Сурталчилгаа (15)
Хаах

Хүмүүсийн Фэйсбүүк, Инстаграм дээр гаргадаг алдаанууд!

Фэйсбүүкийн найз чинь сүүлийн үед таны уур уцаарыг хүргэм зураг, постуудыг оруулдаг болоод байна уу? Гол нь та түүний оруулсан зүйлсийг хараад яагаад бухимдаад байгаагаа мэдэхгүй байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Өнөөдрийнхөө дугаараараа нийгмийн сүлжээнд бид ямар ёс зүйг баримтлах ёстой талаар бяцхан зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хүмүүсийн Фэйсбүүк, Инстаграм дээр гаргадаг алдаанууд!

1. Хүн бүрийн сонирхолыг татахгүй зүйлсийг өөрийнхөө хуудсанд оруулдаг
Дасгал хөдөлгөөнөөр хичээллэлгүй удаж байгаад хэсэг хугацааны дараа жимд явсан болон анх удаа хөлд орсон бяцхан хүүгийнхээ зургийг онлайн найзуудтайгаа хуваалцах зэрэг нь яг үнэндээ бүх хүнд таалагддаггүй. 

2. Нууцлагдмал байх нь тийм ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй
Яг юу болж өнгөрсөн талаар ойлгомжгүй, тодорхой бус пост оруулах нь таны онлайн найзуудад таагүй сэтгэгдэл төрүүлдэг ажээ. “Би өөрийнхөө мөрөөдөлдөө хүрэхэд ердөө нэг алхам л дутуу байсан. Даанч хорвоо ертөнц надад “Үгүй” гэж хэлсэн” хэмээн постлох нь утгагүй юм. 

3. Хувийн шинжтэй мэдээллийг олон нийтэд дэлгэж хэрэггүй
Зарим хүмүүс “Билгүүнээ, өчигдөр үнэхээр сайхан байсан шүү” хэмээгээд үдэшлэгийн зургаа постолсон байдаг. Ийм хүнийг хараад бусад нь танилын хүрээ ихтэй, олон найзтай хүн байна гэж бодож болох юм. Гэхдээ ийм зүйлсээ олон нийтэд постлохгүйгээр хувийн чатаараа илгээчихэж болох шүү дээ. 

4. Баахан ижил позтой зураг авахуулж нүүр хуудсандаа постлох дэмий байдаг

5. Илт гайхуулах хэрэггүй 
Таны найзууд таны амьдрал, эдэлж хэрэглэж буй зүйлсийг хараад атаархаасай хэмээн та битүүхэндээ хүсдэг юм биш биз? Онгоцны билет, тасархай халуухан биетэй найз залуу, Dior-ийн үнэртэй усны дэргэд авахуулсан зургаа олон нийтэд үзүүлэн гайхуулсанаар хэнд ямар үр дүн гарах вэ гэдгийг сайн бодоод үзээрэй. 

6. Далд байдлаар гайхуулах нь ч мөн дэмий байдаг 
Зарим нэг эмэгтэйчүүд “Энэ баахан хувцасыг шүүгээндээ хийх гэж бүр ядарчихлаа. Том хөхтэй, нарийхан бэлхүүстэй байх ч лайтай юм аа” гэх зэргээр постолсон байхтай та таарч байсан байх. Тэгвэл энэ нь өөрийнхөө бие галбир, эд хөрөнгөөрөө гайхуулж буй хэлбэр биш гэж үү.

7. Хэтэрхий их онигоо, ишлэл үгийг постох нь ч бас зохимжгүй байдаг

Тэгвэл би яг юу постлох ёстой вэ?

  • Ямар нэгэн зураг постлохоосоо өмнө та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай.
  1. Энэ зургийг би өөрийнхөө альбомдоо хийж хадгалах байсан уу?
  2. Энэ зургийг зараад мөнгө олж болох уу?

Хэрэв та хоёуланд нь “Үгүй” гэж хариулж байгаа бол зургаа битгий постлоорой. 

  • Хэрэв та өөрийнхөө нохойны зуун зуун зургийг постлохгүй л бол санаа чинь амрахгүй байгаа бол нохойндоо зориулан тусад нь нэг хаяг нээж өгөх юмуу эсвэл нохойны тухай блог үүсгэсэн ч болно шүү дээ. Ингэснээр таньтай ижилхэн нохойнд дуртай хүмүүс таныг дагаж, сонирхол нэг найзуудтай болох боломж бүрдэх ч юм билүү.

Тэгвэл би яг юу постлох ёстой вэ?

  • Ямар нэгэн байшингийн зургийг зүгээр постолж байхаар тухайн байшингийнхаа талаарх ерөнхий мэдээллийг хүмүүст зориулан оруулбал илүү үр өгөөжтэй байх болно. Ингэх боломжгүй байгаа бол та тухайн байшинг хараад төрсөн сэтгэгдлээ доор нь заавал бичээрэй. Гэхдээ товч бөгөөд тодорхой байх ёстой шүү. 
  • Сайн пост нь хүмүүст хэрэгтэй, гоё мэдээлэл бас хөгжилтэй зүйлс байдаг гэдгийг битгий мартаарай. Зүгээр л гоё ганган, баян тансаг, идэж ууснаа гайхуулах нь тийм ч сайхан зүйл биш билээ. 
  • Хамгийн гол нь зөвхөн танд биш бусад хүмүүст ч таалагдахуйц маш сонирхолтой, хэрэгтэй зураг болон түүхийг хуваалцаарай хэмээн танд зөвлөж байна.

28
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()