Сурталчилгаа (15)
Хаах

Хойд Солонгосын тухай бидний мэддэггүй хар бараан нууцууд

Хойд Солонгос гэхээр дэлхийн хүмүүс удирдагч Ким Жон Ун (Kim Jong-Un), холын тусгалтай пуужин, хатуу чанга цэргийн дэглэм, эрх чөлөөгүй ард иргэдийг шууд төсөөлдөг гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл бодит байдал дээр Хойд Солонгос улсад эдгээрээс өөр хар бараан, гүн гүнзгий нууцууд олон байдаг ажээ. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ эдгээр нууцуудыг хамтдаа тайлцгаая. 

Хойд Солонгосын тухай  бидний мэддэггүй  хар бараан нууцууд

1 Ким Жон Уны үс засалт

Энэхүү нийтлэлээ арай гэгээлэг сэдвээр эхлүүлье гэж бодлоо. Хойд Солонгосын эрчүүдийн дагаж мөрдөх ёстой нийт 28 төрлийн үс засалт байдаг ч эрчүүдийн дийлэнх нь удирдагч Ким Жон Уны үсний засалтыг дуурайдаг бол эмэгтэйчүүдийн ихэнх нь Тэргүүн хатагтай И Сол Жугийн (Ri Sol Ju) үс засалтыг дуурайдаг ажээ. 

Ким Жон Уны үс засалт

2 Гар утасны тоо хязгаартай

Нийт 26 сая хүн амтай тус орны иргэдийн ердөө гуравхан сая нь л гар утас барих эрхтэй байдаг. Тайланд дурдсанаар бол арай нэр нөлөөтэй, элит хүмүүс л гар утастай байдаг гэнэ. Утас эзэмшдэг хүмүүсийн дуудлага, мессеж зэргийг ЗГ-аас байнга хянаж байдаг бөгөөд гадаад руу дуудлага хийх нь хориотой ажээ. 

Гар утасны тоо хязгаартай

3 Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж үгүй

Гар утас, үсний засалтын хувьд ийм байдаг юм байж. Тэгвэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийг "хатуу чанга", "хяналттай" гэсэн хоёрхон үгээр л тодорхойлж болох ажээ. Хойд Солонгосын иргэд удирдагчаа үргэлж магтан сайшааж ярьж байх ёстойгоос гадна гэртээ зөвхөн Хойд Солонгосын сувгуудыг л хүлээн авч үздэг байна. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж үгүй

4 Интернет биш интранет

Жирийн иргэд и-мэйл бичиж, Фейсбүк, Инстаграм, Твиттерийн хэрэглэгч больё гэж мөрөөдөөд ч нэмэргүй. Дээр дурьдсанчлан зөвхөн элит давхаргын хүмүүс л интернэтэд нэвтэрч үүнийг ашиглах эрхтэй байдаг ажээ. Элит хүмүүс интернэтийг ашиглахдаа зөвхөн ЗГ-аас зөвшөөрөгдсөн 5500 сайт руу л нэвтрэн орох боломжтой. 

Интернет биш интранет

5 Зэр зэвсэг наймаалдаг

Бид цөм Хойд Солонгосын удирдагчийг цөмийн болон баллистик пуужинг турших дуртай гэдгийг мэднэ. Хойд  Солонгосыг Африк болон Ойрхи Дорнодын орнуудад хууль бус зэр зэвсэг, аюултай цөмийн  технологийг наймаалдаг хэмээн НҮБ буруутгаж байсан удаатай билээ. 

Зэр зэвсэг наймаалдаг

6 Тог цахилгаан байхгүй

Хойд Солонгосын иргэд утас, интернэтгүйгээс гадна хангалттай хэмжээний тог цахилгаанаар хангагдаж чаддаггүй юм. Итгэхэд хэцүү ч гэсэн Хойд Солонгосын элит гэр бүлүүд өдөрт ердөө 1-2 цагийн турш тог цахилгаантай байдаг бол нийслэл хотод оршин суудаг иргэд ямар ч тог цахилгаангүй амьдардаг ажээ. 

