Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн өндөр “IQ”-тай улс орнууд тодорчээ!

Улс орон бүрт гоц ухаантай, сийрэг толгойтой хүмүүс маш олноороо байдаг. Сайны хажуугаар саар гэгчээр ухаан мунхаг хүмүүс ч бишгүй л байдаг билээ. Харин нийт хүн амыг хамруулан, судалгаа хийж, дэлхийн хамгийн ухаантай, оюуны чадамж өндөртэй ард иргэдтэй улсыг тодруулсан байна. Ард иргэдийн IQ нь тус улсын газар зүйн байрлал, боловсролын систем болоод, ёс заншилтай нь нягт холбоотой байх аж. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн өндөр IQ-тай, ухаалаг ард түмэнтэй улс орнуудын тухай мэдээллийг "орчуулан" хүргэж байна. 

Дэлхийн хамгийн өндөр “IQ”-тай улс орнууд тодорчээ!

10 Австри (дундаж IQ: 100)

Австри улсын оюун ухааны хөгжлийг хөрөнгө мөнгө, санхүүгийн байдалтай нь холбон авч үзэж болох юм. "CIA World Factbook"-д Англи улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тоогоор 40-р байранд жагссан бол Австри улс 33-т орсон байна. Эд хөрөнгө, мэдлэг боловсрол үргэлж хамтдаа оршин тогтдог жамаар, 8.5 сая хүн амтай энэ улс нь ухаалаг ард түмэн гэдгээ батлан харуулжээ. Түүхэн хуудаснаа ч мөн тэд энэ боломжоо ашиглаж байсны илрэл нь нэгэн үед Австричууд Европын ихэнх хэсгийг эзлэн захирч байсан явдал юм.

Австри  (дундаж IQ: 100)

9 Швейцар (дундаж IQ: 101)

Швейцар улс нь Австри улстай мөсөн уулсаар тусгаарлагдан оршдог бөгөөд мөн оюун ухаан, боловсролын асуудлыг чухалчлан үздэг юм. Герман улсад төрсөн суут ухаантан Алберт Эйнштейн нь Швейцарын нийслэл Берн хотноо өөрийн "Харьцангуйн тусгай онол"-оо бодон гаргасан байдаг. Тэгэхээр энэ их уулархаг нутагт аж төрдөг нь тэдний боловсролд нөлөөлсөн үү? Ер нь бол Швейцар нь эдийн засгийн хувьд хүчирхэг улс. Үүнээс гадна олон хэл ашигладаг нь өндөр IQ-тай байхад нь нөлөөлсөн байж болох юм. Засгийн газраас нь Герман, Франц, Итали хэлийг төрсөн хэлтэйгээ адилтган үздэг байна. 

Швейцар (дундаж IQ: 101)

8 Монгол (дундаж IQ: 101)

Төв Азид орших томоохон газар нутагтай Монгол улсад говь, хангай, гэр, таван хошуу мал, агуу түүхээс өөр гайхуулах зүйл ховор байдаг. Техас, Калифорниа, Монтана мужуудыг хангалттай багтааж чадахуйц том газар нутагтай энэ улсад ердөө гуравхан сая хүн амьдардаг. Бодоод үзэхэд, Монгол улс ийм дээгүүрт жагсаж байгаа нь үнэхээр тааварлашгүй явдал юм. Учир нь тэд баян биш. Эдийн засгийн хямралд өртөж, үргэлж асуудалтай байдаг Монгол улс сүүлийн жилүүдэд оюун ухаанаараа дэлхийд нэрээ дуурсгаж, ухаалаг ард түмэнтэй гэдгээрээ гайхагдаж байгаа юм. Хэрвээ та ухаалаг харилцаа, уудам нутгийг эрхэмлэдэг бол Монголыг зориорой. 

Монгол (дундаж IQ: 101)

7 Исланд (дундаж IQ: 101)

Нэгэн үе загасчлах боомт байсан Исланд хэмээх жижигхэн улс нь одоо бол дэлхийн хамгийн баян, аюулгүй улс болж чаджээ. Тус улс нь загасчдын дунд өндөр байр суурь эзэлдэггүй байсан ч, 80-аад онд эдийн засаг нь хөгжин дээшилж, 90-ээд оны үед цэцэглэн дэвжиж, улс орныг бүхэлд нь жуулчдын халуун цэг болгон, санхүүгийн хямралаас салж чадсан юм. Тэд ингэж л ухаалаг тархиа ашиглаж, дэлхий нийтэд IQ өндөртэй гэдгээ зарлан тунхагласан билээ. 

