Хүйсийн эрх тэгш бус байдлыг харуулсан 16 баримт

"Хүнийг үндэс, угсаа, хэл, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна..." гэж үндсэн хуулинд заасан байдаг. Гэвч энэхүү хуулийн хэрэгжилт ямархуу байгаа бол? Танд урьд өмнө нь жендерийн ямар нэг асуудал тохиолдож байв уу? Бидний тэр бүр анзаардаггүй боловч өдөр бүр тулгарч байдаг доорхи зүйлүүд бол эмэгтэйчүүд, эрчүүдийг хүйсийн байдлаар ялгаварлан үзэж байгаа явдал гэдэгтэй та санал нийлэх үү?

Хүйсийн эрх тэгш бус байдлыг харуулсан 16 баримт

1 Эрчүүд эмэгтэйчүүдийн орлогын харьцаа

Хүйсийн тэгш бус байдлын нэгэн илрэл нь цалин хөлсний асуудал болж буй бөгөөд эмэгтэйчүүд ажил хийж эхлэх болсон тэр үеэс л яригдаж ирсэн билээ. "Pew Research Center" нь Америк дахь бүтэн болон цагийн ажилчдын цалин дээр судалгаа явуулахад, эмэгтэйчүүд эрчүүдийн авч буй цалингийн 83%-тай тэнцэх хэмжээний цалин авдаг гэжээ. Үүнийг бодоод үзвэл, эмэгтэй ажилчин дахин 44 өдөр илүү ажиллаж байж эрэгтэй ажилчины цалинтай тэнцэх мөнгө олох аж. Гэхдээ, сайн мэдээ нь гэвэл 25-34 настай залуу боловсон хүчнийхний хувьд эмэгтэйчүүд 90%-тай тэнцэх цалин авдаг гэсэн байна. 

Эрчүүд эмэгтэйчүүдийн орлогын харьцаа

2 Ариун цэврийн хэрэглэл хэт үнэтэй юу?

АНУ-ын хувьд эрүүл мэндийн үзлэг, эм бэлдмэл зэрэг нь татвараас чөлөөлөгдсөн байдаг байна. Гэтэл эмэгтэйчүүдэд зориулсан зарим эмчилгээ үйлчилгээ нь энэхүү жагсаалтанд багтдаггүй бөгөөд энэ талаар Хюстон-Довнтовны их сургуулийн сэтгэл судлалын профессор, "Modern Misogyny" номын зохиолч Кристин Андерсон (Kristin Anderson): "Эрэгтэйчүүдийн хөвчрөлтийн үйл ажиллагааны сааталд зориулсан эм бэлдмэл багтсан хирнээ жирэмснээс хамгаалах тал дээр даатгалд хамрагдах боломжгүй байгааг гайхаж байна" гэсэн байна. Үүнээс гадна, яг адилхан хирнээ эмэгтэйчүүдэд илүү үнэтэй үнээр үйлчилдэг эмчилгээ хүртэл байдаг. АНУ-ын зарим мужуудад ариун цэврийн хэрэглэлийг татвараас чөлөөлөх асуудалд нааштай хандаж байна. 

Ариун цэврийн хэрэглэл хэт үнэтэй юу?

3 Парламентийн 5 гишүүний 1 нь эмэгтэй

2018 оны байдлаар, АНУ-ын нийт хүн амын 51% нь эмэгтэйчүүд хэдий ч конгрессын гишүүдийн 19% нь л эмэгтэйчүүд байна. Яагаад? "Better Than Perfect" номны зохиолч, сэтгэл судлаач Элизабет Ломбардо (Elizabeth Lombardo): "Миний бодлоор, энэ нь эмэгтэйчүүдийн үлгэр жишээ байдал болон эмэгтэйчүүд ямар байх ёстой гэсэн үзэлтэй хамааралтай" гэсэн байна. Эмэгтэйчүүд улс төрд орж ажиллахад хэтэрхий уян зөөлөн, эмзэг санагддаг байх. Гэвч, сүүлийн үед олон олон эмэгтэйчүүд улс төрд амжилттай ажилласаар байна. Үүнээс үлгэр жишээ авч, энэ салбарт орох эмэгтэйчүүдийн тоо өссөн талаар Элизабет нэмж тайлбарлажээ. 