Тог цахилгаан байхгүй

7 Даатгал бий юу?

Хойд Солонгос улсад экспорт, импорт, олон улсын худалдаа гэж огт байхгүй. Үүний цаад шалтгаан нь олон улсын худалдааг хориглож, бусад орнуудтай харилцаа тогтоох тал дээр дурамжхан байдгаас болдог биз ээ. Хойд Солонгосын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл хүлээж авахгүй учраас тус улсын ЗГ өөр аргаар мөнгө босгох шаардлагатай болсон ба мөнгө олохын тулд Барууны даатгалын бодлогыг өөрийн орондоо хэрэгжүүлж байгаад 2009 онд баригдсан бөгөөд ард иргэдээсээ олон зуун сая доллар залилсан болох нь илчлэгдсэн билээ. 

Даатгал бий юу?

8 Зам тээврийн асуудал

Дэлхийн гуравдагч орнуудын ихэнх нь зам тавьж, хотожсон маягтай болчихоод байхад тус улсын ихэнх нутаг дэвсгэр замгүй хэвээр л байна. Сүүлийн үеийн тайлангаар Хойд Солонгосын нийт замын ердөө 3-хан хувь л засмал замтай гэж гарчээ. Мэдээж хэрэг энэ зам нийслэл хотдоо байдаг бөгөөд хөдөө орон нутгийн замын тухай бол бүр яриад ч хэрэггүй юм. 

Зам тээврийн асуудал

9 Ким Жон Ун ямар бордоо ашиглаж байна?

Хиймэл бордоо, органик бордоо нь газрын хөрсийг шим тэжээлтэй болгоход өдөр шөнө шиг ялгаатай үр дүнг үзүүлдэг байна. Тэгвэл удирдагч Ким Жон Уны заавраар жирийн ард иргэд хүний ялгадасыг бордоо болгон ашиглаж байна гэвэл та итгэх үү? Газарзүйн хувьд уулархаг тал хээр зонхилсон тус орны иргэдийн ихэнх нь газар тариаланчид бөгөөд 2008 оноос хойш бордоогоо Орос, Өмнөд Солонгос улсаас худалдаж авахаа больсноос хойш эл аргыг хэрэглэх болжээ. 

Ким Жон Ун ямар бордоо ашиглаж байна?

10 Кастын системтэй

1957 онд удирдагч Ким Ир Сен Хойд Солонгосын нийгмийг 3 шат давхаргад хуваасан бөгөөд хамгийн дээд давхарга нь өнөөдөр элит хүрээнийхэн буюу ЗГ-т ажиллаж байна. Дундаж давхарга гэж мэдээж хэрэг бий. Харин гэмт хэрэг үйлдсэн түүхтэй хүмүүсийг "дайснууд"-ын ангилал буюу хамгийн доод шатанд багтаан үздэг ажээ. Хойд Солонгосын удирдагчид Христийн шашинд итгэж, газар өмчилсөн л бол гэмт хэрэгтэнд тооцдог юм байна. 

Кастын системтэй

11 Ажил мэргэжлээ сонгох эрч чөлөө үгүй

Хүүхдийг дөнгөж мэндлэх үед ЗГ тухайн хүүхдийн хувь заяаг шийдчихдэг бөгөөд том болоод ийм мэргэжилтэй болно хэмээн өмнөөс нь сонгож өгдөг байна. Элит хүрээний хүүхдүүд улс төрч болж өндөр цалин хангамж хүртдэг бол дундаж болон доод давхаргын хүүхдүүд хөдөлмөрчин юмуу тариаланч болохоос өөр аргагүй болдог ажээ. 

