Сурталчилгаа (15)
Хаах

Хамтран кинонд тоглосон бүсгүйчүүдтэйгээ учир ургуулж явсан “Зайтай эр” гэж хэн бэ?

Анх 2000 оны эхээр телевизийн олон ангит кинонд тоглож, кареераа эхлүүлж байсан түүний нэр алдар 2009 онд Холливуд даяар цуурайтаж эхлэсэн билээ. Түүнийг алдартай болохын хирээр хэнтэй болздог бол, хэнтэй учиртай бол гэсэн асуултууд олны дунд яригдах болсон юм. Тэрээр хамтран кинонд тоглосон жүжигчин бүртэйгээ нэр холбогдож сонин сэтгүүл дээр бичигддэг ч тэдний заримтай нь үнэхээр ч учир ургуулж явсан тохиолдол бий. Харин хэн гэдгийг нь үргэлжлүүлэн уншиж мэдээрэй. 

Хамтран кинонд тоглосон бүсгүйчүүдтэйгээ учир ургуулж явсан “Зайтай эр” гэж хэн бэ?

16 Зое Салдана (Zoe Saldana)

Тэд хамтдаа "The Words" кинонд тоглосон бөгөөд кино гарсан цагаас эхлэн тэднийг болзож байгаа гэсэн цуу яриа гарсан юм. Үнэхээр ч цуу яриа үнэн байв. Уг кино нь олон нийтийн анхаарлыг татаж, жүжигчидийн харилцаа, жүжиглэлтийг хүмүүс сайшааж байлаа. Зое Салдана энэ талаар: "Ийм үйл явдалтай ном уншихыг би хүсэх байсан" хэмээсэн бөгөөд түүнээс Брэдли Күүпэрийн талаар асуухад "Брэдли үнэхээр хичээнгүй, нээлттэй нэгэн" гэжээ. Харин тэдний харилцааны талаар ямар нэг асуултанд хариулахыг хүсээгүй юм. Хожим нь хосууд үнэхээр тухайн үедээ болзож байсан ч хэт олон удаа маргалдаж салаад эргэн нийлж байснаасаа залхсан тул харилцаагаа бүр мөсөн дуусгахаар шийдсэн байна. 

Зое Салдана (Zoe Saldana)

15 Камерон Диаз (Cameron Diaz)

Өмнө нь Матт Дилон (Matt Dillon) болон Жастин Тимберлейк (Justin Timberlake ) нартай нэр холбогдоод байсан Камерон Диаз 2007 онд Күүпещэртэй хамт Philadelphia Eagles vs. New York Giants багуудын тоглолтыг үзэж байсан зураг нь олон нийтэд тархжээ. Үүний дараахан хосууд хамтдаа Нью Йорк хотын гудамжаар аз жаргалтай зугаалж байгаа нь харагдсан ч энэ харилцаа нь нэг их удаагүй бололтой. Тэд өөрсдийн энэхүү харилцаагаа маш сайн нуусан учраас тэдний талаар мэдээлэл тун бага бий. 

Камерон Диаз (Cameron Diaz)

14 Женнифер Анистон (Jennifer Aniston)

"Friends" олон ангит киноны үзэсгэлэнт бүсгүйд маань царайлаг, шар үстэй, цэнхэр нүдтэй залуучууд таалагддаг бололтой. Тэрээр өөрийн нөхөр Брэд Питтээс салсаныхаа дараа "He’s Just Not That Into You" нэртэй кинонд Брэдли Күүпэртэй хамт тоглосон байдаг. Хэдийгээр тэдэнд хамтдаа тоглосон нэг ч хэсэг байдаггүй ч тухайн жилээ буюу 2009 онд болзож байсан юм. Тэдний хооронд чухам юу болсон нь тодорхойгүй ч найзууд хэвээр үлдсэн нь бидэнд ойлгомжтой. 

