Та бидний оюун ухааныг муутгаж байдаг 10 зүйл

Текиллагаас хэдэн хундага татаж, усан тамхи татсаны дараа оюун ухааны шалгалтанд өндөр оноо авах хүн гарахгүй биз ээ. Тэгвэл архи, тамхинаас гадна бидний төсөөлж ч байгаагүй дараах 10 зүйлс бидний оюун ухааныг муутгаж байдаг ажээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Та бидний оюун ухааныг муутгаж байдаг 10 зүйл
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Бүдэг гэрэл

Мичиганы Их сургуулийн эрдэмтэд бүдэг гэрэл нь хүний оюун ухааныг муутгадаг болохыг баталжээ. Онолын хувьд харх болон хүний тархи нь яг ижилхэн юм. Тэд хархнуудыг төөрдөг замаар явуулж сургасан бөгөөд дараа нь тэднийг хоёр хэсэгт хуваан нэг хэсгийг нь өдрийн цагаар бүдэг гэрэлд, харин нөгөөхийг нь тод гэрэлд байлгажээ. Ингээд 4 долоо хоногийн дараа тэдний тархийг шинжилж үзэхэд бүдэг гэрэлд байсан хархнуудын тархины гипокампын үйл ажиллагаа 30%-иар буурсан байсан нь тогтоогдсон бөгөөд хархнуудыг ахин нэг удаа төөрдөг замаар явуулахад бүдэг гэрэлд байсан хархнууд тод гэрэлд байсан хархнуудаасаа муу явж байгаа нь харагдаж байжээ.  

Бүдэг гэрэл

2 Ухаалаг утас

Ухаалаг утас нь биднийг хоорондоо холбоотой байхад тусладаг ч хүний оюун ухааныг байнга ядрааж байдаг ажээ. Техасын Их сургуулийн хэсэг эрдэмтэд гар утасны тархинд үзүүлэх нөлөөг судлахаар ухаалаг утас хэрэглэдэг 800 хүнийг урьж авчран анхаарлаа бүрэн төвлөрүүлэхээс өөр аргагүй тестэнд оруулжээ. Ингэхдээ оролцогчдын тал хувиас нь утсаа өөр өрөөнд орхихыг харин үлдсэн хэсэгт нь утсаа ширээн дээрээ тавиад тестээ бөглөхийг хүсчээ. Судалгааны үр дүнгээр утасгүй байсан хүмүүсийн анхаарал төвлөрөл утастай байсан оролцогчдынхоос хамаагүй өндөр гарсан байна.

Ухаалаг утас

3 Боловсруулсан хоол хүнс

Бага балчир насандаа ямар хоол идэх нь тухайн хүүхдийн оюуны хөгжлийг тодорхойлдог ажээ. 14000 хүүхдийг оролцуулсан хооллох зуршил, оюун ухааны хоорондын холбооны тухай судалгаагаар гол төлөв боловсруулсан хоол хүнс хэрэглэдэг багачуудын IQ нь уураг, витаминаар баялаг эрүүл хоол хүнс хэрэглэдэг хүүхдүүдийнхээс бага байсан нь харагджээ. Тархины хөгжилд уураг, витамин нь сайн нөлөө үзүүлдэг бол боловсруулсан хоол хүнс нь ямар ч нөлөөг үзүүлдэггүй ажээ. Хүүхдийн тархины хөгжил 3 нас хүртлээ хамгийн хурдацтайгаар явагддаг учраас хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн зөв  хооллох нь тун чухал юм. 

Боловсруулсан хоол хүнс

4 Нэгэн зэрэг олон ажил хийх

Хүний тархи нь тухайн цаг мөчид нэг л зүйл дээр сайн төвлөрөхөөр бүтээгдсэн учраас цаг хэмнэх үүднээс нэгэн зэрэг олон ажлыг хийх нь оюун ухаанд сөрөг нөлөөтэй байдаг ажээ. Стенфордын Их сургуулийн эрдэмтэд олон ажлыг зэрэг хийж чадна гэсэн хүмүүсийг туршилтанд оруулсан бөгөөд судалгааны эцсийн үр дүнгээр тэдгээр хүмүүсийн буруу байсныг баталсан юм. Нэгэн зэрэг олон ажлыг хийснээр тухайн ажлын чанар муу болохоос гадна бидний IQ ч мөн буурдаг болох нь тогтоогдсон байна. 

