Сурталчилгаа (15)
Хаах

Найз залуу, нөхөр тань таныг хайрлахаа больсоныг илтгэх шинжүүд

"Act Like a Lady, Think Like a Man" номын зохиогч Стийв Харвигийн (Steve Harvey) хэлсэнээр бол "Эрэгтэй хүн хайртай бүсгүйгээ гурван хэлбэрээр хайрладаг. Үнэхээр хайртай бол олон нийтийн газарт хамт байхдаа өөрийнхөө эрхийг зарлан тунхаглан, муу зүйлсээс хамгаалж, асран халамжилдаг" ажээ. Мэдээж хэрэг орчин үед эмэгтэй хүн бүрийг хамгаалж, бүх зүйлсээр нь хангах шаардлагагүй болсон хэдий ч бүсгүй хүн бүрт хайр, халамж хэрэгтэй нь маргашгүй үнэн билээ. Ингээд энэ удаагийнхаа нийтлэлээрээ эрэгтэй хүн өөрийнхөө найз охин, эхнэртээ хайргүй болсон тохиолдолд ямар шинжүүдийг гаргаж байдагтай танилцья. 

Найз залуу, нөхөр тань таныг хайрлахаа больсоныг илтгэх шинжүүд

1 Таны сул талуудыг найзууддаа ярина

Эмэгтэй хүн найз залуу, нөхрийнхөө дутагдалтай, сул тал, харилцаанд нь үүсээд байгаа нарийн ширийн бүхнийг найз бүсгүйчүүлтэйгээ ярилцан зөвлөлддөг бол эрчүүд энэ бүхнээ зөвхөн дотроо л хадгалдагаараа онцлогтой юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд жинхэнээсээ хайртай болсон бол түүнийхээ зөвхөн сайн сайхан талуудыг л олж хардаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Хэрэв таны хайрт таны сул талыг найзууддаа тоочин, тоглоом наргиа хийж суугаа бол энэ нь таныг хайрлахаа больсныг илтгэж байгаа хэрэг гэдгийг санаарай. 

Таны сул талуудыг найзууддаа ярина

2 Таны зуршлуудыг доош нь чихнэ

Бүсгүйчүүд бид заримдаа угаалгын өрөөндөө ороод 2 цаг алга болж, утсаар өдөржингөө ярьж, хэрэгтэй хэрэггүй баахан хувцасаар шүүгээгээ дүүргэн, хайртынхаа тавагтай хоолноос нэг халбагадаж, өдөржингөө нэг дуугаа амандаа аялдаг. Танд хайртай залуу таны бүх зуршлыг байгаа чигээр нь хүлээн авдаг бол таныг хайрлахаа больсон нэгэн үйлдэл бүхнийг чинь зааж зааварладаг, уурлаж уцаарласан нэгэн болж хувирдаг байна. 

Таны зуршлуудыг доош нь чихнэ

3 Таны яриаг анхааралтай сонсдоггүй

Эрдэмтэд эрэгтэй хүн эмэгтэй хүний яриаг ердөө 6 минутын турш л анхааралтай сонсч чаддаг болохыг баталсан байдаг. Үүнээс хойш та хайрттайгаа чухал зүйл ярихдаа тойруулалгүйгээр шуудхан ярихыг хичээгээрэй. Эрэгтэй хүмүүс танихгүй хүн, дэлгүүр хоршоо, хувцас загвар болон хоолны дэглэмийн тухай яриаг сонсохдоо тааруухан байдаг ажээ. Ийм учраас болж өгвөл найзуудтайгаа эдгээр сэдвээр ярьж байвал зүгээр шүү. Танд үнэхээр хайртай залуу таныг ямар ч утгагүй, өөрт нь холбогдолгүй зүйлийн тухай ярьсан бай анхааралтай сонсч өгдөг бол таныг юман чинээ тоодоггүй хүн таныг ямар ч чухал зүйлийн тухай ярьсан танд анхаарал хандуулахгүй ээ. 

Таны яриаг анхааралтай сонсдоггүй

4 Сэтгэл санааг чинь ямар байгааг огтхон ч анзаардаггүй

Эрэгтэй хүн төрөлхөөсөө эмэгтэй хүний нулимсыг тэвчих чадвар муутай байдаг тул бүсгүй та болж өгвөл нулимсаа үзүүлэхгүйг хичээгээрэй. Тэр танд үнэхээр хайртай  бол таны сэтгэл санааны байдлыг өдөр тутамдаа асууж мэдэн, анхаарал халамж тавьж, таныг баяр хөөртэй болгохын тулд бүхнийг хийдэг бол таныг чухалчлан үздэггүй, таныг хайрладаггүй залуу таныг уйлж байсан ч аргадахгүй. Харин ч бүр уурлаж уцаарлаж мэднэ. 