Женнифер Анистон (Jennifer Aniston)

13 Скарлет Йохенсон (Scarlett Johansson)

2009 онд тэд "He’s Just Not That Into You" кинонд хамтран тоглосон бөгөөд энэ үеэр Скарлет жүжигчин Раян Рэйнолдс (Ryan Reynolds)-той болздог байсан юм. Тиймээс тухайн үед ямар нэг яриа гараагүй ч 2011 онд тэд хамт хоол идсэнээр тэдний талаарх яриа эхлэсэн байна. Тэдний тухай яриа бүтэн жилийн турш үргэлжилсэн нь жүжигчид хамт оройн хоол идэж, арга хэмжээнд хамтдаа оролцдог байсантай холбоотой. Нью Йорк дахь нэгэн шөнийн клубд хамтдаа шөнийг өнгөрөөж, яг л хосууд шиг аяглаж байсан тэд гар гараасаа хөтлөлцөөд хамт гарсан байдаг. 

Скарлет Йохенсон (Scarlett Johansson)

12 Ренее Зелвегер (Renee Zellweger)

Одоо та бүхэн сайн санахгүй байж магадгүй ч тэд тухайн үедээ Холливудын халуухан хосуудын нэг байсан юм. 2006 онд "Case 39" киногоор уулзсан тэд 3 жилийн дараагаас болзож эхлээд 2 жил болсон байна. Зелвегэр түүнтэй хамт байхын тулд Нью Йоркоос Лос Анжелес руу нүүж байсан ч тэдний салалтын шалтгааныг ойр дотныхон нь Күүпэрийн алдар нэртэй болсонтой холбоотой гэдэг. Хэдийгээр тэд амраг хосын харилцаагаа өндөрлөсөн ч одоо хирнэ найзууд ажээ. 

Ренее Зелвегер (Renee Zellweger)

11 Оливиа Вилде (Olivia Wilde)

Холливудын үзэсгэлэн гоо Оливиа Вилде хошин шогийн жүжигчин Жэйсон Судейкистэй сүй тавьж, хүүхэдтэй болоод аз жаргалтай амьдарч байгаа билээ. Харин тэрээр хэдэн жилийн өмнө Күүпэртэй нэр холбогдож олны анхаарлын төвд ороод байсан юм. Күүпер, Зелвегер нарыг харилцаагаа дуусгасан гэсэн мэдээллээр Күүперийн ээлжит амраг нь Оливиа Вилде хэмээн цуу тарсан боловч Оливиагын талаас үүнийг няцааж байжээ. Учир нь Жастин Тимберлейкийг хардуулахын тулд Оливиа Күүперийг ашиглаж байгаа гэсэн мэдээллийг "US Weekly" сэтгүүлд нийтэлжээ. 

Оливиа Вилде (Olivia Wilde)

10 Мелани Лаурент (Melanie Laurent)

Франц жүжигчин Мелани Лаурент нь Күэнтин Тарантино (Quentin Tarantino)-ын кинонд тоглож Холливудад нэр хүндтэй болсон юм. Гэхдээ тэрээр үүнээс ч өмнө Францдаа алдартай нэгэн байлаа. 2011 онд Күүпертэй хамт өдрийн хоол идэж байгаа зураг нь тарснаар тэднийг болзож байх магадлалтай гэсэн цуурхал хэвлэл мэдээллийн хэрэгслээр таржээ. Харин үүнийг тэд няцааж, зөвхөн найзуудын хувиар хамт хооллосон гэсэн байна. Одоо Лаурент 2 хүүгийн ээж болсон бөгөөд түүний нөхөр нь нэр алдартай нэгэн бус ажээ. 

