Тархины тухай санаанд оромгүй баримтууд

Хүн төрөлхтөн олон цуу ярианд итгэдэг бөгөөд тэдгээрийн хамгийн түгээмэл цуу яриа нь тархины талаар байдаг. Шинжлэх ухаантай холбоотой бүх зүйл бидэнд үнэн мэт санагддаг учир бид тархины талаар мэдээллийг үргэлж үнэн мэтээр хүлээж авдаг. Тэгвэл бид танд тархины талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Тархины тухай санаанд оромгүй баримтууд

1 Бид тархиныхаа 10%-ийг л ашигладаг

Бид тархиныхаа  10%-ийг л ашиглаж, үлдсэн 90%-ийг нь тухайн хүний өвөрмөц чадваруудыг нээж илрүүлэхэд ашигладаг гэсэн ойлголт бий. Гэтэл та ямар нэг  зүйл идэхийг хүсэх, унтах, бодох, мэдрэх  зэрэг үйлдлийг хийхэд таны тархи бүтэн ажиллагаатай байх шаардлагатай. Тиймээс та тархиа бүхэлд нь ашигладаг байна.

Бид  тархиныхаа 10%-ийг л ашигладаг

2 Хөгшрилт нь тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг

Хэдийгээр хөгшрөхөд ой санамж, ярианы чадамж мууддаг ч зарим нэг чадвар нь сайжирдаг байна.  Судалгаанаас харахад нас  тогтсон хүмүүс үгийн баялаг сайтай бөгөөд үүнийгээ амьдрал дээр маш сайн ашигладаг гэнэ. Мөн тэд өнгөрсөн үедээ нэлээд амьдрал үзсэн байдаг учир бодит байдал дээр зөв шийдвэр гаргадаг юм.

Хөгшрилт нь тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг

3 Сонгодог хөгжим нь тархины хөгжилд тустай

Сонгодог хөгжим сонссоноор  IQ-гаа дээшлүүлнэ гэж байхгүй. 1993 оны судалгаанаас харахад Моцартын хөгжим нь орон зайн сэтгэлгээнд 15 минутын дотор нөлөөлсөн гэнэ. Харамсалтай нь 2010 онд энэ судалгааг дахин хийхэд дээрхи үр дүн батлагдаагүй байна.

Сонгодог хөгжмийг нарийн сайн судлах нь таны тархины хөгжилд сайнаар нөлөөлөх болов уу.

Сонгодог хөгжим нь тархины хөгжилд тустай

4 Хүн бүрийн баруун, зүүн тархи өөр өөр хөгжилтэй

Бидний хийж байгаа бүх зүйл баруун зүүн тархинд ижил ачаалал өгдөг. Тиймээс зүүн тархи уран бүтээл, баруун тархи нь оюун ухааныг хариуцсан гэх зүйл байхгүй.

Энэхүү худал ойлголт нь 1970 оны үед үүссэн бөгөөд судлаач Рожер Сперри баруун зүүн тархины хооронд  танин мэдэхүйн ялгааг байгааг олж илрүүлсэн байна. Сэтгүүлчид энэ мэдээллийг шууд хүлээн авч дэлхий даяар цацсаны улмаас энэхүү буруу ойлголт тархжээ.

Хүн бүрийн баруун, зүүн тархи өөр өөр хөгжилтэй

5 Үгийн сүлжээ бөглөх нь оюун ухаанд тустай

Хэрвээ та үгийн сүлжээ болон судоку бөглөх дуртай  л бол энэ таны хувьд чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх сайхан арга болно.

Үгийн сүлжээ бөглөх нь үгийн сүлжээг хялбар бөглөдөг болох ухааныг л хөгжүүлнэ.  Учир нь үгийн сүлжээний асуултууд бараг бүгд ижил байдаг.

Үгийн сүлжээ бөглөх нь оюун ухаанд тустай

6 Эрэгтэйчүүд тоог маш сайн боддог

Судалгаанаас харахад эрэгтэй, эмэгтэй хүүхдийн сэтгэн бодох чадвар нь тэдний тархины хөгжилтэй огтхон ч хамаагүй гэж үзсэн байна.  Харин энэ нь тухайн хүүхдийн өссөн орчин, нийгмийн хөгжил зэргээс шалтгаална гэж үзжээ. 83 орны эрэгтэй, эмэгтэй сурагчдад судалгаа хийж тоо бодуулж үзэхэд тэдний математикийн дундаж дүн нь ижилхэн байсан байна.

Эрэгтэйчүүд тоог маш сайн боддог

7 Хэдий чинээ том тархитай байна төдий чинээ ухаантай байна

Танд ийм бодол орж ирж байсан уу?  Хүний тархийг халимын тархитай харьцуулж үзвэл танд ямар бодол төрж байна? Тиймээс тархины хэмжээ таны ухаанд огтхон ч хамаагүй.  Ухаантай байдал нь тархины үйл ажиллагаа, түүнийг хэрхэн хөгжүүлж байгаагаас л хамаардаг юм шүү.

Хэдий чинээ том тархитай байна төдий чинээ ухаантай байна

8 Мэдрэлийн эсүүд нөхөн төлждөггүй

Эрт үеэс эрдэмтэд бидний эд эсүүд үхжсэн ч дахин нөхөн төлждөг  хэмээн үздэг байсан. Харамсалтай нь тэд мэдрэлийн эс нөхөн төлждөггүй гэсэн судалгааг гаргасан байна. Харин орчин үед мэдрэлийн эс ч гэсэн нөхөн төлждөг болохыг батлажээ. Тиймээс энэ тал дээр та санаа зоволтгүй боллоо.

Мэдрэлийн эсүүд нөхөн төлждөггүй

31
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()