Таны гэрийг чамин тансаг, ая тухтай болгох гайхалтай санаанууд

Гэр бол зүгээр нэг хана биш. Таны хувьд хамгийн тав тухтай байх ёстой газрын нэг бол яах аргагүй гэр мөн билээ. Харин тав тухтай мэдрэмж нь тансаг засал чимэглэлээр бус харин зарим онцгой деталийн ачаар бий болдог. Та эдгээр зөвлөгөөнөөс өөрийн боломжтой хувилбарыг сонгон хэрэгжүүлж, гэрээ тансаг чамин болгоорой. Ингэснээр хайртай хүмүүс тань гэр рүүгээ яаран тэмүүлэх болно. 

Таны гэрийг чамин тансаг, ая тухтай болгох гайхалтай санаанууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Амьд цэцэг

Амьд цэцгүүд ямар ч гэрийг халуун дулаан уур амьсгалтай болгож чаддаг. Цэцэг нь сайхан харагдаад зогсохгүй агаарыг чийгшүүлдэг учир амьсгалахад ч таатай байх болно.

Амьд цэцэг

2 “Амьд” хана

Гэрийнхээ ханан дээр төрөл бүрийн хөрөг зургийг өлгөх хэрэгтэй. Фото ханын цаас, мозаик, гэр бүлийн хүмүүсийг багтаасан гэр бүлийн мод гэх мэт. Хэрвээ сайн хийж чадвал гэр тань илүү тохилог байх болно.

“Амьд” хана

Үүнээс гадна гэр бүлийн гишүүдийн гавъяа шагналыг хананд өлгөх нь сайхан харагддаг. Харин бага насны хүүхэд амьдардаг гэрт өсөлтийг хэмжих шугам хийж болно.

3 Лаа

Хэрвээ боломжтой бол гэртээ ил гал хийгээрэй. Харин боломжгүй бол ширээ болон цонхныхоо тавцан дээр лаа тавиад асааж болно. Гал нь гэрийн уур амьсгалыг илүү тухтай болгож өгдөг.

Лаа

4 Ном

Хэдийгээр сүүлийн үед цахим номыг хэрэглэх болсон ч цаасан номыг унших нь танд төдийгүй, гэрийн тань дотоод засал чимэглэлд таатайгаар нөлөөлөх болно.Мөн ном унших булан бүтээгээрэй.

Ном

5 Гэрэл

Гэрлийн тусгалаас тухайн гэрийн тав тухын байдал шалтгаална. Тиймээс гэрлийн бүрхүүл дээрээ анхаарал хандуулаарай. Тансаг болор гэрлийн бүрхүүл нь гэрт дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ.Харин хүүхдийн өрөөнд гэрэлтүүлэгч тавьж, унтлагын өрөөнд жижиг гэрэл сонгох хэрэгтэй.

Гэрэл

6 Амьд материал

Модон ширээ, чулуугаар хийсэн тавилга,нэхмэл хөшиг гэх мэт зүйл нь гэрт халуун уур амьсгалыг бүрдүүлдэг. Ямар ч байсан хуванцар эд хогшлыг бодоход хамаагүй дээр.

Амьд материал

7 Аяга таваг

Сайн чанарын аяга тавагтай байх нь тухайн гэрт сайн эзэгтэй байгаагийн илрэл болдог. Тиймээс чанартай аяга, тавганд мөнгө харамлах хэрэггүй.

Аяга таваг

8 Нэхмэл эдлэл

Ор дэрээ хураагаагүй байх нь хэнд ч таатай санагдахгүй. Хүсвэл та торгон орны бүтээлэг сонгож болно. Харин унтлагын өрөөнийхөө орыг хананыхаа өнгийн дагуу бүтээлгээр бүтээх боломжтой.

Ширээний бүтээлэг, сандлын бүтээлэг, хөшиг гэх мэт зүйл нь гэрт таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд нөлөөлнө.

Нэхмэл эдлэл

9 Гэрийн бусад чимэглэл

Ихэнхи хүмүүс гэртээ сувенир тавихыг тоос шороо цуглуулна гэж үздэг учир тавих дургүй байдаг. Гэрийн тавиур дээр буй сувенирууд эзнийхээ талаар маш ихийг илэрхийлдэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс гэрийнхээ дотоод засалд тохируулан сувенир сонгож гэрээ чимэглээрэй.

Гэрийн бусад чимэглэл

10 Гэрийн тэжээвэр амьтан

Ямар нэг хайртай зүйл тань таныг тэсэн ядан хүлээж буй газар руу очих сайхан байдаг шүү дээ. Хэрвээ та ганц бие эсвэл хараахан хүүхэдтэй болж амжаагүй бол дуртай амьтанаа яагаад тэжээж болохгүй гэж...

Гэрийн тэжээвэр амьтан

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()