Ажил мэргэжлээ сонгох эрч чөлөө үгүй

12 Элитүүдийн нийслэл хот Пхеньян

Тэнгэр баганадсан өндөр барилга, 150 мянган хүний суудалтай аварга том стадион, зөвхөн элитүүдийн л амьдарч болохоор Mansudae Apartments Complex байдаг нийслэл бол Пхеньян билээ. Элитүүдийн байдаг энүүхэн хэсэгт л 24 цагийн турш гэрэл асаатай байдаг. 

Элитүүдийн нийслэл хот Пхеньян

13 Зугтах нь гэмт хэрэг мөн

Эх орондоо ямар ч эрх чөлөөгүй байна гэдгээ ойлгосон хүмүүс хөрш зэргэлдээх орнууд руу зугтахыг тэсгэлгүй ихээр хүсдэг ч зугтах нь тийм ч амархан зүйл биш ажээ. Харин аз болоход Өмнөд Солонгосын ЗГ Хойд Солонгосоос зугтсан хүмүүсийг хүлээн авч, сургалтанд суулган, шинэ иргэншил олгож, амьдрах боломжоор хангаж байна. 

Зугтах нь гэмт хэрэг мөн

14 Нууц фонд

Нэгэн найдвартай вебсайтын мэдээлсэнээр Хойд Солонгос алт, газар тариалангийн бараа бүтээгдэхүүн зэрэг олон зүйлсээ дэлхийн олон оронд нууцаар экспортолдог бөгөөд олсон мөнгө нь шууд удирдагчийнх нь халаасанд ордог гэнэ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг нууц байгууллагын нэрийг "Office 39"  гэдэг юм байна. 

Нууц фонд

15 Удирдагчийн тансаг амьдрал

Улсын мөнгийг үрж байдаг Ким Жон Уны амьдралын хэв маяг тун ч тансаг гэнэ. Түүний машины цуглуулга 20 сая доллар хүрдэг бөгөөд өөрийнхөө улсдаа нийт 17 орд, харш эзэмшдэг байна. Эдгээрээс гадна хувийн нисдэг тэрэг, далбаат онгоц болон хувийн арлыг хүртэл эзэмшдэг ажээ. 

Удирдагчийн тансаг амьдрал

16 Ард иргэд нь ядуу хэвээр л байна

Удирдагч нь ийм тансаг амьдарч байхад жирийн ард иргэд үгээгүй хоосон амьдарсаар байгаа нь харамсалтай. Улсын мөнгийг зөвхөн өөрийнхөө зугаа цэнгэл, хувийн эрх ашиг, хэрэгцээгээ хангахын тулд л ашигладаг нь туйлын шударга бус санагдаж байгаа юм. Ким Жон Уны нийт хөрөнгө 5 тэрбум доллараар тоологдож байхад жирийн иргэний сарын цалин ердөө 150-хан доллар байдаг гэсэн судалгаа бий. Хэрэв та Хойд Солонгост очвол хүүхдүүд гуйлга гуйж, ажилчид уртасгасан цагаар хөлс хүчгүй зүтгэж байхыг олж харах болно. 

Ард иргэд нь ядуу хэвээр л байна

17 Элитүүд л гоё хувцаслаж чадна

Жирийн иргэд амь зуулгаа залгуулах гэж өдөр шөнөгүй зүтгэж байхад элитүүд хүссэн зүйлээ худалдан авч тансаглаж явна. Элитүүдэд зориулсан брендийн хар зах байдаг бөгөөд эндээс элитүүд дэлхийн нэртэй брендийн гутал, цүнх бусад хэрэгслийг худалдаж авах боломжтой байдаг ажээ. 

