Уушигаа хамгаалж эрүүл болгох 7 алхам

2018-03-06, 12:25
2,668

Бидний уушиг нь агаарын бохирдол, төрөл бүрийн халдьараас сэргийлэгч бүхий байгалиас заяасан хамгаалагч бүрхүүл юм. Гэвч уушиг нь бидний өдөр тутам амьсгалдаг агаарын найрлаган дахь хортой химийн бодисоос болж хэвийн үйл ажиллагаагаа алдаж байна. Хий ханиаж, цээжээр тань хөндүүрлэн, амьсгаа давхцах болсон зэрэг нь астма, бронхит, сүрьеэ гэх мэт хүнд өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул даруй мэргэжлийн эмчид хандаарай. Доорхи мэдээллээр бид та бүхэнд хэрхэн уушгиа хамгаалах талаар хүргэж байна.

Уушигаа хамгаалж эрүүл болгох 7 алхам

1 Гэрээ цэвэрлэх

Зарим тохиолдолд уушигны өвчнүүд нь хортой хөгцнөөс болж үүсэх тохиолдол бий. Энэхүү хорт хөгц үүсэхэд маш хялбар буюу ердөө ус болон цөөн тооны бусад найрлага байхад л хангалттай аж. Халдвар авах, харшил хөдлөх, астматай болох зэрэг нь уг хөгцөнд хүрэх, агаар дуслын замаар халдах боломжтой. Иймээс гэрийнхээ өнцөг булан бүрийг сайтар цэвэрлэж, агаар цэвэршүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна.

Гэрээ цэвэрлэх

2 Бохирдлоос уушгиа хамгаалах

Манай улс шиг агаарын бохирдол нь онцгой байдлын хэмжээнд хүрсэн орчин нөхцөлд заавал хамгаалалтын маск зүүх шаардлагатай. Сүүлийн үед энэ төрлийн маскнууд материал, өнгө загварын өргөн сонголттой худалдаалагдах болсон тул та өөрийн сэтгэлд нийцүүлэн дуртайгаа сонгохыг зөвлөж байна. 

Бохирдлоос уушгиа хамгаалах

3 Ханиадаа барих хэрэггүй

Ханиад хүрсэн үед ханиалгах нь уушгин дахь залхагнаас салах хэвийн үзэгдэл юм. Ханиадаа тэвчих нь үрэвсэл тархах гол суурь учраас ханиад хүрсэн үедээ ханиад намдаагч, ханиалга дарах эмийг хэрэглээрэй. 

Ханиадаа барих хэрэггүй

4 Эрүүл хоол хүнс хэрэглэх

Уушгийг тань нэмэлт эм бэлдмэл хэрэглээгүй байхад ч эрүүл байлгах амин дэм, шим тэжээлээр баялаг бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж заншаарай. Доорхи хялбар зөвлөгөөг дагаж болно. 

  • Органик бүтээгдэхүүн хэрэглэх нь уушигны хорт хавдар үүсэх, бронхит, уушиг идээлэх зэргээс сэргийлнэ.
  • Хэрвээ та органик хүнс хэрэглэх боломжгүй бол дахин боловсруулсан, савласан бүтээгдэхүүнээс татгалзаарай. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа орц найрлагыг нь сайтар шалгаж байна уу.
  • Өдөр бүр ус уухаа мартаж болохгүй. Ус ууснаар уушиг цэргүй байж, цусны эргэлт сайн явагдана.
  • Хэрвээ та тамхи татдаг бол бета каротин агуулсан эм бэлдмэлийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь энэ төрлийн найрлага нь бүдүүн гэдэс, уушиг, түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Эрүүл хоол хүнс хэрэглэх

5 Дасгал хийх

Дасгал хийх нь гадаад үзэмжинд нөлөөлхөөс гадна таны дотоод эд эрхтэнд ч өндөр үр дүнтэй. Дасгал хийснээр цусны эргэлт сайжирч, хэрэгцээт шим тэжээл, витаминууд уушгинд хурдан тардаг.

Хэрвээ та уушиг болон амьсгалын эрхтний ямар нэг асуудалтай бол идэвхитэй хөдөлгөөн хийхийн өмнө эмчээсээ зөвлөгөө аваарай.

ХЯТАД ДАСГАЛ

Үндсэн байрлал: Сандал эсвэл шалан дээр сууна.

  1. Гараа урдаа мөрний хэмжээтэй өргөнгаа амьсгаа авна. Амьсгаагаа гаргана.
  2. Гараа хажуу тийш дэлгэнгээ амьсгаа авна. Амьсгаагаа гаргана.
  3. Гараа дээш өргөнгөө амьсгаа авч, гаргана.
  4. Үндсэн байрлалдаа эргэн орно.