Исланд (дундаж IQ: 101)

6 Итали (дундаж IQ: 102)

Итали бол царайлаг ард иргэд, сайхан зан аашаараа алдартай. Харин дээр нь нэмээд тэд маш ухаалаг гэвэл ямар байна? Италичуудыг өндөр IQ-тэй гэдгийг мэдээд, олон хүн гайхах нь гарцаагүй. Гэхдээ судлаад үзвэл, Италичууд Ромын эзэнт гүрний үед шинжлэх ухаан, инженер техникийн олон зуун шинэчлэлт, хувьсгалыг хийсэн нь бусад улс орнуудад ч хөгжил дэвшлийн суурь болсон байдаг.

Итали (дундаж IQ: 102)

5 Тайвань (дундаж IQ: 104)

Хэдийгээр НҮБ-д суудал эзэлдэггүй, албан ёсны улс орнуудын жагсаалтанд багтдаггүй ч гэсэн өөрийн гэсэн засаглалтай, бусад тусгаар тогтносон орнуудын адил аж төрдөг Тайвань энэхүү жагсаалтад багтжээ. Хятадын иргэний дайны үеэр удирдагч Мао Зидун (Mao Zedong)-ыг газар нутгаасаа хөөн гаргасан дайснууд нь Тайванийг байгуулж, хөгжин цэцэглэсээр өнөөг хүргэсэн байна. 2015 онд хийгдсэн судалгаагаар, Тайваний боловсролын салбар дэлхийд 4-т жагсаж байсан нь засгийн газар нь залуу үе, оюутан сурагчдынхаа эрдэм мэдлэгт ихээхэн анхаарал хандуулдаг гэдгийн илрэл юм. 

Тайвань  (дундаж IQ: 104)

4 Хятад (дундаж IQ: 105)

Хятад улс нь сүүлийн үед техник технологийн салбарт хүч түрэн орж, дэлхийн томоохон гүрэн болох АНУ-ын гол өрсөлдөгч болоод байгаа юм. Мөн хүмүүсийн хамгийн ихээр сонирхох шинэ нээлтүүд нь бүгд л ‘made in China’ гэсэн тамгатай байгаа нь тухайн улс ард иргэдийн оюуны чадамжийг харуулах аж. Оюутнууд нь тэтгэмжийн мөнгө биш, номын санд суух гэж оочирлодог, баранд бүжиглэх гэж биш хичээлээ давтах гэж үүр цайтал сууж байхад хэрхэн 4-т орсныг нь гайхах зүйлгүй биз ээ. 

Хятад  (дундаж IQ: 105)

3 Япон (дундаж IQ: 105)

Тус улс ийнхүү дээгүүр байр эзэлснийг гайхаад байх зүйлгүй. Техник, технологийн ноён оргил гэгддэг Япон улсын иргэд хичээнгүй, хөдөлмөрч гэдгээрээ алдартай. Боловсролын системийн тухайд чанга, хатуу гэгддэг ч, энэ нь тэднийг нийгэмд хэзээ ч ганхахгүй бат бэх сууриа олоход нь тусалдаг аж. Нийт хүн амын 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг нь дэлхийд ховорхон үзүүлэлт юм. 

Япон (дундаж IQ: 105)

2 Өмнөд Солонгос (дундаж IQ: 106)

Өмнөд Солонгос улс дэлхийд боловсролын түвшингээрээ 3-р байранд ордог. Исландаас ч жижигхэн газар нутагтай ч, 51 сая хүн амыг өлхөн багтааж чадсан нь бас л ухаалаг байдалтай нь холбоотой болов уу? Мэдээж Өмнөд Солонгос нь эдийн засгийн хөгжлөөрөө дээгүүрт жагсдаг бөгөөд боловсролын тогтолцоо нь маш зөв бүтэцтэй. 20-р зууны дунд үед Хойд Солонгос Зөвлөлтийнхний ачаар эд хөрөнгөөрөө гайхуулж байсан бол, Өмнөд Солонгос харин өөрийн хүчинд л өдий зэрэгт хүрсэн нь гайхалтай.

Өмнөд Солонгос (дундаж IQ: 106)

1 Сингапур (дундаж IQ: 108)

1965 онд Малайзаас тусгаар улс болсноо зарлахдаа Сингапур нь дэлхийн хамгийн ядуу улс байсан боловч, байгалийн ямар нэгэн эд баялаггүй энэ жижигхэн арал удирдагч Ли Куан Юүй (Lee kuan yew)-ийн ачаар өндөр хөгжилтэй орнуудын зэрэгт хүрч чадсан байна. Боловсролын систем нь маш ухаалаг бүтэцтэй гэдгээрээ 1-т жагсдаг тус улс нь цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг бөгөөд гадаа гудамжинд бохь зажилбал торгоно гэхчлэн хүн бүрийг соёлтой, боловсон байхыг шаарддаг аж.

Сингапур (дундаж IQ: 108)

78
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()