Мелани Лаурент (Melanie Laurent)

9 Суки Ватерхаус (Suki Waterhouse)

Брэдлитэй нэр холбогдож байсан эмэгтэйчүүдээс олон нийтэд хамгийн нээлттэй байсан нь Суки Ватерхаус байсан юм. Тэдний 17 насны зөрүү нь олон нийтэд таатай санагдаагүй ч дурлалдаа шатаж байсан тэд үүнийг огтхон ч тоогоогүй билээ. 2 жил болоод салсан тэдний салалтын шалтгаан нь насны зөрүү байсан гэж хүмүүс ярьдаг. Сүки өөрийн кареераа илүүд үзэж, гэр бүлтэй болоход бэлэн биш байсан бол 40 хүрсэн Күүперийн хувьд өөрийн гэсэн гэр бүлээ байгуулах нь хамгийн чухал асуудал байсан байх. Тэдний харилцаа ийм урт хугацаанд үргэлжилсэн нь магадгүй олон нийтэд өөрсдийнхөө талаар ярьдаггүй, хаалттай байсантай нь холбоотой. Суки "Elle UK"-д өгсөн ярилцлагандаа: "Би найз залуугынхаа тухай ярьдаггүй. Учир нь энэ чинь уйтгартай" гэсэн байдаг.

Суки Ватерхаус (Suki Waterhouse)

8 Изабелла Бревстер (Isabella Brewster)

Хэдийгээр хосууд нэг жилийн хугацаанд холбоотой байсан ч Күүпэртэй холбогдож байсан бүсгүйчүүдээс хамгийн нууцлаг нь Изабелла Бревстер байжээ. Бор нүдтэй үзэсгэлэнт бүсгүй маань одоо харин NBA-ийн тоглогч асан Барон Дэвис (Baron Davis)-ээс салах өргөдлөө өгөөд байгаа бөгөөд "Fast and Furious" киноны од Жордана Бревстерийн эгч юм. 2008 оны 4 сараас 2009 оны 4 сар хүртэл холбоотой байсан хосууд маань харилцаагаа олноос нууж байсан тул энэ талаар хүн бүр мэддэггүй. Салсаныхаа дараа Бревстер дуучин Кэти Перри (Katy Perry)-ийн хуучин нөхөр Руссел Брэнд (Russell Brand)-тэй хэсэг хугацаанд болзоод амжжээ. 

Изабелла Бревстер (Isabella Brewster)

7 Женнифер Эсписито (Jennifer Esposito)

Брэдли Күүпер өмнө нь гэрлэж байсан гэдгийг та мэдэх үү? Тэрээр 2006 онд гэрлэсэн боловч 4-хөн сарын дараа салсан байдаг. Күүпер энэ талаар: "Энэ бол зүгээр л тохиолдол байсан. Сайн мэдээ нь гэвэл бид 2 үүнийг ойлгосон юм" гэж "Stern’s Sirius XM" радио нэвтрүүлгийн үеэр дэлгэжээ. Харин Эсписито 2014 онд "Jennifer’s Way" гэх ном гаргасан бөгөөд энэ номон дээрээ хуучин нөхрийнхөө талаар "Жинхэнэ худалч", түүний зан ааш "Хормын төдийд хувирч" маш зөрүүд, хүйтэн хөндий нэгэн болдог хэмээн бичжээ. Энэ тохиолдолд харин хосууд эртхэн мэдээд салсан нь сайн хэрэг бололтой. 

Женнифер Эсписито (Jennifer Esposito)

6 Дэнис Ричардс (Denise Richards)

Жүжигчин Дэнис Ричардс болон түүний хуучин нөхөр Чарли Шийн нар 2 охинтой бөгөөд тэднийг салахад хэвлэл мэдээллийнхэн байж болох бүхий л хүмүүстэй Дэнисийг холбон бичиж байсны нэг нь Күүпер юм. Тэд 2009 онд Лос Анжелес дахь "II Cielo"-д зоог барьснаар энэ бүхэн эхэлжээ. Зарим нь тэднийг яг л анхны болзоон дээрээ байгаа юм шиг байсан гэдэг ч жүжигчид үүнийг үгүйсгэж, тэдний хооронд ямар нэг онцгой харилцаа байхгүй гэсэн мэдэгдэл хийсэн байна. 