Парламентийн 5 гишүүний 1 нь эмэгтэй

4 Албан тушаал нь ижилхэн ч эрэгтэйчүүд илүү цалин авах хандлагатай байдаг

Цалин хөлсний асуудал гарах болсон нэг шалтгаан нь энэ талаар эрчүүд илүү нээлттэй ярилцдагт байх магадлалтай. Жишээ нь: Харвардын их сургуулиас явуулсан судалгаагаар, ажлын ярилцлаганд орж буй эмэгтэйчүүдийн 7% нь л цалингийн талаар ярилцдаг байна. "Ихэнхи эмэгтэйчүүд ажлаа сайн хийвэл дарга нь тэднийг үнэлэх болно гэж найдаж явдаг. Харин эрчүүд шууд л цалингаа нэмэхийг асуудаг. Эмэгтэйчүүдэд хандаж зөвлөхөд, өөрийгөө бусдаар үнэлүүлэх хэрэггүй. Судлагаа шинжилгээ хийж, өөрийгөө үнэлж, хүссэн зүйлээ асууж сур" хэмээн эмч Ломбарда өгүүлжээ. 

Албан тушаал нь ижилхэн ч эрэгтэйчүүд илүү цалин авах хандлагатай байдаг

5 Эмэгтэйчүүд ихэнхидээ эрчүүдээс хожим тушаал дэвшдэг

Гэр бүлийн байдлаас хамааран эмэгтэйчүүдийн ажлын кареер эрчүүдийнхээс өөр хэмнэлтэй явагддаг. Хэдийгээр тухайн эр, эм ажилчдын чадвар яг тэнцүү боловч албан тушаал ахих боломж нь эрэгтэйчүүдийн хувьд 15%-иар илүү байсныг "LeanIn and Mckinsey & Co"-оос явуулсан судалгаанаас харах боломжтой. Үүний учир нь мөн л дээрхитэй адил буюу эмэгтэйчүүд 100% бэлэн болсон үедээ л албан тушаал ахих хүсэлт тавьдаг бол эрчүүд тавигдсан шаардлаганд хүрсэн хүрээгүй хүсэлт гаргадаг байна. Бас нэгэн шалтгаан нь эрэгтэй хүмүүс илүү кареер хөөх тал дээр илүү идэвхтэй, чармайлттай байхыг удирдлагууд нь маш уриалгахан хүлээж авдаг хэдий ч эмэгтэй хүнийг ийм байхад нь "зөрүүд" гэж үздэг талаар Ломбардо дурдсан юм. Тэгээд үүний хажуугаар, эмэгтэйчүүдийн 13% нь гэр бүлдээ илүү их цаг зав зарцуулахын тулд тушаал дэвших хүсэлтийг хүлээж авдаггүй хэмээн "Pew Research Foundation" төвөөс мэдээллэжээ.

Эмэгтэйчүүд ихэнхидээ эрчүүдээс хожим тушаал дэвшдэг

6 Эрэгтэйчүүдийн деодарант эмэгтэйчүүдийнхээс хямд байдаг

Эмэгтэйчүүдэд зориулсан хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гутал зэрэг нь үргэлж илүү үнэтэй байдаг. Яг ижилхэн орц материалтай бүтээгдэхүүний үнэ ханш дээр хийсэн судалгаанд эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн илүү өртөг өндөртэй буюу 13%-иар үнэтэй байгааг харуулжээ. Нийт бүтээгдэхүүний 40% нь ижил үнэтэй байсан бол үлдсэн 18%-д нь эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн үнэтэй байсан байна. "Үүний гол үндэс нь хүмүүсийн дунд байдаг эмэгтэйчүүд эрчүүдээс илүү төвөгтэй гэсэн нийтлэг ойлголт юм. Гэвч үнэн хэрэгтээ, энэ нь зөвхөн хүйсийн эрх тэгш бус байдал ямар инээдтэй зүйл дээр илэрч болдгыг харуулж байна" хэмээн Андерсон эмч тайлбарлав. АНУ-д энэ тал дээр арга хэмжээ авч буйн нэг илрэл нь зарим мужид үс засахад эр, эм гэж хуваахгүй гэсэн хууль гаргах асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Эрэгтэйчүүдийн деодарант эмэгтэйчүүдийнхээс хямд байдаг

7 Захирлуудын дөнгөж 19% нь эмэгтэйчүүд байна

"LeanIn" цахим хуудаснаас явуулсан судалгаагаар албан тушаал дээшлэх тусам эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа холдож байжээ. Доод шатны ажилчдын хувьд 54% эр, 46% нь эм, менежерийн түвшинд 63% нь эр, 37% нь эм, гүйцэтгэх захирлуудын түвшинд 71% нь эр, 29% нь эм бол захирлуудын түвшинд огцом өсөж, 80% нь эрчүүд болжээ. "Энэ нь эрчүүд эрчүүдийгээ тушаал дэвшүүлэх гэсэн үзэлтэй шууд хамааралтай. Эмэгтэйчүүд үргэлж буруу байхвий гэхээсээ айж, үзэл бодлоо өөртөө хадгалсаар байдаг. Хүн бүр алдаа гаргадаг шүү дээ" гэж Ломбардо хэлжээ. 

