг үгээр тодорхойлж болох юм. 

Исгэлэн тоорын шүүс

5 Задь

Булчин, мэдрэлийг тайвшруулж, нойр хүргэх үйлчилгээ өндөртэй хүнсний бүтээгдэхүүн бол "задь" юм. Унтахынхаа өмнө нунтаг задьнаас ганц чимхийг авч, халуун сүү, цай болон зөгийн балтай усанд хийн, уугаарай.

Задь

6 Лаванда цэцгийн тос

Лаванда цэцгийн тос нь бие махбодь, сэтгэл санааг нэгэн зэрэг тайвшруулах үйлчилгээтэй юм. Унтахынхаа өмнө лаванда цэцгийн тостой усанд 15 минут суух эсвэл дэрэндээ хэдэн дуслыг шингээж болно. Ингэснээр та тухтай унтаж, өглөөг эрч хүчтэй угтана.

Лаванда цэцгийн тос

7 Тараг

Бусад цагаан идээний нэгэн адилаар тарганд мелатонин, серотониныг өдөөх үйлдэл байдаг учраас, унтахынхаа өмнө задь эсвэл маалингын үртэй тараг уувал бат бөх сайн унтах болно.

Тараг

8 Овьёос

Шөнө гэнэт өлсвөл, хүнд хоол идэлгүйгээр жижиг аягаар нэг овьёос идчихэд цаддаг. Овьёос нь хүний биеийг хоргүйжүүлэн тураадгаас гадна унтахын өмнө идвэл тархинд унтаж цаг болсон гэсэн дохиог илгээж, биеийн булчинг суллан, тайвшруулдаг байна.

Овьёос

Танд эрүүл энхийг хүсэе!

22
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()