Эд эрхтний наймааны золиос болсон аймшигт түүхүүд

Анагаах ухаан өндөр хөгжиж хүний эд эрхтнийг лабораторийн аргаар ургуулах хэмжээнд хүрсэн ч төрөл бүрийн өвчнөөр шаналж байгаа олон мянган хүнд хүний биеийн эд эрхтнүүд өнөөдөр ч хэрэг болсоор байгаа юм. Харамсалтай нь эрэлт их байгаа ч нийлүүлэлт бага байгаагийн улмаас эд эрхтний хууль бус наймаа дэлхийн хэмжээнд сүүлийн жилүүдэд цэцэглэн хөгжиж байна. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ дэлхийн улс орнуудад гарсан хамгийн аймшигтай эд эрхтний наймаануудтай танилцацгаая. 

Эд эрхтний наймааны золиос болсон аймшигт түүхүүд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

10 Мозамбекийн бүлэглэл

2004 онд Мозамбекийн "Mary Immaculate"-д ажиллаж байсан Бразилийн эгч дүүс нар ойр хавьд нь хүний эд эрхтнийг наймаалдаг томоохон бүлэглэл үйл ажиллагаагаа явуулж байгааг олж мэджээ. Тус бүлэглэл нь гол төлөв хүүхдийн эд эд эрхтэн болон нөхөн үржихүйн эрхтнийг зарж борлуулдаг байсан аж. Эгч дүүсийг олон нийтэд энэ тухай мэдэгдэл хийсний дараа том эгч Дорачи Эдингерийг зодуулж, боолгуулсан байдалтайгаар нас барсан байхыг нь олжээ. Харин бусад эгч дүүсийг нь "ална шүү" хэмээн занаснаас гадна нэгийг нь бүр нутгаас нь явахыг шаардсан байлаа. Цагдаагийнхан мөрдлөг явуулсан боловч дорвитой арга хэмжээ авч чадаагүй байна. 

Мозамбекийн бүлэглэл

9 Косовогийн Чөлөөлөх арми

2009 онд хэвлүүлсэн өөрийнхөө намтартаа Гаагийн прокуророор ажиллаж байсан Карла дел Понте (Carla del Ponte) "Косовогийн Чөлөөлөх арми Сербийн олон арван хоригдлуудыг Шар байшин нэртэй ферм рүү аваачиж эд эрхтнийг нь наймаалдаг" байсан тухай бичжээ. Түүний бичсэнээр бол эл хэрэг яг Косовогийн дайныг дуусч байх үед буюу 1999-2000 оны 3-р сарын хооронд болсон ажээ. Номны мэдээллийг үндэслэж тус хэргийг шалгасан бөгөөд хамгийн багадаа 10 хүн уг хэргийн хохирогч болсныг илрүүлэн тогтоосон хэдий ч Косовогийн ЗГ хүртэл ийм хэрэг болоогүй хэмээн зүтгэсээр хэн ч уг хэргийн бурууг өөртөө хүлээгээгүй юм. 

Косовогийн Чөлөөлөх арми

8 Раббигийн бүлэглэл

2009 оны 7-р сард авлигийн хэрэгт орооцолдсон нийт 44 хүнийг АНУ-ын Нью Жерси мужид баривчилсан хэрэг гарсан байдаг. Уг хэрэгт 5 рабби, 3 хотын захирагч мөн улс төрчид багтсан байв. Эдгээр хүмүүсийн дотроос наанадаж 10 жилийн турш хүний эд эрхтний наймаатай холбоотой байсан хэмээн буруутгагдсан Леви Изак Росенбаум (Levy Izhak Rosenbaum) бусдын анхаарлыг илүүтэй татаж байсан юм. АНУ-д хүний эд эрхтнийг наймаалахыг хориглосон хууль 1984 онд гарсан байдаг бөгөөд Леви Изак Росенбаум нь ийм төрлийн хэргийг үйлдсэн анхны хүн болжээ. Түүний гол бай нь ядарч зүдэрсэн Израйл хүмүүс байсан ажээ. Леви тэдний бөөрийг 10,000 доллараар худалдаж аваад цааш нь 160,000 доллараар зардаг байснаа хүлээсэн байна. Түүнийг 2,5-хан жил хорьжээ. 