Захирлуудын дөнгөж 19% нь эмэгтэйчүүд байна

8 Эмэгтэйчүүд үргэлж аяга таваг угаадаг

Бүх насны эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэрийн ажилд оролцдог бөгөөд нийт амьдралынхаа 50%-иас илүүг нь цалингүй ажилд зориулдаг гэсэн байна. Харин өөр нэгэн судалгаанд, эмэгтэйчүүд хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхдээ асрах зэрэг ажлуудад амьралынхаа 60%-ийг зарцуулдаг гэжээ. Эмч Ломбардо үүний талаар: "Энэ нь эрчүүд бүсгүйчүүдэд туслахыг хүсдэггүйтэй холбоотой бус харин ийм зүйл хийх талаар ердөө ч боддоггүй гэдэгтэй холбоотой. Эмэгтэйчүүд байгалаасаа олон зүйлийг нэг зэрэг хийх чадвартай байдаг бол эрэгтэй хүмүүс угаалтуурт дүүрсэн аяга тавгийг харсан ч хийх хэрэгтэй гэж боддоггүй" гэж өгүүлжээ. Харин үүнийг хэрхэн шийдэх вэ гэвэл нөхөр, найз залуугаасаа танд туслахыг асууж, хүсэх хэрэгтэй. 

Эмэгтэйчүүд үргэлж аяга таваг угаадаг

9 Ямар ч спортын төрөлд эмэгтэй тамирчид багаар үнэлэгддэг

Газрын теннисийг жишээ болгон авч үзэхэд: Рожер Федерер (Roger Federer) шагналын мөнгөнд 110.2 сая ам.доллар хүртсэн бол Серена Виллиамс (Serena Williams) 77.6 сая ам.доллар авчээ. Ингээд зогсохгүй, дэлхийн хамгийн их ашиг орлоготой 100 тамирчинд дунд цор ганц эмэгтэй тамирчин байсан нь Серена юм. Аль нь илүү ур чадвартай гэдэг дээр ширүүхэн маргаан өрнөсөөр байгаа ч хэнийг нь хүмүүс илүүд үздэг гэдгийг авч буй цалин хөлснөөс нь харахад тодорхой байна. "Америкийн соёлын байдалд хүч чадал, спорт 2 үргэлж хамтдаа яригддаг. Эмэгтэй тамирчдыг сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зураг авхуулах, сурталчилгаанд тоглуулахдаа үргэлж тачаангуй, халуухан байдалтай байхыг хүсдэг бол эрэгтэй тамирчдыг тоглож байгаагаар нь л харуулдаг." хэмээн Андерсон ярьсан байна. 

Ямар ч спортын төрөлд эмэгтэй тамирчид багаар үнэлэгддэг

10 Асран халамжлагчид үргэлж эмэгтэйчүүд байдаг

Бага насны хүүхэд болон өндөр настангуудын цалингүй асран халамжлагчидын 70% орчим нь эмэгтэйчүүд байдгыг "the Urban Institute"-ийн хийсэн судалгаа харуулжээ. Харин Индианагийн их сургуулиас явуулсан судалгааны дүнд, бүтэн цагаар ажилладаг эмэгтэйчүүд хүртэл өдөр бүр эрчүүдээс илүү дор хаяж нэг цагийг гэр бүлийнхээ төлөө зориулдаг гэнэ. Гэхдээ сүүлийн үед хүйсийн үүрэг хариуцлагын эдгээр асуудлууд өөрчлөгдөж байгаа гэдгийг судалгаагаар нотолж байна. 

Асран халамжлагчид үргэлж эмэгтэйчүүд байдаг

11 Эмэгтэйчүүдийн эмчилгээний төлбөр яагаад илүү байдаг вэ?

Эрүүл мэндийн байгууллагуудын явуулсан судалгаагаар эмэгтэй хүн амьдралынхаа туршид хийлгэсэн эмчилгээ үйлчилгээ хагас сая ам.доллар орчим болдог бол эрэгтэй хүнийх 350 мянган ам.доллар болдог гэжээ. Хэдийгээр эрүүл мэндийн эмчилгээ үзлэгийг хүйсээр ялгаварлахгүй байх талаар хууль байдаг ч эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйлчилгээ илүү үнэтэй байдаг. Учир нь ихэнхи даатгалын газрууд эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү урт хугацаатай амьдардаг, хүүхэд гаргадаг зэргээс шалтгаалан даатгалын мөнгө илүү авдаг байна. 

