Дэлхийн хамгийн хаалттай улсын Тэргүүн хатагтай байх ямар байдаг вэ?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны амьдралыг бид төдийлөн сайн мэддэггүй учраас түүний эхнэр И Сол Жу (Ri Sol-ju) ч бидний хувьд тайлагдашгүй оньсого мэт санагддаг билээ. Сол Жугийн талаарх мэдээлэл дэлхийн бусад орнуудын тэргүүн хатагтай нарынх шиг сонин сэтгүүл, хэвлэлээр гараад байдаггүй бөгөөд бид түүний төрсөн он сар өдрийг ч мэдэхгүй. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ Хойд Солонгосын Тэргүүн хатагтайн талаарх бидэнд мэдэгдээд байгаа баримтуудыг та бүхэндээ хүргэж байна. 

Дэлхийн хамгийн хаалттай улсын Тэргүүн хатагтай байх ямар байдаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 И Сол Жу сэхээтэн айлаас гаралтай

Багш, эмчийн гэр бүлээс гаралтай, Чонжин боомтод мэндэлсэн Сол Жуг 1985-1989 оны хооронд төрсөн хэмээн таамагладаг юм. Тэгэхээр Сол Жу 28-33 настай гэсэн үг болж таарч байна. 

И Сол Жу сэхээтэн айлаас гаралтай

2 Залуу байхдаа хөгжөөн дэмжигч хийдэг байжээ

Сол Жу нь удирдагчийн эхнэр болохоосоо өмнө Хойд Солонгосын хамгийн том их сургууль болох Ким Ир Суны Их сургуулийг төгсчээ. 2005 онд тэрбээр Өмнөд Солонгост зохион байгуулагдсан Азийн Аварга шалгаруулах тэмцээнд Хойд Солонгосын төлөөлөгчдийг дэмжих багийн гишүүн болж оролцсон байна. 

Залуу байхдаа хөгжөөн дэмжигч хийдэг байжээ

3 Сол Жу өмнө нь дуучин байв

Унхасу Улсын Найрал хөгжимд түүнийг дуулж байхыг удирдагч Ким Жон Ун олж харахаас өмнө тэрбээр хэсэг хугацааны турш Хятдад дуучны мэргэжлээр суралцаж байсан ажээ. 

Сол Жу өмнө нь дуучин байв

4 Тэрбээр гурван хүүхдийн ээж

Мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Сол Жуг хоёр охин, нэг хүүтэй хэмээдэг. Өмнөд Солонгосын Тагнуулын Төв газрын мэдээгээр Хойд Солонгост залгамжлагч хэрэгтэй болсон учраас Сол Жу гурав дахь удаагаа жирэмслэхээс өөр аргагүй болсон ажээ. 

Тэрбээр гурван хүүхдийн ээж

5 Тэр бусдаас өөр

Түүнээс өмнөх Хойд Солонгосын Тэргүүн хатагтай нар цөм урт үстэй байсан бол Сол Жу богино үстэй. Үүнээс гадна тэрбээр Барууны брендүүдэд нугасгүй нэгэн бөгөөд Channel, Dior-ийн бүтээгдэхүүн, аксессорийг цуглуулдаг ажээ. Хүн бүр Хойд Солонгосынхоо тэмдгийг заавал зүүх ёстой байдаг ч Сол Жу өөрийнхөөрөө загнаж, өндөр үнэтэй энгэрийн зүүлтээр гангарсан байгааг энэхүү зургаас харж болох юм. 

Тэр бусдаас өөр

6 Тэрээр нөхрөө ятгаж чадсан

Сол Жу эрх мэдэл, албан тушаалыг өөртөө төвлөрүүлсэн нөхрөө ятгаж улсынхаа эмэгтэйчүүдэд бага хэмжээний ч болтугай эрх чөлөөг олгожээ. Сол Жугийн ятгалгын ачаар Хойд Солонгосын эмэгтэйчүүд өмд, жинсэн өмд, хар трико, үргэлж ултай болон өндөр өсгийтэй гутал өмсөж, унадаг дугуйгаар гадуур явж чадахаар болсон билээ. 

Тэрээр нөхрөө ятгаж чадсан

201
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()