Цэвэршилт гэж юу болох, цэвэршилтийн үе шатуудыг хэрхэн даван туулах вэ?

Цэвэршилт явагдсанаар эмэгтэй хүний сарын тэмдэг ирэхээ болих ба үр тогтох чадвараа алддаг байна. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар цэвэршилт нь гол төлөв 40-50 насанд тохиолддог бөгөөд эмэгтэй хүн бүрийн бие физиологийн онцлог, удамшлаас шалтгаалан харилцан адилгүй насанд тохиолддог ажээ. Ингээд энэ удаагийнхаа нийтлэлээрээ цэвэршилт гэж юу болох, цэвэршилтийн үе шатуудыг хэрхэн даван туулах тухай мэдээллийг эмэгтэйчүүд та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Цэвэршилт гэж юу болох, цэвэршилтийн үе шатуудыг хэрхэн даван туулах вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Цэвэршилт нь нэг шөнийн дотор явагддаг зүйл биш бөгөөд дотроо 3 үе шатаас бүрддэг байна. 

Эхний үе шат болох Цэвэршилтийн өмнөх үе 

Энэ үе шатанд сарын тэмдэг тогтмол ирэхээ больдог ч жирэмслэх магадлал өндөр хэвээр л байдаг. Мөн эхний үе шатанд түгээмэл илэрдэг шинж тэмдэг бол нүүр, хүзүүгээр халуу оргих байдаг юм. 

Хоёр дахь үе шат буюу Цэвэршилтийн үе 

Хүмүүс цэвэршилтийг нэг шөнийн дотор болоод өнгөрдөг зүйл гэж боддог нь буруу ойлголт гэдгийг юуны өмнө хэлье. Хэрэв таны сарын тэмдэг ирээгүй нэг жилийн хугацаа өнгөрсөн бол та өөрийгөө цэвэршилтийнхээ үе шатанд явж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ шатанд илэрдэг хамгийн түгээмэл шинж тэмдэг нь үтрээ хуурайших, нойрондоо муу болох зэргээр илэрнэ. 

Гурав дахь үе шат буюу Цэвэршилтийн дараах үе 

Сарын тэмдэг ирэлгүй нэг жил болсон бол цэвэршилтийн дараах үе шатыг туулж байна гэж ойлгож болно. 

 

1 Яах ёстой вэ?

Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрсэн бол цаг алдалгүйгээр мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөж байгаагаар гэдэсний дуран, хөхний хорт хавдрын оношилгоо, бамбай булчирхайн үзлэгийг хийлгэх зайлшгүй шаардлагатай ажээ. 

Цэвэршилтийн үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд: 

- сарын тэмдэг тогтмол ирэхээ болих 

- сарын тэмдэг огт үзэгдэхээ болих 

- үтрээ хуурайших 

- нүүр, хүзүү халуу оргих 

- шөнө хөлрөх 

- нойргүйдэх 

- зан аашийн огцом өөрчлөлт 

- жин нэмэгдэж, хоол боловсруулалт удаашрах 

- үс шингэрэх 

- арьс хуурайших 

- хөх жижгэрэх 

Яах ёстой вэ?

2 Цэвэршилтийн үед хийх эмчилгээ:

Эмэгтэй хүн бүрийн амьдралд тохиолдох зүйл учраас цэвэршилтээс урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Харин цэвэршилтийн үеийн зовиур, шаналгааг багасгах аргуудыг ашиглан нарийн төвөгтэй, хүнд хэцүү энэ үеийг амжилттай туулж чадах болно. 

1. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх - Амьдралын зөв хэв маягийг баримталж, зөв хооллох нь энэ үед ихээхэн тус болох болно. Архи тамхинаас татгалзаж, идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэ. Эмчийн зөвлөснөөр кофе болон халуун ногоотой хоол унднаас татгалзсанаар таны нүүр, хүзүү халуу оргих нь багасах ажээ. 

2. Гормоны эмчилгээ - Гормоны эмчилгээг  хүн бүрт хийдэггүй бөгөөд эмчтэйгээ сайтар ярилцаж зөвлөлдсөний үндсэн дээр эхлүүлэх ёстой. Эмч таны биеийн байдлыг харгалзан үзээд прогестерон, эстроген эмчилгээний аль нэгийг эсвэл хоёуланг нь хамтад нь хийх аргыг сонгох болно. 

3. Үтрээний хуурайшил, нойргүйдлийн эмчилгээ - Эдгээр тохиолдолд эмч нар ихэнхдээ жоргүй олгодог эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг санал болгодог юм. Үтрээ хуурайшсанаар бэлгийн ажил хийх үед өвдөлт мэдрэгддэг учраас эмч тос, эстроген зэргийг хэрэглэхийг зөвлөдөг. 

4. Сэтгэл гутралын эм - Сэтгэл гутралд сайн нөлөөтэй эмийг ууснаар сэтгэл санаа тайван болохоос гадна хүзүү, нүүр халуу оргих нь багасдаг ажээ. Энэхүү эмчилгээ нь гормоны эмчилгээ хийлгэх боломжгүй хүмүүст тохиромжтой. 

5. Невронтин - Энэ эм нь саажилтыг эмчлэхэд үр дүнтэй байдгаас гадна нүүр, хүзүү халуу оргих мэдрэмжийг хамаагүй ихээр бууруулдаг болох нь батлагдсан байдаг. Гормоны эмчилгээ хийгдэж болохгүй эмэгтэйчүүд уг эмийг уух боломжтой юм. 

6. Байгалийн гаралтай эмүүд - Олон ч эмэгтэй шинжлэх ухаанаар батлагдаагүй байгалийн гаралтай эмүүдийг хэрэглэдэг. Ямар үр дүн гарах нь тодорхойгүй учраас эдгээр төрлийн эмийг хэрэглэхдээ юуны өмнө эмчээсээ сайн асууж лавлаарай. 

Бясалгалд явж, зүү эмчилгээ хийлгэн, өөрийгөө тайвшруулах техникийг эзэмшиж, хэрэглэх нь үр дүнтэй байдаг ба стресс, зовиурыг намдаахад тусладаг болохыг эмч нар зөвлөдөг байна. 

Танд эрүүл энхийг хүсье! 

Цэвэршилтийн үед хийх эмчилгээ:

24
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()