104 настай Япон докторын өгсөн урт наслах нууц

Японы эмч болох Шигеаки Хинохара одоо 104 настай бөгөөд тэрээр дэлхий дахинд урт насалсан нууцаасаа хуваалцаж байгаа аж. Тэрээр 1911 онд Японд төрсөн бөгөөд өдий хүртэл наслахдаа 150 гаруй эрүүл мэнд хэрхэн аж жаргалтай эрүүл амьдрах тухай ном бичсэн байна. Ингээд 104 настай настаны бидэнд хэрхэн урт наслах нууцаасаа хуваалцсаныг хамтдаа сонирхоцгооё.

104 настай Япон докторын өгсөн урт наслах нууц
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1. Үргэлж шатаар гарах хэрэгтэй

Эмч Хинокара одоог хүртэл шатаар явахдаа нэг шат алгасаж алхдаг гэжээ. Тиймээс болж  өгвөл шатаар явж байхыг зөвлөсөн байна.

2. Мэргэжилтэн болон эмч нарын хэлсэн бүхэнд бүү итгэ

Та өөрөө аливаа зүйлийг судлах эрхтэй учир эмч бүрт итгэх албагүй.

3. Мэдлэгээ бусадтай хуваалц

Тэрээр 150 гаруй лекцийг их, дээд сургуульд  тавьжээ. Ихэнхидээ дайн болон энхийн талаар байдаг бөгөөд түүний лекц 90 минут орчим зогсоо байдлаар өнгөрдөг байна.

4. Тэтгэвэрт гарах цаг чинь болжээ гэж хэлэх эрх хүмүүст байхгүй

Хэрвээ та өөрийн ажилд дуртай, эрүүл мэндийн хувьд сайн бол заавал эрт тэтгэвэрт гарах шаардлагагүй.

5. Эртнээс төлөвлө

Хэрвээ та уйтгартай амьдралыг хүсэхгүй байвал бүтэн өдрийн турш завгүй графиктай байх хэрэгтэй. Хинохара 2020 оны Олимпийг үзэхээр төлөвлөж байгаа гэнэ.

6. Илүүдэл жинг хая

Тэрээр өглөөний цайндаа оливын тос, кофе болон жүржийн шүүсийг хэрэглэдэг байна. Харин өдрийн хоолондоо сүү, жигнэмэг, будаа хэрэглэдэг бол оройн хоолондоо загас болон олон төрлийн хүнсний ногоо иддэг байна. Тэрээр долоо хоногт ердөө 2 удаа л 100 гр мах иддэг аж.

7. Сайн амарсны ачаар та эрч хүчээр цэнэглэгдэх болно

Та хүүхэд шиг хурдан сэтгэж сайн амарч эрх чөлөөг мэдэрснээр та илүү эрч хүчтэй байх болно.

8. Урт наслах гэдэг бол гайхалтай

Тэрээр сайн дураар бусдад тусалдаг бөгөөд өдөрт 18 цаг ажилладаг байна. Мөн амьдралын хором мөч бүхэнд талархдаг гэжээ.

9. Хэнийг дуурайх вэ гэдгээ бодох

Ямар нэгэн асуудал тулгарсан үед та хэнтэй ижил шийдвэр гаргах байсан бэ гэсэн асуултыг хүмүүс их асуудаг.  

10. Амьдралд төрөл бүрийн асуудал тулгардаг учир хэт их санаа зовох хэрэггүй

Хинохараг 59 настай байхад нь Оросын зэвсэгт хүчнийхэн түүнийг баривчилсан бөгөөд тэрээр 4 жилийн турш 40 градусын халуунд гавтай сууж байсан байна. Гэхдээ түүний бие организм энэхүү байдалд дасан зохицож чаджээ.

11. Шинжлэх ухаан хүнийг эмчилж, туслаж чадахгүй

Тэрээр өвчнийг орчин үеийн шинжлэх ухаанаар эмчилж чадна гэж үзэж байгаа ч хүн бүрт өөр өөрийн гэсэн онцлог эмчилгээ хэрэгтэй.

12. Мөнгөний араас битгий улайр

Энэ хорвоогоос халихдаа юуг ч өөртэйгөө цуг авч явж чадахгүй гэдгийг ухаарах хэрэгтэй.

13. Өвчин гэдэг бол нууцлаг зүйл

Өвчнөө мартах түүнийг мэдрэхгүйн тулд та ямар нэгэн сонирхолтой зүйл хийх хэрэгтэй. Хөгжим болон амьтан нь өвчнийг мартах, мэдрэхгүй байхад тустай.

14. Өөрт таалагдсан зүйлийг олох

Аливаа нэгэн зүйлийг хийхэд таныг хөдөлгөх хүч хэрэгтэй. Тэрээр "Абт Фоглер" хэмээх шүлэгнээс өөрийгөө хөдөлгөх эрч хүчийг авдаг гэжээ.

42
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()