Элитүүд л гоё хувцаслаж чадна

18 Өлсгөлөнд нэрвэгдээд байна

Ядуурал байвал өлсгөлөн байх нь мэдээжийн хэрэг билээ. Тэгвэл Хойд Солонгосын ядуу иргэдийн ихэнх нь өлсгөлөнд нэрвэгдэн үнэхээр зовж байгаа юм. Тайланд бичигдсэн мэдээллээр 1990-ээд онд олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэн нас барсан гэдэг бол өнөөдөр ч өлсгөлөнгөөс болж жирийн иргэд амь насаа алдсан хэвээр  л байна. Хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн 40% нь хоол тэжээлийн дутагдалтай гэсэн судалгаа хийгдсэн байдаг ажээ.  

Өлсгөлөнд нэрвэгдээд байна

19 Хүмүүнлэгийн тусламжийг аваагүй

Тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа нэгэндээ тусламжийн гараа сунгах нь хүмүүс бидний үүрэг билээ. 1990-ээд онд Швецарийн "Хил хязгааргүй эмч нар" групп Хойд Солонгост тусламжийн бараа явуулахаар шийдсэн байх тэр үед Хойд Солонгосын ЗГ "Манайд өлсгөлөнд нэрвэгдсэн хүн байхгүй. Бүх зүйл зүгээр, сайн байгаа" гэж зүтгэсээр байгаад тусламжийг нь болиулж байсан удаатай юм. 

Хүмүүнлэгийн тусламжийг аваагүй

20 Гурван үеэр нь шийтгэдэг

Ямар нэгэн хэрэг хийлээ гэхэд гурван үеэрээ шийтгэгддэг хачин хууль энд үйлчилдэг. Та хэрэг хийвэл таны ялыг таны хүүхэд, таны ач зээ ч үүрэх болно гэсэн үг. Ийм учраас л хэн ч төр засаг, удирдагчийнхаа талаар ганц муу үг газар унагааж чаддаггүй ажээ. 

Гурван үеэр нь шийтгэдэг

21 Хөдөлмөрийн лагерь

Хоригдлуудыг хөдөлмөрийн лагерьт хорьж олон төрлийн ажил хийлгэдэг. Олон зуун мянган хоригдол өдгөө хөдөлмөрийн 16 лагерьт хуваагдан  ялаа эдлэж байгаа юм. Эдгээр хүмүүсийн ихэнх нь эх орноосоо урвасан болон хил давахыг оролдсон хүмүүс байдаг. 

Хөдөлмөрийн лагерь

22 Ёс бус шоронгууд бий

Хөдөлмөрийн лагериуд хатуу чанга дэглэмтэй байдаг. Тэгвэл энэ дотор ахиад шорон байдаг гэвэл ямар сонсогдож байна даа? Лагерь доторх шоронд орсон хүмүүсийг аймшигтайгаар тарчилгадаг бөгөөд амь насаа алдах нь хэвийн үзэгдэлд тооцогддог ажээ. Хамгийн харгис шоронд тооцогддог 14-р шоронгоос оргож чадсан нэгэн хоригдлын хэлж байгаагаар түүнийг төмөр гав гинжээр дөнгөлж, улайссан халуун нүүрсэнд дүрж, дараа нь яр шархыг нь цэвэрлээгүйгээс хамаг бие нь өтдсөн гэжээ. 

Ёс бус шоронгууд бий

23 Зугаацуулагч бүсгүйчүүд

13 нас хүрсэн гоо үзэсгэлэнтэй охидыг Ким Жон Уны "Зугаацуулагч бүсгүйчүүдийн бүлгэм"-д хүчээр элсүүлэн авдаг бөгөөд тэд улсынхаа удирдагч болон түүний найз нөхдийн хүсэл тачаалыг хангах хэрэгсэл болдог нь эмгэнэлтэй юм. Эдгээр охид ядуу айлаас гаралтай бөгөөд гэр бүлээсээ бүрмөсөн салдаг ажээ. НҮБ Эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй уг үйлдлийг анзаарч зогсоох арга хэмжээг авах байх гэдэгт итгэлтэй байна. 

Зугаацуулагч бүсгүйчүүд

12
таалагдаж байна

59
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()