Дэнис Ричардс (Denise Richards)

5 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Дуучин, жүжигчин, загвар өмсөгч, бүжигчин Женнифер Лопез хайр дурлалын тал дээр тун ч одтой нэгэн. Марк Антони (Marc Anthony), рэппер Дрэйк (Drake), бэйсболийн супер од асан Алекс Родригуэз (Alex Rodriguez) зэрэг алдартай залуустай болзож, гэрлэж явсан тэрээр 2011 онд Күүпертэй нэр холбогдоод амжсан байна. Тэд Лос Анжелес орчмоор хамтдаа машинаар зугаалж байхад нь папарацциуд барьжээ. Лопез нүүрээ дарж, царайгаа нууж байсан ч энэ нь ажил хэргийн уулзалт байсан хэмээн 2 тал хэлсэн байдаг. 

Женнифер Лопез (Jennifer Lopez)

4 Викториа Кеон-Кохен (Victoria Keon-Cohen)

Та магадгүй 32 настай энэхүү бүсгүйг мэдэхгүй байх. Гэхдээ тэр загварын ертөнцөд маш нэр хүндтэй нэгэн юм. 2002 онд "Girlfriend " сэтгүүлийн модел шалгаруулах тэмцээнд түрүүлсэн үеэс буюу 15 настайгаасаа уг салбарт хөл тавьсан тэр "Dior", "Chanel", "Armani" зэрэг нэртэй брендүүдийн загварыг тайзнаа амьлуулж байжээ. Хэдэн жилийн өмнө тэднийг хамт явж байхад нь дарсан зургаас үүдэн болзож байгаа гэсэн цуу яриа гарсан ч хэн хэн нь үүнийг үгүйсгэж, дахин олны нүдэнд харагдаагүй аж. Харин 2012 онд Кохен Ираны жүжигчин Жонатан Рис Мэеэрс (Jonathan Rhys Meyers)-тэй болздог гэдгээ олон нийтэд зарласан юм. 

Викториа Кеон-Кохен (Victoria Keon-Cohen)

3 Женнифер Лавренс (Jennifer Lawrence)

Брэдлигийн хамт кинонд тоглох дуртай жүжигчинийг бид мэднэ. "Silver Linings Playbook", "American Hustle", "Serena", "Joy" зэрэг олон уран бүтээлд хамтран тоглосон тэднийг холбож ярьсан удаа маш олон боловч тэд үүнийг үгүйсгэж байсан юм. Энэ талаар нь радиогын хөтлөгч Ховард Стерн (Howard Stern): "Брэдли, юу болоод байнаа? Женнифер Лавренстай дахин нэг кинонд хамтран ажиллаж байгаа гэсэн. Тэр чиний хамгийн дотно нэгэн болоод байна уу? Юу болоод байна вэ?" хэмээн асуухад Брэдли бид зөвхөн найзууд хэмээн бат итгэлтэй хариулсан байна. ​

Женнифер Лавренс (Jennifer Lawrence)

2 Рэйчил МакАдамс (Rachel McAdams)

Тэдний хамтран тоглосон анхны бүтээл болох "Wedding Crashers"-д Күүпер Рэйчилийг өөрийн болгохыг хүссэн хөгийн амьтны дүрд тоглодог. 2013 онд хэвлэлээр тэднийг Санта Моникад өдрийн хоол идэж байсан талаар гарсан бөгөөд үүнийг тэд удаан уулзаагүй найзууд хоол идсэн төдий хэмээн хэлжээ. 

Рэйчил МакАдамс (Rachel McAdams)

1 Ирина Шейк (Irina Shayk)

Олон олон хүүхнүүдтэй холбогдож байсан тэрээр эцэст нь нэг юм өөрийн жинхэнэ хайраа олсон бололтой. 2015 оноос хойш холбоотой байсан хосууд саяхан анхны хүүхдээ өлгийдөн авсан байна. Тэдний охиныг Лиа (Lea) гэдэг бөгөөд аз жаргалтай гэр бүлийнхэн маань далайн эрэгт наранд шарах дуртай гэнэ шүү. 

Ирина Шейк (Irina Shayk)

32
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()