Энэ дасгалыг 10-12 удаа давтаж хийнэ.

Дасгал хийх

Суниах

Үндсэн байрлал: Хөлөө зэрэгцүүлээд, шалан дээр тэгшхэн зогсоно.

  1. Урагшаа чадах чинээгээрээ доош болж, гараа газарт хүргэнэ.
  2. Аль болох уртаар амьгаагаа гаргана.
  3. Үндсэн байрлалдаа эргэн орохдоо амьсгаа авна. 

АНХААР: Хэрвээ та нурууныхаа доод хэсэг болон аль нэг хөлөндөө гэмтэлтэй эсвэл зовиуртай байгаа бол энэ дасгалыг хийхээс зайлсхийгээрэй. 

Суниах

Хажуу тийш суниах

Үндсэн байрлал: Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, тэгшхэн зогсоно. 

  1. Гүнзгий амьсгаа авна.
  2. Зүүн гараа толгой дээгүүрээ өргөн, амьсгаагаа гаргангаа баруун тийш хазайна.
  3. Үндсэн байрлалдаа эргэж оронгоо амсгаа авна.
  4. Нөгөө талдаа мөн ижил хийнэ. 

Хажуу тийш суниах

6 Зөв амьсгалах

Та хэрхэн амьсгаагаа авж байна вэ? Энэ нь таны эрүүл мэндтэй шууд холбоотой гэдэгт та итгэх үү? Уушгиныхаа багтаамжыг нэмэгдүүлж, нүүрс хүчлийн хийг сайтар ялгаруулахын тулд доорхи дасгалуудыг хийж болно.

Уруулаа химийж амьсгалах

  1. Хамраараа 2-3 секунд амьсгаа авна.
  2. Амаа жимийж, 4-9 секундын турш амьсгалаа гаргана. 

Уг дасгал нь астматай хүнийг тайвшруулах маш үр дүнтэй дасгал юм. 

Зөв амьсгалах

Диафрагм амьсгал авах

Үндсэн байрлал: Нуруугаараа дээш харан хэвтэнэ. 

  1. Нэг гараа гэдсэн дээрээ нөгөө гараа цээжин дээрээ тавина. 
  2. Хамраараа 2-3 секунд амьсгаа авахдаа гэдсээ цүдийлгэнэ.
  3. Уруулаа жимийж, амьсгаагаа 3-4 секунд гаргахдаа гараараа гэдсэн дээрээ зөөлөн дарж өгнө. 

Хугацаа: 5 минут

Хэдийгээр хүмүүс энэ техникийг тэр бүр ашиглаад байдаггүй ч үүнийг хийснээр таны уушигны багтаамж нэмэгдэх болно.

Диафрагм амьсгал авах

Дүнгэнэж амьсгал

  1. Хамраараа урт амьсгаа авна.
  2. Амьсгаагаа гаргахдаа дүнгэнэх авиа гаргана.

Энэ техник нь таны уушгинд илүү их хэмжээний хүчил төрөгчийг өгөх болно. 

Дүнгэнэж амьсгал

Анулом-Вилом Франаяама

Үндсэн байрлал: Лянхуа цэцгийн суултаар газар сууна. Гараа өвдгөн дээрээ тавиад, алгаа дээш харуулна. 

  1. Нэг гараа өргөж, хуруугаараа хамарныхаа нэг нүхийг дарна. Гүнзгий амьсгаа авна. 
  2. Нөгөө нүхээ дарж, амьсгалаа гаргана.
  3. Амьсгаа гаргасан нүхээрээ дахин амьсгаа авна.
  4. Нөгөө нүхээ дарж, амьсгалаа авна. 

Хугацаа: Анхлан суралцагчид 3 минут, туршлагатай хүмүүс 15-20 минут хийж гүйцэтгэнэ.

Анулом-Вилом Франаяама

7 Цэг дарах

Цэгэн барианы мэргэжилтнүүдийн зааснаар, биеийн тань зарим цэгүүд ханиалгах, амьсгал давчдах зэрэг асуудлыг зохицуулах чадвартай байна. Тэдний нэг нь эрхий хурууны доор байрладаг бөгөөд уг цэг дээр 3 минутын турш дарснаар та үр дүнг нь шууд харах болно. 

Цэг дарах

Танд таалагдсан бол доорх мэдээллийг үзээрэй!

~ 3 өдрийн дотор уушгиа хэрхэн цэвэрлэх вэ? ~

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()