Раббигийн бүлэглэл

7 Нялх хүүхдийн наймаа

Хар тамхины наймааг илрүүлэхээр ажиллаж байсан нууц цагдаа нарт 2003 оны 1-р сард нэгэн хачин саналыг санаандгүй тавьжээ. Нууц цагдаа нарыг 3 Украйн бүсгүйтэй ярилцаж байхад нэг нь "Би 5 сартай жирэмсэн юм. Биеэ үнэлдэг. Төрснийх нь дараа энэ хүүхдийг та нар худалдаж авах уу?" хэмээн цагдаа нараас асуусан байна. Цагдаа нар хэлсэн үнээр нь авахгүй харин үнэ хаялцаж болох юм хэмээн хариулжээ. Хүүхдийн анхны үнэ 50,000 евро байсан бөгөөд хүүхдийг төрснийх нь дараа авах гэсэн өөр хүмүүс ч удалгүй гарч ирсэн байна. Тэдгээр хүмүүст төрөх гэж буй хүүхдийн элэг, зүрх хэрэг болсон учраас үнийг нь 350,000 евро болтол нь  өсгөсөн байна. Хүүхэд 5-р сарын 9-ний өдөр төрсөн ба цагдаа нар хүүхдийг хамгаалалтандаа авч, харин төрүүлсэн эхийг нь баривчилж, бусад хүмүүст зохих хариуцлагийг нь хүлээлгэжээ. 

Нялх хүүхдийн наймаа

6 Өсвөр насны хүүхдийг хулгайлав

2011 оны 4-р сард Хятадын Аньхуй мужид оршин суудаг Лю гэгч эмэгтэй өөрийнхөө хүү Шиао Женийг (Xiao Zheng) цоо шинэ iPhone, iPad-тай болсон байхыг хараад учрыг лавласнаар энэ бүх хэрэг эхэлсэн байна. Шиао хүү өөрийнхөө бөөрөөр энэ бүхнийг сольж авснаа ээждээ хэлжээ. Хэргийг нарийн шалгаж үзтэл Шиао Жен хүү интернэтээр нэг хүнтэй танилцсан ба нөгөө хүн нь хүүг Ченжөү хотод ирж бөөрөө 20,000 юаниар зарах саналыг тавьсан ажээ. Хүүгийн бөөрийг орон нутгийн нэгэн эмнэлэгт авсан бөгөөд тус газрыг цагдаагийнхан шалгах гэтэл эмнэлгийн ажилчид "Манай эмнэлгийг хувиариа бизнес эрхэлдэг хүн түрээсэлсэн" гэсэн бөгөөд цагдаагийнхан уг хэргийн цаана хэн байгааг олж илрүүлж чадаагүй ажээ. 

Өсвөр насны хүүхдийг хулгайлав

5 Сомали охин

2013 онд Английн ЗГ "Өнгөрсөн жил манай оронд 371 хүүхэд хулгайлагдан орж ирсэн" гэсэн мэдэгдлийг хийжээ. Эдгээр хүүхдүүдийн ихэнхийг  боолчлол болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор Нигер, Вьетнам улсуудаас авчирсан байсан бөгөөд Сомалиас ирсэн насанд хүрээгүй нэгэн охины эд эрхтнийг наймаалсан болох нь илэрсэн юм. 