Сэтгэл санааг чинь ямар байгааг огтхон ч анзаардаггүй

5 Түүнийг өдөхөд хариу үйлдэл үзүүлдэггүй

Хосууд хамтдаа хэдэн жилийг өнгөрүүлсэний дараагаар бүх зүйл нэгэн хэвийн болж ирдэг бөгөөд энэ үед бие биенээ өдөх нь тэдний харилцааны "чимэг" болж өгдөг юм. Сахилгагүйтэж авахуулсан фото зураг, өдсөн халуухан мессежүүд нь та хоёрын харилцааг анх танилцаж байсан тэр сайхан үе рүү эргүүлэн аваачих болно. Гэхдээ хамгийн гол нь нэг нь биш хоёулаа энэ тал дээр идэвхитэй байх ёстой билээ. Бүсгүй таныг олон янзын позоор арваад ширхэг халуухан зураг авахуулж явуулаад байхад хайрт чинь ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа бол энэ нь та хоёрын харилцаа аюулд орсны дохио мөн. 

Түүнийг өдөхөд хариу үйлдэл үзүүлдэггүй

6 Таны хүсэлтийг хүлээж авдаггүй

Эрэгтэй хүний хувьд хайртай бүсгүйнх нь гуйлт, хүсэлт хамгаас чухал байдаг бөгөөд хайртай бүсгүйдээ өөрийгөө ямар гайхалтай, ухаалаг, хүч чадалтай болохыг харуулж бишрүүлэхийг битүүхэндээ хүсч явдаг ажээ. Харин танд хайргүй болсон бол гэрлийн ламп солиод өгөөч гэсэн хүсэлтийг чинь хүртэл уур цухалтайгаар хүлээж авах болно. Арай таны хайрт өөр хэн нэгэн эмэгтэйн хүсэлт, гуйлтыг баяртайгаар биелүүлдэг юм биш биз???

Таны хүсэлтийг хүлээж авдаггүй

7 Таныг хардахаа больсон

Хайртай бол хартай гэлцдэг. Энэ нь ч үнэний ортой үг ажээ. Эрчүүд өөрийнхөө хайрлаж, татагддаг бүсгүйгээ бусад эрчүүдээс харамлаж, түүнийхээ бүхий л зүйлийг зөвхөн өөрийнх нь байгаасай хэмээн хүсдэг байна. Хэрэв таны найз залуу, нөхөр таныг огтхон ч хардахаа больсон бол тэр таныг хэдийнэ хайхрахаа больжээ хэмээн ойлгож болно. 

Таныг хардахаа больсон

8 Таныг аюул ослоос хамгаалдаггүй

Эрэгтэй хүний үндсэн хэрэгцээ нь эмэгтэйгээ хамгаалах байдаг шиг эмэгтэй хүний үндсэн хэрэгцээ нь хайртай хүнээрээ хамгаалуулах байдаг. Хэдийгээр орчин үед эрчүүд өөрийн бүсгүйгээ зэрлэг ан амьтан, бусад омгийн дайралтаас хамгаалах шаардлагагүй болсон ч ядаж орой үдшийн цагаар ажлаа тарахад нь очоод авчихаж байх ёстой билээ. Хэрэв таны хайртай залуу таныг ямар ч нөхцөл байдлаас хамгаалдаггүй бол ийм залуутай хамт байх хэрэг үнэхээр байгаа эсэхийг сайтар бодож үзээрэй. 

Таныг аюул ослоос хамгаалдаггүй

9 Гадаад байдлыг чинь шүүмжилнэ

Алдарт яруу найрагч Омар Хайям "Хүн хайртай хүнийхээ алдаа дутагдлыг анзаардаггүй бол дургүй хүнийхээ сайн талд ч зэвүүцдэг" гэж хэлсэн байдаг. Энэ ч үнэхээр үнэн ажээ. Найз залуу, нөхөр тань танд үнэхээр хайртай бол таныг сэгсийсэн үстэй, томдсон цамцтай байхад ч хайрласаар л байх болно. Өөрөөр хэлбэл та л өөрөө хэлэхгүй бол таны хайрт таны дутагдал, хэдэн кг таргалсаныг огтхон ч анзаарахгүй гэсэн үг юм. Харин танд хайргүй болсон бол таныг яаж ч сайхан харагдлаа гэсэн  хэзээ ч үнэлэхгүй ээ. 

Гадаад байдлыг чинь шүүмжилнэ

10 Сайхан үг, тэврэлтийг мартаад удсан

Халуун дулаан үг, үнсэлт, тэврэлт зэрэг нь хосуудын хайрын хэл байдаг билээ. Бид хайртай хүнээ "Хайрт минь", "Хонгор минь", "Миний хайраа" хэмээн дуудахад зүрхэнд баяр хөөр оргилж, эргэн тойронд халуун дулаан уур амьсгал бий болдог. АНУ-ын эрдэмтэд 1000 хосыг оролцуулан судалгаа хийсэн бөгөөд бие биенээ сайхан үгээр энхрийлэн дууддаг хосууд дууддаггүй хосуудаасаа 3 дахин их аз жаргалтай байдаг нь тодорхой болсон байна. Таныг "Хайрт минь" гэж дуудан түүнийг тэврэх гэх болгонд хайрт чинь хөмсгөө зангидан уцаарладаг бол түүний таныг гэсэн хайр дууссан байж мэдэх юм. 

Сайхан үг, тэврэлтийг мартаад удсан

37
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()