Нэгэн зэрэг олон ажил хийх

5 Сахар

6 долоо хоногийн турш фруктозоор баялаг хоол хүнс хэрэглэснээр хүний оюун ухаан мууддаг ажээ. Калифорний Их сургуулийн эрдэмтэд хархнуудыг нарийн төвөгтэй төөрдөг замаар явуулж сургасныхаа дараагаар  2 хэсэгт хувааж нэг хэсгийг нь фруктозоор, харин нөгөө хэсгийг нь омега-3-аар тэжээжээ. Ингээд 6 долоо хоногийн дараа тэднийг ахин нөгөө төөрдөг замаараа явуулахад омега-3-аар тэжээгдсэн хархнууд үйлдлийг илүү сайн гүйцэтгэж байв. Сахар нь инсулиний түвшинд нөлөөлдөг ажээ. 

Сахар

6 Олон цаг жолоо барих

Өдөрт 2-оос илүү цагаар жолоо барьдаг хүний IQ буурдаг болох нь батлагджээ. Лейкестерийн Их сургуулийн эрдэмтэд нийт 500 мянган хүнийг хамарсан судалгааг зохион байгуулсан бөгөөд өдөрт 2-оос дээш цагаар жолоо барьдаг 93 мянган хүний өгсөн IQ шалгалтын дүн хамгийн бага гарсан ажээ. Мөн холын замд тээвэрт явдаг хүний танин мэдэхүйн чадвар муудаж, оюун ухаан нь доройтдог гэсэн дүгнэлт ч бас гарсан юм байна. 

Олон цаг жолоо барих

7 Цагийн зөрөө

Калифорний Их сургуулийн эрдэмтэд хүний биеийн биологийн хэмнэлтэй хамгийн ижилхэн амьтан болох орог зусагийг судалгаандаа ашиглажээ. Тэд орог зусагнуудыг хоёр бүлэг болгож, эхний бүлгийнх нь биологийн хэмнэлийг бүтэн сарын хугацаанд 6 цагаар ухрааж, харин нөгөө бүлгийг нь өөрчлөлгүйгээр үлдээжээ. Ингээд сарын дараа тэдэнд яг ижилхэн даалгаврыг заахад цагийн зөрөөний өөрчлөлтөнд орсон бүлэг нь үлбэгэр, идэвхигүй, унтамхай байдалд орсон байсан бол нөгөө бүлэг нь зааж өгсөн зүйлийг хялбархан сурч байв. Үүнээс гадна байнга олон улсын нислэгээр явж байдаг хүний тархины гимокамп нь гэмтдэг ажээ. 

Цагийн зөрөө

8 Таргалалт

Таргалалт нь бидний дотор эрхтэнүүд төдийгүй тархинд хүртэл нөлөөлж байдаг ажээ. Судлаачдын тогтоосноор хэт таргалалттай эмэгтэйчүүдийн тархи хэвийн жинтэй эмэгтэйчүүдийнхээс илүү хурдан хугацаанд сахарыг боловсруулдаг байна. Судлаачид таргалалттай 17 эмэгтэйгээс өөх соруулах мэс заслын өмнө болон хойно шалгалт авахад мэс заслын дараах шалгалтын дүн өмнөхөөсөө илт мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн болох нь харагджээ. Сахрыг хурдан хугацаанд боловсруулах нь тархины бүтцийг гэмтээдэг бөгөөд улмаар танин мэдэхүйн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг байна. 

Таргалалт

9 Хүүхэд байхдаа зодуулдаг байсан бол

АНУ-д явагдсан нэгэн судалгаагаар зодуулдаг хүүхдийн IQ огт зодуулдаггүй хүүхдийнхээс бага байгаа нь харагджээ. Дэлхийн бусад орнуудад явагдсан судалгаагаар ч бага байхдаа зодуулж байсан хүүхдийн IQ тайван, зодуургүй орчинд өссөн хүүхдүүдийнхээс бага байдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг юм. Зодуулдаг хүүхдүүд үргэлж стрессдэж, айж, цочиж байдаг учраас энэ нь тэдний IQ-д муугаар нөлөөдөг байна. 

Хүүхэд байхдаа зодуулдаг байсан бол

10 Хэрэгтэй хэрэггүй ТВ шоу үзэх

Судлаачдын олж тогтоосноор хүн бол үзэж буй зурагтын нэвтрүүлгийнхээ тусгал нь байдаг ажээ. Зурагтаа асаагаад сувгаа солихын төдийд боловсрол олгохуйц сайхан нэвтрүүлэг, дэмий шахуу телевизийн шоунууд ч нүдний өмнүүр жирэлзэн өнгөрдөг шүү дээ. Тэгвэл судлаачид хүнд боловсрол өгөхгүй ийм төрлийн шоунууд нь үзэгчдийг тэнэг болгодог гэдгийг баталсан байна. Ийм учраас зурагт үзэхдээ ухаалаг байж, өөрт хэрэгтэй, амьдралд тустай, үр өгөөжтэй нэвтрүүлэг, кинонуудыг үзэж байх хэрэгтэй юм. 

Хэрэгтэй хэрэггүй ТВ шоу үзэх

33
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()