Сомали охин

4 Knights Templar картель

Мексикийн хар тамхины картель "Knights Templar" нь хар тамхи худалдан борлуулдаг ч өөрсдөө хэрэглэдэггүйгээс гадна ашиг олох зорилгоор эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гэмтээхгүй гэсэн ёс зүйг баримталсаар иржээ. Гэвч сүүлийн үед тэд энэ ёс зүйгээ уландаа гишгэж өөрийнхөө картелийг санхүүжүүлэх зорилгоор хүүхдийн эд эрхтнийг наймаалах болов. Мексик хотод байдаг сургуулийн сурагчдыг хөнжилд боон, хөлдөөгчинд хийж, том машинд суулган авч явсан ч аз болж жолооч нь замдаа төөрч гацсан бөгөөд нутгийн иргэд уг машин руу халдсанаар дотор нь байсан хүүхдүүд эцэг эхдээ эсэн мэнд эргэн ирж чадсан байна. 

Knights Templar картель

3 Эрдэм шинжилгээний зорилгоор ашигладаг

Хүний эд эрхтнийг үргэлж шилжүүлэн суулгах зорилгоор ашигладаггүй байна. 19-р зуунд хүний цогцсыг булшнаас ухаж анагаахын сургуульд зарах тохиолдолд нэлээдгүй гарч байжээ. 1950-иад онд Эйнштейний тархийг хулгайлж судалгааны зорилгоор ашигласан гэх мэдээ ч бий. 2014 онд Томас Жефферсоны Их сургуульд уушигны өвчнөөс болж нас барсан 51 настай Ванс Андерсон (Vance Anderson)-ыг оршуулгын товчооны ажилтанд хүлээлгэж өгөх үед түүний нүд, тархи болон бусад амин эрхтнүүд алга болсон байжээ. Энэ талаар тодруулга авахад тус их сургуулийн удирдлагууд эрдэм шинжилгээний зорилгоор нас барсан хүмүүсийн биеэс эд эрхтнүүдийг нь авдаг болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг.  

Эрдэм шинжилгээний зорилгоор ашигладаг

2 Соланогийн шоронгийн үймээн

Калифорни мужид байдаг Соланогийн төв шоронд 2015 оны 5-р сарын 4-нд үймээн самуун гарч 30 минутын турш үргэлжилжээ. Үймээн самууныг зохицуулсаны дараа хоригдлуудыг тоолоход Николас Родригуез (Nicholas Rodriguez) алга байв. 15 цагийн дараа Николасын биеийг хөрөөгөөр хоёр хувааж, шоронгийн ойролцоох хогийн саванд чихсэн байхыг олжээ. Задлан шинжилгээгээр түүний ихэнх эд эрхтнүүдийг нь авсан байсныг тогтоосон юм. Цагдаагийнхан энэ хэргийг чухам хэн, ямар зорилгоор үйлдсэн, түүний эд эрхтнүүд хаашаа алга болсныг илрүүлж чадаагүй ажээ. 

Соланогийн шоронгийн үймээн

1 Аймшигтай ажлын ярилцлага

"Бие биедээ сэтгэлтэй хос үдшийг гадуур романтик өнгөрүүлээд гэртээ харьцгаажээ. Гэвч тэднийг өглөө сэрэхэд нь нэгнийх нь бөөрийг аваад мөстэй ваннтай усанд хийгээд үлдээжээ" гэсэн бөөрний наймааны тухай орчин үеийн аймшигтай гэмээр үлгэрийг та өмнө нь сонсож байсан байх. Тэд өөрсдөд нь хар тамхи өгч ухаан алдуулаад дараа нь мэс засал хийж бөөрийг нь авсан болохыг мэджээ. Тэгвэл сүүлийн үед Египтэд ч бас иймэрхүү төрлийн сэтгэл сэрдхийлгэм хэргүүд гарах болжээ. Ихэнх тохиолдолд ийм хэргийн золиос нь ажилд орох ярилцлага өгөхөөр ирсэн юмуу эсвэл визний ярилцлаганд орохоор ирсэн хүмүүст тохиолддог байна. Ярилцлага авч буй этгээд ярилцлаганд оролцогчдын эрүүл мэндийг үзэж, шинжилгээ хийх нэрийдлээр хар тамхи тарьж, дараа нь эд эрхтнийг нь авдаг байна. 

Аймшигтай ажлын ярилцлага

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()