Эмэгтэйчүүдийн эмчилгээний төлбөр яагаад илүү байдаг вэ?

12 Зүрхний шигдээсээр эмэгтэйчүүд илүү их нас бардаг

Америкчуудын хувьд зүрхний өвчлөл нь хүйс үл харгалзан тохиолддог хамгийн түгээмэл эмгэг. Хэдийгээр эр, эм хүйсийн хүмүүс нь бүхий л амьдралынхаа туршид зүрхний шигдээст өртсөн тоо баримт нь ойролцоо боловч эмэгтэйчүүд оношлуулах, эмчилгээ хийлгэх, үүнээс болж нас барах тохиолдол нь илүү байдаг гэдгийг Харвардын их сургуулийн хийсэн судалгаа харуулжээ. Үүний нэг шалтгаан нь эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийг эмч нар хайхарч анхаарах нь бага буюу эрчимт эмчилгээ хийхээс татгалзаж, хлострин багасгах эм бэлдмэл, аспирин зэргийг санал болгож, тамхинаас гарахыг зөвлөдөг байна. 

Зүрхний шигдээсээр эмэгтэйчүүд илүү их нас бардаг

13 Эмэгтэйчүүд ядууралд өртөх магадлал илүү өндөр байдаг

Хэн ч байсан гэсэн ядуу амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ судалгаанд үзүүлснээр, эмэгтэйчүүд ядууралд өртөх магадлал нь илүү өндөр гарчээ. Насанд хүрээгүй үед энэхүү магадлал нь тэнцүү боловч хүүхэд тээх болон өтөл насанд энэ магадлал нь өсдөг байна. Өнгөт арьстан, өрх толгойлсон ээж, хөгшин хүмүүст ядуурлын түвшин өндөр байдаг бөгөөд амиа хорлох, сэтгэл санааны гутралд орох зэрэг эрүүл мэндийн хүндрэлүүд ядууралтай шууд хамааралтай.  

Эмэгтэйчүүд ядууралд өртөх магадлал илүү өндөр байдаг

14 Ээжүүдийн цалин аавуудынхаас бага байдаг

Ажил хийдэг ээжүүдийн 3-ны 2 нь гэр бүл, үр хүүхдээ асрахын тулд ажлаасаа гарсан эсвэл ажлын цагаа багасгадаг гэсэн судалгаа байдаг. "Дийлэнхи эмэгтэйчүүд нь бусдын буюу гэр бүлийн гишүүдийнхээ хэрэгцээг хангах байгалийн өгөгдөлтэй байдаг. Харамсалтай нь бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэм энэхүү чадварыг үнэлдэггүй" гэж Ломбардо энэ талаар дурджээ. Хүүхдээ асарсан гээд мөнгө авах гэсэн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр л ажлын цагийг илүү уян хатан болгож, ажлаас чөлөө авах, хэсэг хугацааг гэр бүлдээ зарцуулах асуудлыг дэмжихийг хүсэж байна. 

Ээжүүдийн цалин аавуудынхаас бага байдаг

15 Шинжлэх ухаан, техник технологийн салбарт эрчүүд давамгайлсаар байна

Сүүлийн хэдэн жил шинжлэх ухаан, техник технологи, инженэрийн салбарт охидын анхаарлыг хандуулах гэсэн үйл ажиллагаа ихээр хийгдэж байгаа ч амжилт олохгүй л байна. Жишээ татахад, онгоцны нисгэгч нарын 90% нь эрчүүд байгаа бөгөөд урт хугацаанд эрэгтэйчүүд давамгайлсан эдгээр салбарууд нь эрчүүдийн давуу талд тохиромжтой болон хөгжсөөр байна. 

Шинжлэх ухаан, техник технологийн салбарт эрчүүд давамгайлсаар байна

16 Хүчирхийллийн хохирогчдын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

Эрчүүд хүчирхийллийн хохирогч болохгүй гэсэн юм байхгүй ч статистик мэдээгээр бэлгийн хүчирхийллийн хохирогчдын ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй хүмүүс ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, охин хүүхдүүд хүчирхийлэлд өртөх, хүний наймааны золиос болох зэрэг магадлал нь хамааагүй өндөр байдаг. 

Хүчирхийллийн хохирогчдын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()